x

Японд очвол хаягаа ингэж уншаарай

Японы ихэнх гудамжууд нэргүй байдаг гэнэ. Япончууд барууны орнуудад ашигладагтай харьцуулахад өөр хаягжуулалтын системийг ашигладаг байна. 

Хотын гудамжаар зугаалж, очих газраа олох гэтэл гудамжнууд нэргүй байна гээд төсөөлөөд үз дээ. Хэтэрхий толгой эргүүлэм сонсогдож байгаа ч энэ бол Японд тохиолдох жинхэнэ үйл явдал. Тус улсын ихэнх гудамжуудад нэр байдаггүй ч гадныханд ойлгомжгүй энэ зүйлд ч өөрийн гэсэн зүй тогтол бий.

Япон дахь хаягууд аймаг хэмээх томоохон хуваагдалаас эхэлдэг. Тэндээс тэд хотууд руу задардаг. Зарим том хотуудыг тойрог болгон хуваадаг. Токио гэхэд 23 тойрогтой. Эдгээр газрыг дараа нь дүүргүүд, тэр ч байтугай Чоме хэмээх жижиг хэсгүүдэд хуваадаг.

Хаяг нь хамгийн том хэсгээс хамгийн жижиг рүү шилждэг бөгөөд энэ нь барууны хаягын дарааллын эсрэг юм. Гэхдээ том ялгаа нь та Японд гудамжны нэрийг харахгүй байх явдал юм. Үүнийг заримдаа барууны хаягын хэв шинжид тааруулах төвөгтэй асуудал үүсдэг.  Японы хаяг дараах хэлбэртэй байдаг: 

1-5–1, Яэсү, Чуо-ку, Токио

Токио бол аймаг, Чуо-ку бол Токио дахь тойрог, Яэсү бол хотын дүүрэг, эхний 1 нь Чомэ, 5 нь блокийн дугаар, сүүлчийн 1 нь барилгын дугаар юм. Энд гудамжны нэр шаардлагагүйгээр бүх зүйл ойлгомжтой байна.

Газар бүр нь улам багасч байгаа тул энэ нь харьцангуй энгийн мэт санагдаж байгаа боловч барилга байгууламжийг заримдаа дарааллаар нь дугаарладаггүй тул барилгын тоог хэрэглэх нь төвөгтэй байдаг.  Тэгэхээр барилгуудын хоорондох талбайг Японд хоосон орон зай гэж үздэг нь энэ нь бусад орнуудад нийтлэг ойлголт биш юм. 

Мэдээжийн хэрэг, эдгээр хаягийг англиар бичихгүй, гэхдээ япон үсэгтэй байх бөгөөд хэрвээ та япон хэлээр уншдаггүй бол аялал хийхэд илүү хэцүү болох магадлалтай.

Тиймээс Японд тодорхой байршилд хүрэх нь системчлэгдсэн утга учиртай боловч өвөрмөц сэтгэлгээ шаарддаг. Гэхдээ мэдээж япон хэлээр чөлөөтэй ярьдаг бол танд ямар ч асуудал тулгарахгүй.

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top