x

Төв, Говьсүмбэр аймгийн 486 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

Ерөнхийлөгч Х.Баттулга Төв, Говьсүмбэр аймагт амьдардаг ээж нар “Эхийн алдар” одон гардууллаа. 

Энэ жил Төв аймгаас нийт 421 ээж, үүнээс 33 ээжид “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг, 388 ээжид Хоёрдугаар зэргийн одонг гардууллаа. Харин Говьсүмбэр аймгаас нийтдээ 65 ээжид, үүнээс 8 ээжид “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг, 57 ээжид Хоёрдугаар зэргийн одонг гардуулсан юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга: Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, үндэстний баялаг, өрх гэрийн баяр баясгалан болсон бяцхан үрсээ энэрэл хайраар дутаалгүй өсгөн хүмүүжүүлж байгаад тань халуун талархал илэрхийлье. Зүйрлэн хэлж боломгүй нандин сэтгэл, талархан хайрлаж дуусамгүй их ачлалын эзэн болсон ээжүүддээ монголын төр жилдээ нэг удаа хүндлэл үзүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” одон гардуулж ирсэн сайхан уламжлалтай.

Энэхүү уламжлалыг хадгалан үргэлжлүүлж, “Эхийн алдар” одонг хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг тавдугаар сарын 29-ний өдөр гаргасан. Улмаар Монгол орноо тойрон 16 аймагт ажиллах үеэрээ, мөн нийслэлийн есөн дүүргийн ээжүүдэд “Эхийн алдар” одонг гардуулаад байна. Өнөөдөр Төв аймгийн 421, Говьсүмбэр аймгийн 65 ээжид “Эхийн алдар” одонг нь гардуулж байгаадаа туйлын баяртай байна. Та бүхэнд халуун баяр хүргэж, гэр бүл, энхрий үрсэд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Мөн өнөөдөр одонгоо зэрэг гардан авч байгаа эгч дүүс Зуунмод сумын иргэн Энэбишийн Золжаргал, Энэбишийн Золбаяр нарт, мөн өнөөдөр төрсөн өдөр нь тохиож байгаа Өндөрширээт сумын иргэн Сүрэнжавын Даваадулам нарт аз жаргал сайн сайхныг хүсье.

Хүн ам цөөтэй манай улсын хамгийн үнэт баялаг нь хүн, тэр дундаа хүүхэд юм. Тиймээс өнөөдөр эхчүүд үр хүүхдээ эрүүл, аюулгүй, таатай нийгэмд өсгөн хүмүүжүүлж чадаж байна уу, төр энэ нөхцөлийг нь бүрдүүлж чадаж байгаа юу гэдэг нь нийгмийн бодлогын тулгамдсан асуудал боллоо.

Үндэстний ирээдүй болсон хүүхэд багачуудыг шинэ монголын иргэн болгон өсгөн хүмүүжүүлж буй эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, боловсролыг бодлогоор дэмжих, хүүхэд хамгааллын оновчтой бодлого хэрэгжүүлэх нь төрийн үүрэг билээ. Ингэж байж л монголын ирээдүй аюулгүй байна гэсэн үг.

Тийм учраас миний бие өнгөрсөн хугацаанд хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд хүртээх, хүүхэд хамгааллын бодлогыг нягтруулах, хэрэгжилтийг сайжруулах чиглэлд тодорхой ажлуудыг санаачилж ажилласан. Цаашид хүүхдийн мөнгийг бууруулахгүйгээр, ямар ч ялгаваргүйгээр тогтвортой олгохын хамт ээжүүдийн хөдөлмөр зүтгэлийг бодитойгоор үнэлж цэгнэх цаг болсон гэж үзэж байна. Энэ чиглэлд Улсын Их Хурал, Засгийн газартай хамтран ажиллаж, шахаж шаардан ажиллах болно.

Өнөөдөр одонгоо гардан авсан үзэсгэлэнт ээж нартаа болон Төв, Говьсүмбэр аймгийн нийт эхчүүд, охид эмэгтэйчүүддээ монгол төрийн нэрийн өмнөөс болон хувиасаа дахин халуун талархал илэрхийлж, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top