x

"Сонгууль гээд ажилдаа ирдэггүй дарга нарт хуулийн дагуу зохих ёсны хариуцлагын тооц"

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.

Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийв.

Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон “Нийслэлийн хөрөнгө оруулалтаар барьсан таван агуулах, түрээсийн 35 агуулах, хангамжийн 30 бааз, Тавантолгой түлш компанийн 57 саравч, нийт 127 агуулахад 72 мянган тонн түлш нөөцөлсөн. Аравдугаар сарын 5-ны байдлаар сайжруулсан түлшний борлуулалтын 300 цэг ажиллаж байна. Аравдугаар сарын 1-5-ны хооронд 9700 тонн түлш тээвэрлэж, борлуулалтын цэгт хүргэсэн. Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх хүрээнд ажлын хэсэг байгуулагдаж, эрсдэлийн үнэлгээ хийж байна. Гадаад, дотоод температурын зөрүү нэмэгдсэнтэй холбоотойгоор угаарын хий мэдрэгч болон яндан зуухны зөв галлагаатай холбоотой зөвлөмж, мэдээллийг айл өрхүүдэд хүргэж ажиллаж байна” гэв.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Нийслэлд томуу, томуу төст өвчин сүүлийн гурван жилийн байдлаар жил бүрийн 10, 11 дүгээр саруудад нэмэгдэж, өвчлөлийн дэгдэлт 12, 1 дүгээр саруудад явагддаг. Нийт өвчлөгсдийн 37,2 хувийг 0-1 нас, 30,5 хувийг 2-4 нас, 17,2 хувийг 5-9 нас, 4,9 хувийг 10-15 насны хүүхэд эзэлж байна. Нийслэлийн харьяа нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд нийтдээ 2216 ор байдгаас 1123 нь хүүхдийн ор байна. Хүүхдийн ортой нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд нийтдээ 1812 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд орны дүүргэлт 81,8 хувьтай байна. Үүнээс 650 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна” гэв.

“Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа “Өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний 11 шугам ажиллаж байна. Нийт талбай дээрх үлдэгдэл 3948 тонн байна. Тээврийн 22 компани 240 орчим автомашинаар түгээлт хийж байна. Өчигдрийн байдлаар 259 удаагийн ачилтаар 2031 тонн түлшийг борлуулалтын 250 цэг рүү явуулсан. Нэг цэг рүү явуулж байгаа дундаж хэмжээ нь 8 тонн. Энэ долоо хоногоос борлуулалтын цэгийг 586-д хүргэнэ. Орон нутгаас иргэд болон оюутнууд түр оршин суухаар ирж байгаатай холбоотойгоор угаарын хий мэдрэгч нэмж тараах шаардлага тулгарч байна” гэв.

Энэ асуудалтай холбоотойгоор Нийслэлийн Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Түр оршин сууж байгаа иргэдэд угаарын хий мэдрэгч тараах асуудал хүндрэлтэй байна. Тухайн дүүрэг, хороонд түр хугацаанд оршин сууж байгаа оюутнууд өөрсдөө угаарын хий мэдрэгчээ авч суурилуулах шаардлагатай. Дүүргийн удирдлагууд энд хяналт тавьж ажилла” гэв.  

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Л.Гантөмөр “Холбогдох харьяа байгууллагууд хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандаж байна. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтаа сайн тавьж ажиллах шаардлагатай. Олон төсөл хөтөлбөр хэрэгжихэд хяналт тавих асуудал дутагдалтай байгаа гэдгийг холбогдох байгууллагын удирдлагуудад хандаж хэлмээр байна” гэв.

Хуралдааны төгсгөлд Ж.Батбаясгалан хэд хэдэн чиглэлд холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өгсөн юм.

Тэрээр “Нийслэлийн засаг даргын Тамгын газрын дарга болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга нар ажилдаа ирдэггүй дарга нарт хариуцлага тооцож ажилла. Хуулийн дагуу зохих ёсны хариуцлагын тооц. Сонгуулийн үеэр ажлаа хаяаад алга болдог асуудал байж таарахгүй. 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд холбогдох байгууллагууд хөрөнгө оруулалтын ажлаа энэ сарын 15 гэхэд дуусга. Дулааны шугам сүлжээний компанийн удирдлагууд хуралд суумаар байна. Сайжруулсан түлшний хангалтын асуудал чухал. Нөөцөө боломжит бүх хувилбараар нэмэгдүүл. Нөөц, үйлдвэрлэл, борлуулалтын цэгийн нэмэгдэлтэй холбоотой ажлын хэсэг байгуулагдаж ажиллана. Түүхий нүүрсний хяналтыг нэмэгдүүлж ажилла. Замын хөдөлгөөний түгжрэл ачаалал нэмэгдэж байгаатай холбоотойгоор нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэх, ажил эхлэх, тарах цагт зөв зохион байгуулалтыг хийх шаардлагатай байна. Явган зорчигч болон сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдалд холбогдох газрууд анхаарч ажилла. Үүнтэй холбоотой олон нийтэд уриалга гарга. Орон нутгийн ээлжит сонгууль болж байгаа энэ үед хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах шаардлагатай. Сонгуулийн үеэр халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиулж ажиллах хэрэгтэй”гэлээ.

Мөн “Нийслэлийн өдрийн бэлтгэл ажлаа хангаж ажилла. Боловсролын газар сургуулийн автобусны ажлаа эрчимжүүл. Хүүхдүүддээ тавих хяналтаа сайжруулах шаардлагатай. Олон нийтийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил бол бүх нийтийн ажил. Нийгэм дэх муу муухай зүйлийг таслан зогсооход бүгд анхаарч ажилла. Дор бүрнээ хариуцсан ажлаа эрчимжүүлж, хариуцлагатай ажиллах шаардлагатай байна. Ажлыг хийхэд хөрөнгө мөнгө дутаж болно, гол нь сэтгэл хандлага хэрэгтэй” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top