x

Гэр хорооллын бүх өрхүүдэд угаар мэдрэгчийг тарааж дуусчээ

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга болон холбогдох албаны хүмүүс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан угаарын хийнд өртсөн гэх дуудлага ихсэх төлөвтэй байна. Энэ сарын 07-08-ны өдрүүдэд гурван өрхөөс угаарын хийнд өртсөн гэх дуудлага ирж, яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Иймд айл өрх бүр зуух пийшингийн битүүмжлэлийг шалгах, яндангаа хөөлөх, угаар мэдрэгчийн ажиллаж буй эсэхийг тогтмол шалгаж, аюулгүй байдлаа хангахыг албаныхан сануулсан юм.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх, утаа мэдрэгчийг суурилуулах зэрэг хэрэглээний ажлуудыг хийж байгаа. “Тавантолгой түлш” компанийн “Хэрэглэгчдэд үйлчлэх алба”-ны хяналтын ажилтнууд айл бүрээр орж зөвөлгөө мэдээлэл өгч, өндөр настан, жирэмсэн эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн янданг хөөлөх, пийшин зуухыг засварлаж байгаа. Иргэдийн аюулгүй байдлыг хангах, угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зорилгоор эдгээр ажлыг хийж байгаа. Тиймээс өрх бүр галлагааны аюулгүй байдлыг хангаж, яндангаа хөөлж, галлагааг зөв хийх, агааржуулалтын системээ сайжруулан утаа мэдрэгчийг байрлуулсан байх шаардлагатай. Иргэдийн зүгээс худал дуудлага өгөх тохиолдол гарч байна.

Тухайлбал, архи согтууруулах ундаа хэтрүүлсэн үед нь бие нь муудах эсвэл даралт ихэссэн үедээ угаарын хийнд хордчихлоо гэсэн дуудлага өгсөн тохиолдол гарсан. Иймд  хуурамч дуудлага өгч, төрийн байгууллагын ажилд хүндрэл учруулахгүй байхыг анхааруулж байна” гэв.

Нийслэлийн Засаг даргын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай болон угаарын хийнээс урьдчилан сэргийлэх тухай захирамжын хүрээнд нутгийн захиргааны 6000 төрийн албан хаагч гэр хорооллын айл өрхүүдээр явж аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж буй. Өнөөдрийн байдлаар гэр хорооллын бүх өрхүүдэд угаар мэдрэгчийг тарааж дууссан. 2020-2021 оны өвөлжилтийн хүрээнд 800-1000 сайжруулсан түлшний борлуулалтын цэг ажиллах бөгөөд тээвэрлэлтийн компаниудын тоог нэмэгдүүлжээ. Агаарын чанарын үзүүлэлт өмнөх оны мөн энэ үетэй харьцуулахад PM10 тоосонцорын хэмжээ 30 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top