x

Ч.Хүрэлбаатар: Саарал жагсаалтаас гарсан эсэх шийдвэр энэ сард гарна

Манай улс 2019 оны Аравдугаар сард Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалт буюу ФАТФ-ын саарал жагсаалтад орсон. Улмаар ФАТФ-аас манай улсад зөвлөмж, үүрэг даалгавар өгсөн билээ.

Тус зөвлөмжийн биелэлтийг шалгах хяналт, шалгалтыг хийхээр АНУ, ИБУИНХУ, ОХУ, БНХАУ-ын төлөөлөл бүхий шинжээчдийн баг өнгөрсөн долоо хоногт манай улсад ажилласан. Тус ажлын багийн шалгалтын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодрууллаа.

-ФАТФ-аас Монгол Улсад өгсөн зөвлөмжийн биелэлтийг шалгах ажлын баг өнгөрсөн долоо хоногт ирсэн. Энэ ажлын баг ирэхгүй хугацаа алдсан нь цар тахалтай холбоотой байсан уу?

-Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсонтой холбогдуулан тус байгууллагаас Монгол Улсад хийх ёстой ажлын тодорхой үүрэг чиглэл өгсөн. Манай улс 2020 оны тавдугаар сард бүх өгсөн үүргийг нь амжилттай хамгаалаад тайлагнасан. Ингээд тавдугаар сард ФАТФ-аас ирж шалгах хүсэлтээ удаа дараа тавьсан. Гэвч цар тахлын үед хорио цээрийн арга хэмжээтэй холбогдуулан ирж ажиллах сонирхолтой хүн гараагүй өдий хүрсэн. Харин есдүгээр сард АНУ, Их Британийн Сангийн яам, БНХАУ-ын Ардын банк, Евроазийн санхүүгийн мэдээллийн албаны төлөөлөл ирж ажиллах хүсэлт гаргаснаар, тэднийг авчрах тусгай нислэгийг зохион байгуулсан. 

-ФАТФ-ын шалгалт өнгөрсөн долоо хоногт хоёр өдөр болж өнгөрлөө. Үүгээр ямар үр дүн гарсан бэ?

-Шалгалтын нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож цар тахлын үед Монгол Улсад дарамт учруулж буй сөрөг талыг мэдээлсэн. Эргээд харахад, 22 төрийн байгууллага, 19 аж ахуйн нэгж, 4 мэргэжлийн холбоодын 140 гаруй хүн ФАТФ-ын шалгалтын багтай уулзаж өгсөн тайланг нь бодитой хэрэгжсэн эсэхийг нягталсан. Ингээд бүрэн хэмжээнд харилцан ойлголцсон. Баасан гарагийн орой 21.00 цагийн үед төгсгөлийн уулзалтыг хийх үед шалгалт амжилттай боллоо гэсэн сэтгэгдэл төрсөн. Албан ёсны шийдвэр одоогоор гараагүй. 

-Манай улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас гаргах эсэх албан ёсны шийдвэр гарах вэ?

-Эхний ээлжинд манай улсад ажилласан тайлангаа 10 дугаар сарын 7-8-нд ирүүлэх байх. Ингэснээр, Аравдугаар сарын 16-наас эхлэх ФАТФ-ын хуралд өргөн бариад 21-23-нд албажаад шийдвэр нь гарна. 

Эх сурвалж: montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top