x

Хүүхэд эндээд дууслаа, Б.Индра дарга аа, хурдны замаа нүхэн болон гүүрэн гарцтай болгоё

Манай дарга нарт авто зам бариулах, тэр дундаа хурдны зам барих мэдлэг байхгүйгээс гадна сэтгэл сох дутуу аж. Аливаа бүтээн байгуулалтын төсвийг хэрхэн гувчуулах, гуйвуулахаа л урьтаж боддогийн гайгаар авто зам нь ундуй сундуй, салан задгай. Гүүр босголоо, зам барилаа л гэх. Хөдөлгөөн нээх төдий дутуу дулимаг зам хүлээлгэж өгдөг байдлаа хэзээ халах вэ. Гэрлэн дохио, явган хүний орц гарц, тэмдэг, тэмдэглэгээ, камержуулалт, гэрэлтүүлэг, хашлага, хаалт, эгнээ байрны зохицуулалт, авто зогсоол, гүүрэн болон нүхэн гарц зэргийг цогцоор нь шийдчихээд, хурдны зам, хөгжилд хөтлөх дэд бүтэц, бүтээн байгуулалтын цогц арга хэмжээ гэх мэт сүржин сурталчилгаагаа хийдэг баймаар. МХЕГ болон Нийслэлийн автозамын газар зэрэг зам ангийн асуудал хариуцагчид ч дээрх бүхэн бүрэн эсэхийг ширхэгчлэн шалгадаг байх сан. Нэг нь зам барьсан болж, нөгөө нь хүлээж авлаа хэмээн тууз хайчилдгаас үүдэлтэй осол аваар хэрээс хэтэрлээ.

Яг үнэн хэрэгтээ Яармаг, нисэхийн зам ч, Налайх, Чойрын замыг ч улс хүлээж авахгүй хэмээн буцаах ёстой байлаа. Яагаад гэж үү, хүүхдийн амь наснаас үнэтэй авто замын нээлт гэж байх ёсгүй. Яаруу давчуу, дутуу дулимаг бүтээн байгуулалтын балгаар Яармаг, Нисэхийн зам дээр 48 цагийн дотор гурван хүүхэд ослын хохирогч боллоо. Ийм байж болох уу. Хэзээнээсээ “Хар цэг” хэмээгддэг нийслэлийн баруун, зүүн хэсгийн хурдны авто зам дээр яг энэхэн мөчид ч аюул өрнөж байхыг үгүйсгэхгүй. Хурдны зам дээр бүү хэл орон сууцны хороолол дундах хавчиг замд дайрах шахам давхидаг дүрэмгүй жолооч нарыг хянах, хязгаарлах технологийн болон хурд сааруулагч, дохио тэмдэг ховор байна. 

Тиймээс Налайх-Чойр, Яармаг-Нисэхийн авто замд нүхэн болон гүүрэн гарц барих замаар хүүхдүүдээ хамгаалъя. Ингэж чадахгүй, ойр зуурын төсөв мөнгийг нь тооцоод, мэдсэн ч мэдээгүй, харсан ч хараагүй мэт суувал дахиад бид хэдэн хүүхдийн амиар зул өргөхийг таашгүй. Авто ослын “Хар цэг” гэгдэх дээрх хурдны замуудын ард, урд хэсгээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг нь хүүхэд эндэх, бэртэж гэмтэх, дээрх замаар байнга зорчих шалтгаан болж байна. Тиймээс хотын баруун, зүүн хэсэг рүү сунайсан замаа хүний амьдралын нөхцөл боломж, хүүхдийн аюулгүй амьдрах, сурч хөгжих боломжтой уялдуулан хянаж, шалга. Аюул дахиад хаана байгааг тогтоогооч ээ. 

Хурдын зам дагуу хэнд, ямар аюулгүй нэвтрэн өнгөрөх хэрэгцээ, шаардлага байгааг үнэлж тогтоо, мэргэжлийн хяналтынхаан. Тэгж байж тухайн замаар өдөрт бага насны хэчнээн хүүхэд, ерөнхий боловсролын сурагч, цэцэрлэгийн багачууд нэвтрэн өнгөрдөг болохыг мэддэг болно. Нүдээр үзэж, биеэр туршихгүйгээр хурдны зам дээрх автомашин нэвтрэн өнгөрөх хэрэгцээг голчлон яриад байж болохгүй ээ, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра аа.

НАЛАЙХЫН ЗАМ ДАГУУ АШИГЛАЛТАД ОРСОН 126 ДУГААР СУРГУУЛИЙН ОРЧИНД Ч НҮХЭН БОЛОН ГҮҮРЭН ГАРЦ НЭН ШААРДЛАГАТАЙ БАЙНА

Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт буюу Баянзүрхийн товчооноос 500 метрийн зайд үйл ажиллагаа явуулж, сурагчдаа хүлээж авсан 126 дугаар сургуулийн орчинд хичээлийн шинэ жил эхэлснээс хойш бага насны хүүхэд машинд шүргүүлэх, дайруулах хэд хэдэн тохиолдол гарчээ. Хэргийн учир нь, мөн л хурдны замын бүрэн бус байдлаас үүдэлтэй нь хэний ч нүдэнд тодорхой харагдана. Сүр, дуулиан болж, хэдэн мянган жолоочийн авто машин, эд хөрөнгийг үрэн таран хийж байж сая ашиглалтад орсон тус зам тээврийн хэрэгсэл нэвтрэн өнгөрүүлдэг болсоор жил орчмын нүүр үзэж байна.

Гэвч бага насны хүүхэд эндэх, бэртэх, осол аваарт өртөх “Хар цэг” болж эхэллээ. Авто замын урд, хойд хэсгээр гэр хороолол ихтэй энэ хэсэгт нүдэнд торох ганц сургууль нь Ерөнхий боловсролын 126 дугаар сургууль. Сургууль сурагчдаа хүлээн авч эхэлсэн даруйд хотын төвөөс алслагдсан хэсгийн аав ээж, сурагч багачуудын сэтгэл тэнийж, гэрийнхээхажууханд сурах боломжоо бодон бодон баясцгаасан. Гэтэл сургуулийн шинэ жил эхлээд сар гаруйн хугацаанд айдас, бол гоомжлол дунд гэр, сургуулийнхаа дунд гэлдэрцгээж байна. Тэдний айдсын шалтгаан нь гарц, гэрэлтүүлэггүй замаар аз, эзэндээ итгэж нэвтрэх асуудал юм. 

Мөн камержуулалт, хурд сааруулагч, хурд хэмжигч хомсхон энэ зам дээр хурд мэдэн давхих жолооч нарыг царайчлан эмээ нь ачаа, ээж нь хүүгээ, эгч нь дүүгээ хөтлөөд гарахын хэцүүг хотын асуудлыг хоёр гарын хуруу шигээ мэдэж байх ёстой дарга нарт хэрхэн ойлгуулах вэ. Нэгэнтээ аюулын голомтод амьдарч үзээгүй, төсөөллийн замаа барьчихаад, маадгар гэгч нь алхаж яваа дарга нарт Налайх-Чойрын зам бол шил, толь л юм. Гэтэл зам гэтэлж худаг усандаа хүрдэг, бид олон хашлага давж сургууль, цэцэрлэгтээ очдог Баянзүрхийн XI хорооны багачуудад эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох боломж даанч алга . 

Тэгэхээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра нар аа, Яармаг-Нисэх, Налайх-Чойрын зам дагуух сургууль , цэцэрлэгийн бүсэд нүхэн болон гүүрэн гарц барья. Цаасан дээр тунхагласан “Хурдны замын тэнхлэг” хэмээх гоё томъёолол яах вэ, хамгийн гол нь хүүхэд, хөгшид, иргэндээ ээлтэй байдлаар л замынхаа тохижилт, үйлчилгээг шийддэг байя. Замыг хүний хэрэгцээнд тохируулж сайжруулан, засварлаж, барьж байгуулдаг. Тэгэхээр хүний хэрэгцээг хангаж чаддаггүй, “тэнгэр”-ийн замаар иргэд яах вэ. Дахин хэлье, хүүхдийн аминаас үнэтэй, хурдны замын стандарт яриад яах ч юм билээ л.

М. Мөнхтунгалаг

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.109.106)
    Энэ Индра ер нь юу хийдэг юм бол
    2020 оны 10 сарын 08 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top