x

“ICT EXPO-2020” үзэсгэлэнд Голомт банкны танилцуулсан технологид суурилсан ОНЦЛОХ 4 үйлчилгээ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 14 дэх жилдээ зохион байгуулж буй “ICT EXPO-2020” үзэсгэлэнд Голомт банк арилжааны банкнуудын цор ганц төлөөлөл болон ивээн тэтгэгчээр оролцлоо.

Харилцагчдынхаа цаг завыг хэмнэх, амьдралын хэв маягт нь нийцэх хиймэл оюун ухаанд суурилсан дижитал шилжилтийн эхлэлийг тавьж, банкны салбарт технологийн хувьслыг өрнүүлж буй Голомт банк тус үзэсгэлэнд жил бүр шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээ танилцуулсаар ирсэн билээ. Энэ жилийн үзэсгэлэнд Голомт банк салбартаа дахин шинэ үйлчилгээнүүдийг анхлан нэвтрүүлснээ танилцуулсан юм.

Тухайлбал:

  • Мэдээллийн өндөр нууцлал бүхий ТООН гарын үсэг - Зээлийн үйлчилгээ авахдаа өөрийн биеэр банканд очин гарын үсэг зурах шаардлагагүй боллоо

Харилцагчийн хувийн мэдээллийг найдвартай хамгаалах сим картанд суурилсан тоон гарын үсгийн үйлчилгээг онцолж байна.

Мобиком корпораци болон "TridumKey" ХХК хамтран гаргасан сим картан дээр суурилсан тоон гарын үсгийн үйлчилгээг Голомт банк салбартаа анхлан нэвтрүүллээ.

Ингэснээр Голомт банкны харилцагчид банкнаас цалингийн буюу дижитал зээл, хадгаламж барьцаалсан зээл авахдаа өөрийн биеэр банканд очин гарын үсэг зурах шаардлагагүй боллоо.

  • E-Mongolia төрийн нэгдсэн системийг банкны системтэй холболоо

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас танилцуулаад буй төрийн 181 үйлчилгээг цахимаар хүргэх E-Mongolia системийг банкны системтэй холбосноор Голомт банкны харилцагчид Интернэт банк, Смарт банкны нэвтрэх нэр /login/-ээр тус системд нэвтрэн үйлчилгээг авах боломжтой боллоо. E-Mongolia систем нэвтэрснээр иргэд төрийн үйлчилгээг гар утас, компьютер, таблет зэргээс ердөө тавхан минутыг зарцуулан авах боломжтой болсноороо ихээхэн давуу талуудыг харилцагчдад олгож буй юм.

  • Банкны салбарт очилгүйгээр тухайн байгууллагаасаа банкны тодорхойлолт, дансны хуулгын мэдээллийг онлайнаар авах боломжтой боллоо

Банкны тодорхойлолт, дансны хуулгын мэдээлэл зэрэг хувийн нууцтай холбоотой мэдээлэл шаардлагатай болох үед иргэд тухайн мэдээллээ банкнаас аван өөр нэг байгууллагад өгөх болдог. Гэтэл энэ процесс нь цаг хугацаагаа алдах, төлбөр төлөхөөс авахуулаад хувийн нууц мэдээллээ алдах өндөр эрсдэлтэй тулгардаг. Тэгвэл Голомт банк Жамуха платформ буюу Блокчэйнд суурилсан шийдлээр энэ асуудлыг шийдэх технологийн шийдлийг банкны салбарт нэвтрүүлж, монголчуудынхаа хөгжүүлсэн системийг амьдралд бодитоор хэрэгжүүлэх боломжийг бүрдүүллээ.

Ингэснээр иргэд заавал банкны салбар дээр очих шаардлагагүйгээр тухайн байгууллага дээрээ онлайнаар нууцлалын өндөр хэлбэрт баталгаат үйлчилгээ авах боломжтой болж байна. Нөгөө талдаа энэхүү системийг ашиглаж байгаа байгууллагуудын хувьд уг платформоор дамжсан мэдээлэл нь үнэн зөв, баталгаатай гэдэгт итгэж болохуйц найдвартай эх сурвалж болж өгөхөөрөө давуу талтай юм.

  • Open Banking

Бизнесийн байгууллагуудын төлбөр тооцоог дараагийн түвшинд аваачсан Open Banking үйлчилгээг танилцууллаа.

Түүнчлэн хиймэл оюун ухаанд суурилсан Шинэчлэгдсэн Дижитал банк 5.0 үйлчилгээний шинэлэг боломжууд, Монголын анхны шинэ үеийн дижитал хэтэвч SocialPay, 7-22 насны хүүхэд залууст зориулсан, олон улсын эрхтэй The Color Card бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээ энэ удаагийн үзэсгэлэнд онцолж байна.

“ICT EXPO-2020” үзэсгэлэнгийн үеэр буюу энэ сарын 9,10,11-ний өдрүүдэд Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхим дахь Голомт банкны booth-ийг зорьсноор хүүхэд залууст зориулсан The Color Card-ыг үнэ төлбөргүй авч, SocialPay аппликэйшнийг нээлгэн QR Code уншуулаад урамшуулалтай бэлэгний эзэн болох боломжтой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top