x

"Тэтгэврийн хөгшдийнхөө мөнгөөр, хүүхдийн мөнгөөр аргацааж байгаа амьдрал ч байна"

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Төв аймгийн иргэдтэй уулзлаа.

Уулзалтын үеэр иргэдийн хэлсэн санааг тоймлон хүргэж байна.

Төв аймгийн иргэн О.Энхбаяр:

“…Манай Төв аймагт Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн гурван төв байдаг. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд уул уурхай, газар тариалангийн мэргэжилтнүүд байхгүй болчихоод байгаа. Энэ гурван төвийг ашиглаад энэ хэрэгтэй мэргэжилтнүүдээ бэлтгэх боломж байдаг уу? Ирээдүйд Монгол Улсад бүтээн байгуулалт явагдана. Жишээ нь Майдар хот, ОХУ-БНХАУ-ыг холбосон хийн хоолой, Богд хан төмөр зам зэрэг төслүүд байна. Энэ ажлууд дээр ямар ямар мэргэжилтнүүд хэрэгтэй байгаа вэ? Энэ мэргэжилтнүүдийг Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүдээр дамжуулж, сургалтын хөтөлбөрт нь өөрчлөлт оруулах боломжтой юу? Манай Төв аймаг Монгол Улсад хэрэгжиж байгаа томоохон бүтээн байгуулалт, цаашдаа хэрэгжих том төслүүд дээр ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх бүрэн боломжтой гэж би боддог. Бидэнд ажиллах хүчин байна. Ажилгүй залуучууд маш их байна. Та үүнийг анхааралдаа аваад өгөөч.”

 Төв аймгийн иргэн Жадамбаа:

“…Би Төв аймгийн уугуул иргэн. Төв аймгийнхаа талаар юу гэж боддог вэ гэхээр, манай аймаг улсынхаа эдийн засаг, нийгмийн түүчээ болж ирсэн. Манай аймгийнхан ажил үйлсээрээ үнэхээр нэр хүндтэй, гүйцэтгэх үүрэгтэй, онцлогтой аймаг. Миний мөрөөдөл гэвэл Төв аймгийг үйлдвэрлэл, бүс нутаг, эрхэлдэг аж ахуй, улсын эдийн засаг, нийгэмд оруулж буй хувь нэмэр, газар нутгийнх нь хувьд харгалзан үзэж, Монгол Улсын хөдөө аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэл, хүнсний стратегийн бүс нутаг болгож өгөөч. Уул уурхайн ордыг стратегийн гэж зарлаж болдог шүү дээ. Ингэвэл манай аймгийн олон мянган хөдөлмөрчдийн амьдрал, нийгмийн баталгаа сайжирна. Үйлдвэрлэл явуулж чаддаг болох баталгаатай эх үүсвэрийг бий болгож, бидний амьдралд туслалцаа үзүүлж өгнө үү.”

Төв аймгийн иргэн Б.Шинэбаяр:

“…Төв аймаг, Зуунмод суманд амьдарч буй хүмүүсийг харахад тэтгэврийн насны хөгшчүүл, цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд, төрийн албан хаагчид л байна. Төвийн бүсийн тулгуур төв, одоо хотын статустай болох гэж байгаа ийм газарт яагаад залуучуудыг дэмжиж ажиллаж болохгүй байна вэ? Сум, орон нутаг хөгжүүлэх сангийн төслүүд, халамжийн төслүүдээр яагаад залуучуудыг дэмжиж, тэр төслүүд хэрэгтэй хүнд нь очихгүй байна вэ? Манай Төв аймагт залуучуудыг дэмжсэн бодлого, төсөл дээр хэт өндөр шалгуур тавигдаж байна.

Мөн Зуунмод суманд дэд бүтцийн асуудлыг шийдэж, ялангуяа гэр хороололд дэд бүтэц тавьж өгөөч. Зөвхөн Зуунмод гэлтгүй бусад сумдад адилхан. Дорнод, Сүхбаатар аймгуудын сумдад 0.5 га газар аваад, хашаандаа дуртай байшингаа бариад, дулаан, цэвэр ус, сангийн бүх холболтыг хийгээд амьдарч байна. Манай Зуунмод суманд яагаад ингэж сайхан амьдарч болдоггүй юм бэ? Хүмүүс байр л гэх юм. Яг үнэндээ орон сууц хэдэн жилийн настай, эрүүл ахуйд хэр нийцдэг, хэдэн жилийн дараа чийг татах вэ? Бид нар таван ханатай гэртээ ч гэсэн дулаан авч, дэд бүтцийн шугамыг оруулчихаад, хүссэн үедээ халуун усанд орох боломжтой амьдармаар байна.”

Төв аймгийн иргэн Чойндий:

“…Би говь руу хоёр удаа явж бүтээн байгуулалтын ажлыг үзсэн. Манай монголчууд маш сайхан зүйлийг хийж чаддаг юм байна. Заавал гадаадуудыг авчирч их хөрөнгөөр бүтээн байгуулалтаа хийлгэдэггүй юм байна гэдгийг нүдээрээ үзлээ. Манай иргэд телевиз, радиогоор үзэж сонсож байгаа байх. Хүн гараараа барьж, нүдээрээ үзэж байж үнэмшдэг юм байна. Танд их баярлаж байна. Маш сайхан бүтээн байгуулалт өрнөж байна. Дээр үед барилгын цэргийн анги гэж байсан. Тэр барилгын цэргийн анги ямар мундаг ажлыг хийдэг байлаа? Улаанбаатар хотод зөндөө барилга барьсан шүү дээ. Тэр хүмүүсийн дундаас маш олон гавьяат, хөдөлмөрийн баатрууд төрсөн. Энэ ажлыг цааш нь маш сайн хийж, Төв аймагт ийм бүтээн байгуулалтыг, иргэдийн хэлж байгаа хөрөнгө оруулалтыг хийж, сургуулиудыг байгуулж өгөөч.”

Төв аймгийн Зуунмод сумын иргэн Бира:

“… Манай аймгийн залуучууд хотод ойрхон байдаг тулдаа байгаад байгаа болохоос биш ажлын байр гэж алга. Оёдлын үйлдвэр, ноос, ноолуур угаах үйлдвэр гээд бидэнд хийх ажил их байна. Гадуур хаяад байгаа арьс гэхэд АНУ-д очоод 100 ам.доллар хүрдэг юм байна лээ. Энэ мэтээр ажлын фронтууд байж байдаг. Одоо юу нь дутаад байна вэ? Хөрөнгө мөнгө үү, санал санаачилга уу? Хийх ажил нь байна, залуучууд нь байна. Тэтгэврийн хөгшдийнхөө мөнгөөр, хүүхдийн мөнгөөр аргацааж байгаа амьдрал ч байна.

Мөн дулааны цахилгаан станцтай болгоод өгөөч гэж сая нэг иргэн хэллээ. Манай байр ерөөсөө халахгүй байна, нүүрс байна уу гэж 41 дүгээр байрны оршин суугчид хоорондоо ярьж байхыг сонссон. Байруудад хангалттай дулаан өгөхгүй байна. Дулаан өгсөн ч ёс төдий халдаг. Үүнээс болоод айлын нялх хүүхдүүд ханиад хүрч байна. Энэ бол нийгмийн л асуудал. Энэ мэтээр цэгцэлмээр асуудлууд байна гэж би санадаг.”

Төв аймгийн иргэн Батзаяа:

“…Би автозамын постын тухай асуудлыг яримаар байна. Аймгийн удирдлагад би энэ талаар хэлж байсан ч шийдээгүй байгаа. Төв аймгийн Зуунмод сум бол ажлын байргүй газар. Төв аймгаас Улаанбаатар хот руу ажилдаа явдаг олон хүн байгаа. Өглөө бүр Улаанбаатар хот руу машинаараа ажилдаа явдаг 700-800 хүн лав байгаа байх. Гэтэл Дундговийн постыг Өлзийтөд барьчихсан, Чойрын постыг дөрөвдүгээр зөрлөгийн уулзварыг хаагаад барьчихсан. Ийм учраас Төв аймгийнхан өглөө ажилдаа явахдаа 1,000 төгрөг, орой ирэхдээ 1,000 төгрөг төлж байна. Зуунмод хотын иргэн болж төрснийхөө төлөө сард хэдэн төгрөг төлж байна вэ?” гэв.

Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийн асуултад хариулж, дүгнэж үг хэллээ. Энэ үеэрээ иргэн О.Энхбаярын хэлсэн саналын талаар, “…Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтыг хөгжлийн бодлоготойгоо уялдуулах ёстой. Хөгжлийн бодлоготойгоо уялдахгүй болохоор залуус төгсөөд ажлын байр нь бэлэн болдоггүй. Дорноговь, Өмнөговь аймгийн нутагт баригдаж буй 700 орчим км төмөр замын ажлаар жишээ татъя. Мөн автозам, барилгын ажлуудыг дурдаж болно. Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүдээ томоохон бүтээн байгуулалтын ажилтай холбож, мэргэжилтнээ бэлтгэж байгаа. Зэвсэгт хүчний Жанжин штаб энэ тал дээр маш сайн ажиллаж байгаа. Иргэн О.Энхбаяр маш зөв санал хэллээ” гэв.

Тэрээр үргэлжлүүлэн, “…Төв аймаг бусад аймгуудаас Улаанбаатар хотод маш ойрхон бөгөөд бүх талаар хөгжих боломжтой. Би яагаад ингэж хэлж байна вэ гэхээр дэд бүтэц нь байгаа. Шинэ нисэх буудал ч баригдаж дууссан. Төв аймагт байгуулах Майдар хотын төсөл ямархуу явж байна вэ гэхээр, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хотын статустай байхаар оруулсан. Улаанбаатар гэсэн ганцхан хоттой, тэр хот нь нийслэл байна гэсэн 1992 оны Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Эрдэнэт, Дархан, дагуул хотуудыг хотын статустай болгох заалтууд орсон. Одоо хотын статусаар явна гэсэн үг” гэлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга мөн Зуунмод суманд ажиллах үеэрээ Зэвсэгт хүчний Жанжин штабын Хуурай замын цэргийн командлалын байраар зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Mrs Limz (172.71.178.53)
    Сайн байцгаана уу... Миний гэр бүл болон миний бахархал болсон доктор Коллинзийн дүрд би талархал илэрхийлмээр байна, тэр миний нэг бөөрийг өвчтөндөө маш их хэмжээний доллараар худалдаж авсан. Мишель, Лопез хоёрын нийтэлсэн и-мэйл хаягийг интернэтээс олж харан, түүнд талархаж, бөөрийг нь ямар ч дарамтгүйгээр худалдаж авсны үр дүнд хэрхэн санхүүгийн хувьд аврах болсон тухайгаа дэлхий дахинд хэлж байсан тул би шууд цахим шуудангаар хүсэлт гаргасан. Долоо хоног хүрэхгүй хугацаанд эмч надад шаардлагатай бүх анхаарал халамжийг үзүүлсэн бөгөөд би бүх шаардлагыг хангасан бөгөөд миний хагас мөнгө шилжүүлэн суулгахаас өмнө миний дансанд орж ирэхэд зүүд шиг байсан тул доктор Коллинзтой холбоо барихыг уриалж байна. дамжуулан; Хэдэн сарын өмнө минийх шиг таны санхүүгийн гайхалтай байдлыг даван туулахын тулд doctorcollins3@gmail.com. Би эцэст нь томрохдоо үүнийг хийнэ гэж амласан. (doctorcollins3@gmail.com) WhatsApp_Дугаар +27783198318. Би бол Blexx. Тайландаас газар
    2022 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (129.205.124.139)
    Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн эвдрэлээс болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрөнд чинь зориулж танд $ 500,000 доллар өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Хүндэтгэсэн ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL
    2020 оны 10 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 12 цаг 9 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 12 цаг 14 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 12 цаг 20 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 12 цаг 22 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 12 цаг 24 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 12 цаг 24 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 12 цаг 25 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 14 цаг 24 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 14 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 14 цаг 28 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 14 цаг 28 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 14 цаг 31 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 14 цаг 31 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 16 цаг 26 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 16 цаг 26 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 16 цаг 29 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 16 цаг 30 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 18 цаг 44 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 18 цаг 46 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 18 цаг 47 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ...
Top