x

ЭНЭТХЭГ ХУРИМ

Цэцэгсийн халхавч дор, хамгийн алдартай Болливуд киноны хайрын дуун дундуур сүйт бүсгүй инээмсэглэл, ичингүйрэл хоёроо хорьж дийлэлгүй, том алаг харцаа нуун ядсаар алхаж байна. Тэр аажмаар танхимыг зүсэж, тойрон зогсох түмэн олны нүд, зурагчдын камер дундуур туучсаар сүйт залуугийнхаа дэргэд очлоо. Сүйт хархүү түүнд туслахаар гараа сунгав.  Энэ бол минут гаруй үргэлжлэх агшин бөгөөд зурагчид үүнийг байж болох бүх өнцгөөс нь харуулж, хурим "ийм л байдагдаа" гэдэг мэдрэмжийг бидэнд суулгаж чадсан байдаг.

Энэ хувилбар магадгүй "Энэтхэгт хурим"-д оролцож үзсэн хүмүүсийн л төсөөлөлд бууж харин бусдын хувьд том төсөвт киноноос л харж болох үзэгдэл шиг уншигдаж болох юм.

Энэтхэг хуримууд тэдний шашин, кастын уламжлалт нийгэм, овог аймгуудын ёс заншлаас шалтгаалан олон янз байдаг. Гэсэн ч Энэтхэг түмний нүсэр хурим цаг хугацааны шалгуур, эдийн засгийн хямрал, нийгмийн шинэчлэл, тэр ч байтугай орчин үеийн технологийг тэсвэрлэж хэвээр хадгалагдсаар байна.

Танд энэтхэг хуримтай холбоотой тоо баримтууд сонирхуулъя.

10 сая: Энэтхэгт 2013 оны байдлаар жил бүр 10 сая хурим хийдэг. Зарим жижиг хот, тосгодод болдог хуримыг ихэвчлэн бүртгэдэггүй учраас Энэтхэгт жил бүр үүнээс ч их хурим болдог байна.

50 тэрбум доллар: Энэтхэгийн хуримын үйлчилгээний салбарын цар хүрээ. Үүнд 2016 оны Үндэсний тайлангаас хуримын төлөвлөлт, үнэт эдлэл, хувцас хэрэглэл гэх мэт бүх зүйлсийн тооцоо багтсан.

25 мянга: Энэ тоо бол 2015 оны Арванхоёр дугаар сарын 7-нд Дели хотод болсон хуримын тоо. Жил бүр зурхайчийн зурсан өлзийтэй өдөр зөвхөн улсын нийслэлд гэхэд 20 мянга гаруй хурим болдог. (Манайхаар намрын дунд сарын шинийн 17. Амрагийн харцаар гоёх юм даа)

2000: Гуруграм амралтын газрын нэг эзний хэлснээр "жижиг" хуримд оролцдог зочдын тоо

100: Ковид-19 тахлын хязгаарлалтын улмаас одоогоор хуриманд оролцохыг зөвшөөрсөн зочдын тоо

7.5 хувь: Энэтхэгийн чинээлэг гэр бүлүүдийн хуриманд зарцуулдаг хувь тооцсон хөрөнгийн цэвэр хөрөнгийн хэмжээ. 

100 сая доллар: Энэтхэгийн хамгийн баян хүн Мукеш Амбанигийн охин Иша Амбанигийн 2018 оны хуримын зардал.  Хөгжмийн тусгай зочин: Бейонсе.

9: 2018 онд Энэтхэгийн гурван хотод жүжигчин Приянка Чопра, хөгжимчин Ник Жонас нарын гэрлэснийг тэмдэглэсэн арга хэмжээ, үдэшлэгийн тоо.

Энэтхэгт мусульман, христ, сикх, жейн, буддист, парсис, хинду шашинтнууд амьдардаг бөгөөд эдгээр нь олон янзын уламжлалтай. Гэхдээ Энэтхэгийн хуримын талаарх ерөнхий ойлголтыг ойлгохын тулд бид Хинду, дээд кастын талаар бага ч болов ойлголттой байх хэрэгтэй.

Хурим нь ихэвчлэн хосуудын эцэг эх хоёр талаас тус хуримыг хүлээн зөвшөөрөх мөчөөс эхэлдэг. Эхлээд тэд тахилчдаас од эрхэсийн зурлагаар хоёр хүүхэд нийцэмжтэй эсэх талаар зөвлөгөө авдаг бөгөөд Хинду сарны хуанли дээр үндэслэн өлзийтэй өдрийг сонгодог.

Үнэт эдлэл, байрны худалдаа эрхлэгчид, чимэглэгч, бүжиг дэглээч, гэрэл зурагчин, хенна уран зураачид, гар аргаар бэлэг үйлдвэрлэгчид, кутюр дизайнерууд хуримын заавал байх ёстой чухал орцуудыг бүрдүүлдэг. Гэрлэлт нь нэг шатлалт, хоёр шатлалт, эсвэл бүр гурван байж болно.

Жишээлбэл, гэртээ хоёр гэр бүлийн хооронд албан ёсны жижиг ёслол болж, дараа нь барууны орнуудаас импортын бөгж солилцож, Болливуд болон ардын дуунд бүжиглэх шөнөөр үргэлжилж болно. Энэхүү ёслолын үеэр сүйт бүсгүйн гэр бүлийнхний сүйн тансаг бэлгүүд, тэр дундаа хүргэн болон түүний гэр бүлд зориулсан алт, баяр ёслолын энэтхэг үндэсний хувцас зэргийг багтаасан байдаг байна.

Дараа нь хуримын үндсэн ёслол эхэлдэг байна. Халди хэмээх турмерик нядлах ёслол, Мехенди хэмээх хенна ёслол, дуу бүжиг, үүний дараа хуримын хүлээн авалт.

Эрт дээр үед сүйт бүсгүйн гэр бүлээс хөрөнгө цуглуулах уламжлалыг инж гэж нэрлэдэг байсан боловч 1961 онд Энэтхэгт албан ёсны ёс заншлыг хориглож байжээ. Одоо эдгээр зан заншлыг бэлэг болгон өгдөг. Хуурамч автономит хэлбэрээр инжээ нэхсэн дохио хүртэл байдаг бөгөөд сүйт залуугийн тал сүйт бүсгүйн гэр бүлд "Бидний хүсч байгаа зүйл бол хоёрхон хувцастай охин тань л шүү дээ" гэж хэлэх нь олонтаа сонсогддог байна.

Хуримын энэхүү нүсэр соёл нь нийгмийн хэд хэдэн харанхуй үр дагаварт хүргэдэг. Хурим нь асар их зардал шаарддаг тул ихэвчлэн дундаж амьдралтай гэр бүлүүдийн санхүүг эрсдэлд оруулдаг. Тэд охидоо санхүүгийн өр төлбөр гэж үзэж эхэлдэг бөгөөд хүү нь А зэрэглэлийн хөрөнгө болж, том мөнгө олох төдийгүй гэрлэсэн эхнэртэйгээ гэр бүлийнхээ хөрөнгийг сайжруулна гэж үздэг байна.

Энэ нь нийгмийн бусад ёс суртахуунтай хослуулан Энэтхэгт хүйсээр сонгон үр хөндүүлэх, эмэгтэй нялх хүүхдийг устгахад хүртэл хүргэдэг. Энэ асуудал маш эмзэг бөгөөд улс орны хүйсийн харьцааг эрэгтэйчүүдийн талд гажуудуулж, хүүхэд төрөхөөс өмнө хүйсийг нь тодорхойлохыг хориглоход хүргэсэн юм. Одоо ч Энэтхэгийн хөдөө тосгонд гэрлэх уламжлалыг хадгалсаар ирсэн.

Чухамдаа эмэгтэйн талын хуримын эдийн засгийн дарамт маш хүнд байгаа тул Ерөнхий сайд Нарендра Моди 2014 онд тосгоны иргэдэд охин төрөх бүрт дор хаяж таван мод тарихыг зөвлөж байв. “Охиноо 20 нас хүрэхэд моднууд ч мөн адил хөгшин байх болно. Түүнийг гэрлэх шаардлагатай бол модыг зарж хуримын зардлыг нөхөж болно” гэж хэлж байжээ. 

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын байнгын хороод төсвийн тодотгол, НӨАТ-ын буцаан олголт болон гадаад зээлийн асуудлыг хэлэлцлээ саяхан “Сибирийн хүч-2” төсөл Хятадын эрчим хүчний эрсдэлийг бууруулна гэж үзэж байна 1 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан 2 цаг 43 мин Авлигатай тэмцэх газраас 14 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ 2 цаг 44 мин Ерөнхийлөгчийн ивээл дор "Сувилагч тандаа баярлалаа" улсын зөвлөгөөн боллоо 2 цаг 51 мин УИХ-ын гишүүд орон сууцны дэмжлэг авсан гэх мэдээллийг няцаалаа 2 цаг 52 мин Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Дэлхийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа 2 цаг 54 мин Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлүүдтэй цахим уулзалт хийж байна 2 цаг 57 мин Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны эрүүл мэндийн төвийн барилгын ажил 82 хувийн гүйцэтгэлтэй байна 2 цаг 58 мин Барилгын салбар дахь хүний эрх, хариуцлагатай бизнесийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ 4 цаг 47 мин Боловсролын салбарын "Нээлттэй хаалганы өдөрлөг" Сүхбаатарын талбайд үргэлжилж байна 4 цаг 48 мин Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд 4 цаг 51 мин МҮБХ-ны ээлжит аравдугаар "Их Эе" хурал 2026 онд болно 4 цаг 52 мин Орон нутгийн замд зорчих жолооч нарт сэрэмжлүүлэг хүргэлээ 4 цаг 52 мин Монгол, Энэтхэг улсууд хөдөө аж ахуй, ЖДҮ-ийн салбарт хамтран ажиллана 4 цаг 53 мин Сэлэнгэ аймагт хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны төхөөрөмж нэвтрүүллээ 4 цаг 55 мин Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байна 6 цаг 36 мин Ургамлын эрүүл мэндийн олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна 6 цаг 36 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн барилгын ажил 32.6 хувийн гүйцэтгэлтэй байна 6 цаг 37 мин Ерөнхийлөгч батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний төлөөлөлтэй уулзлаа 6 цаг 38 мин
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Элбэгдоржийн “хэрэг” Н.Тэгшбаяр: Ашигт малтмалын тухай хуулиас хөрөнгө оруулагч н... Ажил хийдэг ард түмэн л тугаа өргөдөг Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... СОЛИОРОЛ Европын цомын тэмцээнүүдийн финалд өрсөлдөх багууд тодорлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн... Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд
Top