x

Хууль, мөнгө хоёрын аль нь хүчтэйг Хотын дарга харуулна

Хуулиа дээдэлдэг төртэй улс оронд бол хэн ч дуугарахгүй, тэмцэхгүй байсан аяндаа ажил нь цэгцэрч хөгжин дэвшдэг. Гэтэл манай улсад иргэд нь яаж ч хашгираад дарга нарын чихэнд халдахгүй байгаа юм. Үүний хамгийн тод жишээ бол Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр Удирдлагын академийн хойд талын их жанжин Д.Сүхбаатарын хөшөө бүхий ногоон байгууламжийг сүйтгэж буй үйлдэл. Хүүхэд, хөгшдийн амарч зугаалдаг ногоон байгууламжийг авч үлдэхийн тулд “Академи” хотхоны оршин суугчдад хандаагүй газар үлдээгүй. Төрийн анхан шатны нэгж хорооноос эхлээд дүүргийн Засаг дарга, мэргэжлийн хяналт, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газар, АТГ, Хотын даргад удаа дараа хандсан ч тэднийг тоодог, эрх ашгийг нь хамгаалдаг хүн гэж алга. “Академи” хотхоны оршин суугчид аргаа барахдаа Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаа аж.

Нийтийн эзэмшлийн талбай дээр хууль зөрчин барилга барьж буй “Хурд”, “Билиг” компанийн үйлдэл бүр алхам тутамдаа хууль зөрчиж байгааг мэргэжлийн байгууллага болон бусад төрийн албаныхан шат шатандаа хэлсээр байгаа ч Хотын дарга дээр ирээд гацчихдаг. Тухайлбал, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Удирдлагын академийн хойд талын  газрын тусгай зөвшөөрлийг  цуцлах хүсэлтийг Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд хоёр сарын өмнө өгсөн байдаг. Мөн С.Амарсайхан Хотын дарга байхдаа нийтийн эзэмшлийн талбайг хамгаална гэдгээ оршин суугчдад амласан ч  түүний орыг залгамжлаад байгаа Ж.Батбаясгалан, Р.Дагва нар иргэдийн эрх ашгийг хамгаалахад хуруугаа ч хөдөлгөхгүй суусаар байна.

Түүнчлэн “Хурд”, “Билиг” компани барилга барихдаа олон хууль журам зөрчиж, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхийг золиосолж байгааг мэргэжлийн хяналтын байгууллага шалгаж тогтоогоод барилгын үйл ажиллагааг зогсоосон ч 24 цагийн турш ажилласан хэвээр байгаа юм. Иргэдийн хүсэлт, шаардлага, жагсаал, төрийн шат шатны хүмүүсийн албан бичиг  хотын удирдлагуудын нүд, чихний хаагуур өнгөрөөд байгааг гайхаж баршгүй.

Үйлчилгээний зориулалтаар барилга барьж буй  газарт “Оргил” рашаан сувиллын эх ундарга байрладаг. Мөн 1943 онд хийсэн Д.Сүхбаатарын нэрэмжит “Эрдэмд шамдахуй” хөшөөг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2007 оны 197 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн хамгаалалтад авсан. Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм дүрэмд зааснаар туслах гудамж замын ирмэгээс орон сууцны эдэлбэр газрын улаан шугам хүртэл 70 метрийн зайтай байхаар заасан.

Гэтэл барилгыг автозамын голд барих гэж буй нь иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл үүсгэж байгааг тоочоод байвал олон “но” бий. Ийм олон хууль зөрчсөн үйлдэл, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхэд халдаад байхад манайхаас өөр оронд бол бүр өнөөгийн хотын удирдлагуудаас өөр хүн бол аль хэдийнэ тусгай зөвшөөрлийг цуцалчихсан. Өдийд хүүхэд, хөгшид нь ногоон байгууламжиндаа салхилж зугаалаад байж байгаа. Тэгэхээр аль ч өнцгөөс харсан Удирдлагын академийн хойд талын их жанжин Д.Сүхбаатарын хөшөө бүхий ногоон байгууламжийн газрыг хувийн компанид “худалдчихлаа” гэж хардахаас аргагүй. Өөрөөр хэлбэл, эрх баригч намын өв залгамжлагчид болох Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Р.Дагва нар одоо л мөнгө ялах уу, нийтийн эрх ашиг хүчтэй юу гэдгийг харуулах нь. Хотын удирдлагын багт нэг ч гэсэн шударга, зарчимтай хүн байна уу гэдгийг энэ жишээгээр олон нийт мэдэж таньж, багны цаадах жинхэнэ дүр зургийг харах сайхан боломж тохиолоо. Нэг “эзэн”-ий төлөө нийтийн  эрх ашгийг золиослох уу. Хууль, мөнгө хоёрын аль нь хүчтэйг бид ч гэсэн уншигчиддаа сурвалжлан хүргэх болно.

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top