x

Багш, ажиллагсдын дунд нян тээгч 180, арьсны халдвартай 353 тохиолдол бүртгэгджээ

Мэргэжлийн хяналтын байгууллагаас ЕБС, цэцэрлэгийн багш, ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан байдлыг шалгажээ.

Шалгалтаар Дархан-Уул, Архангай, Увс, Төв, Говь-Алтай, Хэнтий, Орхон, Өмнөговь, Баян-Өлгий, Дорнод, Завхан, Өвөрхангай аймаг, нийслэлийн НД, БЗД, БГД, ЧД-ийн хүүхдийн байгууллагын ажиллагсдын дунд нян тээгч 180, хамар залгиурын арчдаст өөрчлөлттэй 1000, арьсны халдвартай 353 тохиолдол бүртгэгджээ. Шалгалтын явцад, хамар залгиурын арчдас өөрчлөлттэй гарч эмчилгээ дуусаагүй, давтан шинжилгээнд хамрагдаагүй мөртлөө ажлаа хийж байсан гурван тохиолдлыг илрүүлж, ажлаас нь чөлөөлүүлжээ. 

МХЕГ-аас энэ оны төлөвлөгөөт ажлын хүрээнд  хүүхдийн байгууллагын ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний зохион байгуулалт, чанарт урьдчилан сэргийлэх шалгалтыг улсын хэмжээнд есдүгээр сарын 21-25-ны хооронд хийжээ.

Илэрсэн зөрчил, дүнг нийслэл, орон нутгийн Эрүүл мэндийн газар, Боловсролын газар болон бусад эрх бүхий байгууллагын албан тушаалтнуудад танилцуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний хүртээмж, чанарыг сайжруулах талаар зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Энэ хичээлийн жилийг угтаж эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд нийслэлийн сургуулийн 10810, цэцэрлэгийн 12765, аймгуудад сургуулийн 13786, цэцэрлэгийн 13757 ажилтан хамрагджээ. Хүүхдийн байгууллагын ажиллагсдын үзлэг, шинжилгээг үр дүнтэй зохион байгуулснаар өвчлөлийг эрт илрүүлэх, эмчилж эрүүлжүүлэх, эрүүл багш, ажилтныг сургалтын үйл ажиллагаанд оролцуулах ач холбогдолтой.

Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, Дархан-Уул, Төв, Архангай, Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн захиргаанаас харьяа дэвсгэр нутгийн хүүхдийн байгууллагын захиргаатай 100 хувь гэрээ хийж, үзлэг, шинжилгээнд ажиллагсдыг бүрэн хамруулжээ. Мөн нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, Хэнтий, Орхон, Дорнод аймгийн Нэгдсэн эмнэлгүүд үзлэг, шинжилгээгээр эерэг байдлуудыг илрүүлж, эмчлэн эрүүлжүүлэх ажлыг сайн зохион байгуулсан байна.

НИЙСЛЭЛИЙН 255 СУРГУУЛИЙН 10810 АЖИЛТНЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖЭЭ

Нийслэлийн Ерөнхий боловсролын 255 сургуулийн 114 (44%) нь эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулсан, гэрээтэй болон гэрээгүйгээр нийт сургуулийн 214 (83%) сургуулийн 10810 ажилтныг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулсан байна.

Нийслэлийн 561 цэцэрлэгийн 230 (41%) нь эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулсан, гэрээтэй болон гэрээгүйгээр нийт цэцэрлэгийн 462 (83%) цэцэрлэгийн 12765 ажилтныг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулсан байна.

ОРОН НУТАГТ 13757 АЖИЛТНЫГ  ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖЭЭ

Орон нутагт 564 сургууль, 759 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа ба тэдний 41 хувь нь эрүүл мэндийн байгууллагатай ажилтны эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг зохион байгуулах асуудлаар гэрээ байгуулсан. Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд орон нутгийн сургуулийн 92 хувь буюу 519 сургуулийн 13786 ажилтан, цэцэрлэгийн 86 хувь буюу 660 цэцэрлэгийн 13757 ажилтан хамрагджээ.

Сургуулийн хамралт, хувиар, аймгууд

Цэцэрлэгийн хамралт, хувиар, аймгууд

Шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ТҮВШИНД:

Ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах асуудлаар Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэгтэй гэрээ байгуулаагүй, (Нийслэлийн Багахангай, Баянгол, Сүхбаатар дүүрэг, Увс, Баянхонгор, Хэнтий, Сэлэнгэ, Баян Өлгий, Булган, Өвөрхангай аймгийн сургууль, цэцэрлэг),

Ажиллагсдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулаагүй, (Тухайлбал, Нийслэлийн БЗД-ийн сургууль 61 хувь, цэцэрлэг 72 хувь, БГД-ийн сургууль 75 хувь, цэцэрлэг 42 хувь, ЧД-т сургуулийн 75 хувь, Төв аймагт сургууль 29 хувь, цэцэрлэг 28 хувь, Сэлэнгэ аймагт сургууль 74 хувь, цэцэрлэг 79 хувь нь хамрагдсан),

Үзлэг, шинжилгээнд хамрагдах хугацааг буруу зохион байгуулсан, (Хичээлийн жил эхлэхээс 30 хоногийн өмнө үзлэг шинжилгээнд хамрагдах ёстой атал Дорноговь аймагт 07.20-ны өдрөөс, нийслэлийн ХУД, СБД,  Дархан-Уул, Ховд, Төв, Сэлэнгэ, Баян Өлгий, Дорноговь, Өвөрхангай, Завхан, Хэнтий аймгуудад 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд  эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулсан),

Дархан-Уул, Архангай, Увс, Төв, Говь-Алтай, Хэнтий, Орхон, Өмнөговь, Баян-Өлгий, Дорнод, Завхан, Өвөрхангай аймаг, нийслэлийн НД, БЗД, БГД, ЧД-ийн хүүхдийн байгууллагын ажиллагсдын дунд нян тээгч 180, хамар залгиурын арчдаст өөрчлөлттэй 1000, арьсны халдвартай 353 тохиолдол бүртгэгдсэн,

Үзлэг, шинжилгээнд хамруулахдаа зохион байгуулалтгүй, эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлсэн, үзлэг, шинжилгээнд хэт хожуу хамрагдсантай холбоотойгоор шинжилгээний дүн “эерэг” гарсан тохиолдолд эмчлүүлэх хугацаа богино, (Шалгалтын явцад, хамар залгиурын арчдас өөрчлөлттэй гарч эмчилгээ дуусаагүй, давтан шинжилгээнд хамрагдаагүй мөртлөө ажлаа хийж байсан гурван тохиолдлыг илрүүлж, ажлаас нь чөлөөлүүлсэн)

ЭРҮҮЛ  МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮВШИНД

Баянхонгор аймагт тохиолдол ирүүлэх асуумжийн хуудсаар сэжигтэй гэж үзсэн тохиолдолд флюрографийн зураг авдаг, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг баталгаажуулах эрхгүй  эмч гарын үсэг зурсан,

Завхан, Төв аймгийн Нэгдсэн эмнэлгүүд нь сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай үзлэг, шинжилгээний гэрээ хийсэн боловч үзлэг, шинжилгээний өдрийг нарийвчлан гаргаагүйгээс эмнэлгийн үндсэн үйл ажиллагаанд ачаалал үүсгэсэн,

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг нь сургуулийн 1-5 дугаар ангийн багш нарыг тушаалд заагдаагүй шинжилгээнд (арьсны халдварт өвчин, нян тээгч илрүүлэх, цагаан хорхой илрүүлэх шинжилгээ) хамруулсан,

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг хүүхдийн байгууллагатай үзлэг, шинжилгээний зохион байгуулалтын талаар гэрээ байгуулсан хэдий ч рентген зураг авалтыг өдөрт 100 багш, ажилчдад хийхээр хуваарилснаас наймдугаар сарын 27-30-ны өдрүүдэд хэт ачаалал үүсгэсэн,

Орхон аймгийн БОЭТ-ийн нян судлалын лабораторид эхний сорьцоор MRSA эерэг илэрсэн хэрнээ 3 хоногийн дараа давтан сорьц өгч MRSA сөрөг илэрсэн шинжилгээний хариу бүртгэгдсэн, чих хамар хоолойн эмчийн хяналт, эмчлэн эрүүлжүүлэлтийн байдлыг үнэлэхэд MRSA эерэг 32 тохиолдлоос 21-ийг хяналтандаа авч эмчилж байгаа, 11 тохиолдол  хяналтгүй байгаа,

Эмнэлгүүдэд нийтлэгээр хамар залгиурын өөрчлөлт, нян тээгч, арьсны халдварыг олноор илрүүлсэн боловч эмчлэн эрүүлжилтийн байдал хангалтгүй байна. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд цаг хугацаанд нь, бүрэн хамруулах байдал өмнөх жилээс ахисан хэдий ч сургууль, цэцэрлэгийн захиргаанаас эрүүл мэндийн байгууллагатай гэрээ хийхгүй байх, хийсэн гэрээний үүргээ хэрэгжүүлэхгүй байх, зохион байгуулалтгүйгээр хамруулах зэрэг зөрчлүүд гарсаар байна.

Мөн хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлсэн энэ үед хүүхдийн байгууллагад ажиллагсдын 17 хувь буюу улсын хэмжээнд 7200 орчим багш, ажилтан үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, эрүүл эсэх нь тодорхойгүйгээр сургалтын үйл ажиллагаанд оролцож байгаа нь халдварт өвчин, хордлого, халдвар гарах эрсдэлийг бий болгож байгаа аж.

Урьдчилан сэргийлэх хяналтаар илэрсэн зөрчил, нөхцөл байдалтай холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллагаас эрүүл мэндийн байгууллагуудад арга зүйн зөвлөгөө болон хугацаатай үүрэг өгчээ.

Эх сурвалж: МХЕГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top