x

Д.Нацагдоржийн нэрэмжит номын сан 40 жилийн ойгоо угтан баримтат кино бүтээжээ

Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн түүхт 40 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Нийслэлийн Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд энэ оюуны их уурхай болон номын сан ямар хувь нэмэр оруулсныг та бүхэн мэднэ. Аливаа улс орны хөгжлийн хамгийн чухал суурь нь оюуны болон сэтгэлгээний хөгжилтэй шууд холбоотой байдаг. Тиймээс соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж ажиллана гэдгээ хэлье. Өнгөрсөн хугацаанд нийслэлээс Улаанбаатар хотын нийтийн төв номын санд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж ажилласан. Өнөөдөр 40 жилийн ойгоо угтаж байгаа номын сангийн үе үеийн ахмад ажилтан, өнөөдөр үргэлжлүүлж яваа хамт олонд нь нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс 40 жил биш 4 мянган жилийн түүхтэй оюуны их уурхай болох ерөөл дэвшүүлж, баярын мэнд хүргэе. Номын цагаан буян өнөд дэлгэрэх болтугай” хэмээв.

Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирал Д.Индра “40 жилийн ойгоо өнөөдөр угтаж байгаадаа баяртай байна. Хэдийгээр цар тахлаас үүдсэн хорио цээрийн дэглэмд байж, олныг хамарсан томоохон үйл ажиллагаа явуулж болохгүй байгаа хэдий ч 40 жилийн ойн баяраа угтан номын сангийнхаа фондыг 100 сая төгрөгийн номоор баяжуулж, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдээр иж бүрэн шинэчилж, төв болон салбар номын сангуудынхаа гадна, дотно өнгө үзэмжийг сайжруулж, 500 сая төгрөгөөр RFID систем нэвтрүүлж, бүтээн байгуулалт ололт амжилтын олон ажлуудыг зохион байгуулж ажиллалаа. Энэ бүхнийг хийж хэрэгжүүлэхэд хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлсэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох байгууллагуудад талархсанаа илэрхийлье. Хамт олондоо баярын мэнд хүргэе” гэлээ.

Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан 40 жилийн ойгоо угтан баримтат кино бүтээжээ. Мөн өнөөдөр "Онол, практикийн бага хурал" зохион байгуулахаас гадна гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэсэн байлаа.

Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь анх 1980 оны 10 дугаар сарын 8-нд байгуулагдаж, 20 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр 80 хүний бүрэлдэхүүнтэй таван салбар номын сантай болон өргөжиж, тасралтгүй 40 жилийн турш нийслэлчүүддээ төдийгүй газар газрын уншигчдад хүрч үйлчлэн соёл гэгээрэл эрдэм мэдлэгт хөтлөн түүчээлж ирсэн байна.

Ойн арга хэмжээнд Нийслэлийн Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Соёлын яамны Соён гэгээрлийн газрын дарга Н.Наранцэцэг, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мягмаржав, Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирал Д.Индра болон эрдэмтэн мэргэд, зочид төлөөлөгчид, номын сангийн ажилчид оролцлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top