x

Ерөнхийлөгчийн зарлигаар Байт харваан спортын ОУХМ Н.Дариймаад Гавьяат дасгалжуулагч цол хүртээлээ

Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар улс орондоо үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст төрийн дээд, одон медаль шагнал гардууллаа. 

Энэ өдөр 60 жилийн түүхтэй Байт харвааны спортоос 12 жилийн дараа 3 дахь Гавьяат дасгалжуулагч төрж байна.  

Монголын байт харвааны холбооны Дасгалжуулагчдын зөвлөлийн дарга, Олон улсын хэмжээний мастер Натжавын Дариймаа Монгол улсын Гавьяат дасгалжуулагч цол, тэмдгээ гардан авлаа.

Н.Дариймаа нь 1950 онд Завхан аймгийн Сонгино суманд төрсөн. 1957-1967 онд Улаанбаатар хотын 10 жилийн 18 дугаар сургуулийг төгсөж, 1967-1971 онд УБДС-ийн Биеийн тамирын факультетыг Бакалавр зэрэгтэй багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн.

1989 онд Москвагийн Биеийн тамирын дээд сургуульд мэргэжил дээшлүүлэн 1968-1978 онуудад Байт харвааны анхны шигшээ багийн тамирчнаар, 1974-1982 онуудад “Хөдөлмөр” нийгэмлэгт дасгалжуулагчаар, 1982-1992 онд Биеийн тамир, спортын Улсын хорооны дэргэдэх Спортын сургалтын төвийн Бэлтгэл ангийн багшаар, 1993-1997 онд Монголын үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар, 1997-2009 онд “Алдар” спорт хорооны дасгалжуулагчаар, 2009-2012 онуудад пара байт харвааны шигшээ багийн дасгалжуулагчаар тус тус ажиллаж нийтдээ 51 жил биеийн тамирын салбарт буюу байт харвааны спортод тасралтгүй ажилласан байна.

Одоо тэрээр Монголын байт харвааны холбооны Дасгалжуулагчдын зөвлөлийн даргаар ажиллаж байгаа шилдэг ахмад дасгалжуулагчдын нэг юм.

Н.Дариймаа нь 1971 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 6-р байр, 1972 оны Мюнхены Олимпийн наадамд 11-р байр, 1969, 1971, 1975 онуудад Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэй багаараа 4,5,6 дугаар байруудад шалгарч, олон улсын тэмцээнүүдийн 30 гаруй медальтай, улс хотын 100 гаруй медальтай, Монгол Улсын 5 удаагийн аварга, Монголын бүх ард түмний 4,5 дугаар спартакиадын аварга, Улсын шинэ дээд рекорд амжилтыг 13 удаа шинэчлэн тогтоосон Байт харвааны спортыг өндөр түвшинд гаргаж байсан биет төлөөлөгчийн нэг юм.

Тэрээр 1999, 2000, 2003, 2004 онуудад шилдэг дасгалжуулагчаар шалгарч байсан бөгөөд дасгалжуулагч хийх хугацаандаа 50 гаруй спортын мастер, Олон улсын хэмжээний мастер 13, биеийн тамирын багш мэргэжилтэн 8, спортын зэрэг цолтой тамирчин шүүгч 60 гаруйг бэлтгэжээ.

Одоогоор өсвөрийн болон насанд хүрэгчдийн 150 гаруй рекорд амжилтыг түүний шавь нар тогтоосон байна. Н.Дариймаа нь 1985 оноос эхлэн өндөр зэрэгтэй, олон улсад өрсөлдөх чадвартай тамирчдыг бэлтгэж гаргасан юм.

Түүний шавь нарын амжилтаас дурьдвал:

  • 1988 оны Сөүлийн Олимпийн наадамд ОУХМ С.Туул;
  • 1992 оны Барселоны Олимпийн наадамд ОУХМ Ж.Отгон; 
  • 1996 оны Атлантын Олимпийн наадамд ОУХМ Ж.Отгон;
  • 2008 оны Бээжингийн Паралимпийн наадамд СМ Б.Жавзмаа;
  • 2012 оны Лондонгийн Паралимпийн наадамд СМ Б.Жавзмаа, СМ Б.Оюун-Эрдэнэ нарыг тус тус дасгалжуулан амжилттай оролцуулж байсан юм.

Гэрэл зургийг Archery Mongolia хуудаснаас авав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top