x

Бүжгийн спортынхон шилдгүүдээ тодрууллаа

Монголын бүжгийн спортын тамирчид, дасгалжуулагчдын ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн холбоо болон хамтлагууд, клубуудын үйл ажиллагааг дэмжих, тэдгээрийн өрсөлдөх чадварыг олон улсын түвшинд хүргэх, бүжгийн спортоор дамжуулан иргэд, олон нийтийн гоо зүйн мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор 2002 оноос эхлэн зохион байгуулагдаж буй “Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн” өнөөдөр Буянт ухаа спортын ордонд зохион байгуулагдлаа.

НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мягмаржав “Өнөөдөр Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээнд 8 төрөлд 320 гаруй тамирчид оролцож байгаад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс талархалтай байна. Нийт баг тамирчиддаа тэмцээн уралдаанд нь амжилт хүсье” хэмээв.

Монголын бүжгийн спортын холбооны санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газрын дэмжлэгтэйгээр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй XVIII удаагийн тэмцээн энэ жил 8 насны ангилалд тамирчин хөгжүүлэх хөтөлбөрт тэмцээн, зэрэглэлийн тэмцээн, формейшны тэмцээнүүдэд нийт 320 гаруй тамирчид авъяас билэгээ сорин Улаанбаатар хотын аваргын төлөө өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ 7 цаг 5 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа 7 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 7 цаг 16 мин Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв 7 цаг 23 мин Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуудыг өвлөн авна 7 цаг 30 мин Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй 10 цаг 20 мин COP17: Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг дэвшүүлнэ 10 цаг 39 мин С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино 10 цаг 45 мин Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ 10 цаг 52 мин ОХУ-ын зарим бүсэд түлшний хангамж сайжирч эхэлжээ 10 цаг 59 мин Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хийн түлш үйлдвэрлэх татвар, эрх зүйн орчныг судалж байна 11 цаг 24 мин Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр УОК хуралдав 11 цаг 34 мин Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа 11 цаг 41 мин Хууль бусаар мод бэлтгэсэн этгээдэд мод тарих шийтгэл оногдуулжээ 11 цаг 50 мин Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түдгэлзүүлжээ 11 цаг 57 мин Хүнд жингийн медальтнууд өнөөдөр тодорно 12 цаг 28 мин COP17 Монголын хувьд онцгой ач холбогдолтой 13 цаг 3 мин Нийслэл, дүүргийн шуурхай штабууд бэлэн байдлыг ханган ажиллаж байна 14 цаг 7 мин БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо Өчигдөр 20 цаг 17 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ Өчигдөр 19 цаг 00 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд...
Top