x

Улсын бүртгэлийн байгууллагын түүхт 80 жилийн ойд зориулсан шилдэг илтгэлийн уралдаан зарлалаа

Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага түүний орон нутаг дахь газар, хэлтэс, тасгийн албан хаагчид болон оюутан залуус, эрдэмтэн судлаачид, сонирхогч этгээд бүр илтгэлийн уралдаанд оролцох эрхтэй.

Илтгэлийн сэдэв

Оролцогчид доорх сэдвээс аль нэгийг сонгож илтгэлийг бичнэ. 

  • Улсын бүртгэлийн үйлчилгээний чанар хүртээмж, менежментийг сайжруулах; /Улсын бүртгэл болон иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн чиглэлээр/; 
  • Улсын бүртгэлийн нэгдсэн систем болон төрөлжсөн бүртгэлийн системийн уялдаа холбоо, тэдгээрийн хэрэглээ, ач холбогдол; 
  • Улсын бүртгэлийн мэдээллийг төрийн болон төрийн бус байгууллага ашиглах нь; 
  • Улсын бүртгэлийн үйлчилгээг цахимжуулснаар төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх үр дүнтэй арга болох нь.

Хугацаа

Илтгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын burtgel80@burtgel.gov.mn цахим хаягаар, PDF хэлбэрээр 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хүлээн авна. Хугацаа хожимдсон, шаардлага хангаагүй илтгэлийг хүлээн авахгүй бөгөөд уралдаанд ирүүлсэн материалыг буцаан олгохгүй. 

Шалгуур үзүүлэлт

  • Сонгосон сэдвийн хүрээнд одоогийн байгаа нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, асуудлыг тодорхойлж, шийдвэрлэхэд чиглэгдсэн байх; 
  • Дэвшүүлж буй шийдлийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон байх; 
  • Орчин үеийн чиг хандлагатай уялдсан, шинэлэг санаа дэвшүүлсэн байх; 
  • Сэдвийн хүрээнд асуудлыг шийдвэрлэхэд хувилбарыг сонгон дэвшүүлсэн байх; /техникийн шийдэл, гарах үр дүн/
  • Найруулга; 
  • Ашигласан ном зохиол, бүтээл, судалгаа, эх сурвалжийг тодорхой дурдсан байх.

Хэлбэр

  • Хэмжээ А4, мөр хоорондын зай 1.15 pt, Arial фонт 12pt, /MS Word/ бичиж, цаасны тал бүрээс 2,5 см хэмжээтэй байх; 
  • Хуудасны тоо 8-10 байх; /Ашигласан ном зохиол, бүтээл, судалгаа, эх сурвалжийг дурдсан хавсралтыг оролцуулахгүй/ 
  • Илтгэлд зохиогчийн танилцуулга/CV/-ыг хавсаргах; 
  • Илтгэлийн зохиогч нь нэг ба хэд хэдэн этгээд байж болно; 
  • Зарласан сэдвийн хүрээнд бичигдсэн байх; 
  • Урьд өмнө хэвлэгдээгүй, илтгэл тавьж хэлэлцүүлээгүй байх; 
  • Танилцуулах илтгэлээ 8-10 минутад багтаах; 
  • Хураалгасан илтгэлд засвар хийхгүй байх.

Шалгаруулалт

Уралдааныг 2 үе шаттай зохион байгуулна.

  • Нэгдүгээр үе шат: Илтгэлийн хэлбэр бүтэц, шалгуур үзүүлэлтэд нийцүүлэн уралдааны комисс 11 дүгээр сарын 08-ны өдрийн дотор сонгож шалгаруулна. 1 дүгээр шатанд шалгарсан илтгэлийн тухай мэдээллийг байгууллагын цахим хуудаст байршуулж, илтгэгчид мэдээлнэ. 
  • Хоёрдугаар үе шат: 1 дүгээр үе шатнаас шалгарсан илтгэлийг 1 хувь хэвлэж авч ирэх бөгөөд хавтасласан байна. Шалгарсан илтгэлийг хэлэлцүүлж, шилдэг илтгэлийг шалгаруулна. 

Шагнал урамшуулал 

I байр - нэг, Өргөмжлөл, 2.000.000 төгрөг. 
II байр - нэг, Өргөмжлөл, 1.500.000 төгрөг. 
III байр - нэг, Өргөмжлөл, 1.000.000 төгрөг. 
Тусгай байр - нэг, Өргөмжлөл, 500.000 төгрөг. 

Холбогдох мэдээллийг Иргэний улсын бүртгэлийн газар, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын 70113539 болон 11-320561 утаснаас лавлана уу.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top