x

Хорьж цагдах бус соёл гэгээрлийн чиглэлээр үр дүнтэй ажиллах нь гэр бүлийн хүчирхийллийг бууруулна гэж үзлээ

Нийгмийн бодлогын байнгын хороо, УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх  нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

ХэлэлцүүлэгтЕрөнхийлөгч болон УИХ-ын даргын зөвлөхүүд, УИХ-ын гишүүд төдийгүй гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус бүх байгууллагыг төлөөлсөн 100 орчим хүн оролцож, дуу хоолой, байр сууриа илэрхийлэв.

Улсын Их Хурлын даргын хэлэлцүүлэгт зориулсан үгийг ахлах зөвлөх Д.Лүндээжанцан уншиж танилцуулав. “Хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хуулийг хэрэгжүүлэх талаар цаашид шийдвэрлэвэл зохих асуудлууд байна. Сүүлийн 3 жил 8 сарын байдлаар 263 хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, хүчирхийллийн хэлбэр нь зөрчлийн бус гэмт хэргийн шинжтэй болж, хүүхэд, эмэгтэйчүүд амь насаа алдаж буй эмзэглэл төрүүлсэн, сэтгэл зовоосон нөхцөл байдлыг цаашид яаж засаж залруулах вэ... Хүчирхийлэл гарсны дараа бус гарахаас урьдчилан сэргийлэхэд гол анхаарлаа хандуулж, энэ чиглэлээр нийтийг хамарсан соёл гэгээрлийн ажлыг зохион байгуулах, гэр бүлийн боловсрол, хүмүүжлийг дээшлүүлэх ажлыг цаг ямагт авч хэрэгжүүлж байх шаардлагатай байна. Өнөөдрийн хэлэлцүүлгээр гэр бүлийн хүчирхийллээс хэрхэн яаж, ямар арга замаар урьдчилан сэргийлэх, энэ талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг яаж нэмэгдүүлэх, хэрхэн соён гэгээрүүлэх, ёс зүйг төлөвшүүлэх талаар нухацтай ярилцаж, гарсан саналуудыг нэгтгэн дүгнэлт хийж, шаардлагатай саналыг Улсын Их Хурлаас батлан гаргах хууль, бусад шийдвэрүүдэд тусгах талаар Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, Улсын Их Хурлын гишүүн бүр идэвхтэй ажиллах хэрэгтэй. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр ажилладаг бүх байгууллага ажлаа уялдуулж, “Дуугүй өнгөрөхгүй” хөдөлгөөн өрнүүлж ажиллахыг уриалж байна. Ингэж бүх нийтээрээ хүчээ нэгтгэж тэмцэж гэмээ нь тодорхой үр дүн гарна. Хэлэлцүүлгээс гарсан санал, санаачилга бүрийг Улсын Их Хурлын даргын хувьд дэмжиж ажиллах болно” гэж Улсын Их Хурлын дарга онцолжээ.

Хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулж, оролцсон Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн ахлагч Д.Сарангэрэл гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлыг минийх, чинийх гэж өмчлөхгүй, төрийн бүх байгууллагууд ажлаа уялдуулж, хүчээ нэгтгэх цаг болсон. Нэг хэрэг гарахаар түүнийг дагаж шуураад мартаж орхилгүй, урьдчилан сэргийлэх болон хяналт тавих ажлыг эрчимжүүлж, хуулиа хэрэгжүүлдэг байх чиглэлээр Эмэгтэй гишүүдийн бүлэг идэвхтэй ажиллана гэж байр сууриа илэрхийлсэн.

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд хамгаалах зардлын төсөвт тусгагдсан мөнгө эзэддээ очиж, зарцуулагдаж чадаж байна уу. Сургалт, томилолт, ширээ сандал, тавилга худалдаж авахад зориулж байна уу гэдгийг цаашид хатуу хянаж, Улсын Их Хурал хянан шалгах чиг үүргээ энэ чиглэлд идэвхтэй  хэрэгжүүлнэ хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Хуулийн хэрэгжилт, хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, тулгамдсан асуудал, гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл, хохирогч хамгаалах, соёл урлагийн салбарын болон сэтгүүлчдийн оролцоо гэхчлэн гэр бүлийн хүчирхийллийн талаар  оролцогчид бүх талаас нь хөндөж ярилцан, санал бодлоо солилцлоо.

Түүнчлэн, анхан шатанд, тухайлбал баг, хороонд ажиллаж буй Хамтарсан багт хүчирхийлэл үйлдэгдсэн айлд очих шатахууны болон хохирогчид үзүүлэх наад захын ахуйн хэрэгцээний зардал зэрэг төсөв мөнгө байдаггүй, бүтэц нь оновчгүй, хүнээ оношлох буюу оюун санаа, сэтгэхүйн хувьд ямар хүн бэ гэдгийг мэдэж, засаж авах зэргээр хүчирхийлэгчид чиглэсэн соёл гэгээрлийн ажил хийгддэггүй гэх зэргээр санал шүүмж өрнүүлэв.

Мөн хүчирхийллийг бууруулахын тулд гэр бүлийн боловсрол олгох ажлыг эрчимжүүлэх, төсвийг зориулалтын дагуу зарцуулах, цагдаатай зэрэгцээд мэргэшсэн сэтгэл зүйч хүчирхийлэл үйлдэгчтэй ажиллах, албадан сургалтад хамруулж зан үйлийг өөрчлөх, хорьж цагддаг механик аргачлалаа багасгах, төр засгаас гаргаж байгаа шийдвэр, бодлогыг соёл урлагийн салбарынханд таниулах замаар урлагаар дамжуулан хүмүүжүүлэх зэрэг өргөн хүрээний саналыг гаргасан.

Хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж үг хэлсэн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид, иргэд хорьж цагдах бус соёл гэгээрлийн чиглэлээр үр дүнтэй ажиллах нь гэр бүлийн хүчирхийллийг бууруулна гэж үзэж буйгаа илэрхийлж байв.

Төгсгөлд нь зөвлөмж гаргаж, зөвлөмжийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа уншиж сонсголоо. Тус зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлэх юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top