x

Ирьяа Халаш: Монголын ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулан баримтат кино хийнэ

Монгол Улсад "Ройтерс" агентлагийн гэрэл зурагчнаар ажиллаж байсан, чөлөөт сэтгүүлч Ирьяа Халашийн "Сэрсэн Монгол" гэрэл зургийн үзэсгэлэнг өчигдөр Монголын уран зургийн галерейд нээлээ. 

Үзэсгэлэнг Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулан гаргаж байгаа аж. Тэрээр Монголд ардчилсан хувьсгал өрнөж байсан тэртээ цагаан морин жилийн өвлийн тэсгим хүйтэн өдрүүдэд манай оронд ажиллаж байсан гадаадын цөөн сэтгүүлчдийн нэг юм. Түүнийг Монголын ардчилсан хувьсгалын түүхийн гэрч болсон хүн гэдгийг монголчууд андахгуй сайн мэдух буйзаа. Үүнийгээ ч тэрээр гэрэл зургийн үзэсгэлэнгээрээ дахин харууллаа.

Ирьяа Халаш үзэсгэлэндээ 80 гаруй гэрэл зургийг дэлгэж, мөн ном бүтээснээ танилцуулав. Үзэсгэлэнгийн нээлтэд оролцсон Гадаад хэргийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, манай улсын нийгмийн шилжилтийн түүхийн чухал үеийг монголчууд бидэнд баримтжуулан үлдээсэнд нь хатагтайд талархлаа илэрхийлсэн юм. 

Ирьяа Халаш хэлэхдээ "Монголын ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулаад “Сэрсэн Монгол” төсөл хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд эхний ээлжинд гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж байна, цаашдаа энэ тухай баримтат кино хийнэ" гэсэн юм.

Үзэсгэлэнг нээх үеэр Ирьяа Халашийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медалиар шагнасан юм.

Тэрээр үзэсгэлэнгийн нэрийн талаар хэлэхдээ, "С.Цогтсайхан агсан тухайн үед монголчууд муухай зүүдлээд сэрсэн гэх утгаар дуугаа дуулсан гэж би боддог. Тиймээс сэрээд сэрээд гэсэн "Хонхны дуу"-тай холбон үзэсгэлэнгээ нэрлэсэн. "Хонхны дуу" монголчуудыг хуучин коммунист нийгмээс шилжихэд сэрээсэн" гэсэн юм. 

Үзэсгэлэнд тавьсан зургуудаасаа онцлохдоо, "Миний тухайн үед авсан зургуудаас хамгийн их үнэ цэнтэй нь Монголын ардчилсан хувьсгалын удирдагчийн нэг С.Зориг агсны зургууд юм. Тэр шөнөжингөө унтаагүй, сахлаа ч авч амжаагүй, Сүхбаатарын талбайд ирэхдээ маш их ядарсан байсан. Гэтэл хүмүүстэй уулзаад гэнэт л маш сайхан энерги цацруулж инээж эхлэх үед нь авсан зураг. Энэ бол түүхэн зураг. 

Өөр нэг зураг бол тэр доор зогсож  байгаа оюутнууд. Улс төрийн товчооноос магадгүй хүч хэрэглэж жагсаалыг  зогсооно гэж байсан. Тэр үед оюутнууд талбайд орж ирсэн. Энэ бол миний хувьд маш "хүчирхэг" зураг. Мөн туг барьсан залуугийн зураг байна. Бүх хэрэг бүтсэн. Энэ хүмүүсийн царай бүхнийг хэлсэн. Энэ бол ялалт. Энэ утгаараа энэ их нөлөөтэй зураг юм" хэмээн яриж байв. 

Эх сурвалж: montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top