x

Төсөл хэрэгжүүлэх эрх цуцлагдсанаас болж 85 айл өрхийн 500 гаруй иргэн хохирчээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хороо Мамбадацан хийд орчмын “В” хэсэгчилсэн талбайн газар чөлөөлсөн 85 өрхийн асуудлыг шийдвэрлүүлэх тухай асуудлыг хэлэлцэв.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах байршил Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хороо, Мамбадацан хийд орчмын В хэсэгчилсэн талбайд Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/337 дугаар захирамжаар гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр “Их өргөө” ХХК-ийг батламжилсан байна.

“Их өргөө” ХХК нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх явцдаа Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхоны ашиглалтын шаардлага хангахгүй болсон долоон барилгыг буулган, нийт 85 айл өрхтэй гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулахдаа 2015 онд ашиглалтад орох орон сууцаар хангахаар тохиролцжээ.

Гэвч төсөл хэрэгжүүлэх хугацаандаа үйл ажиллагааны зөрчил удаа дараа гарган, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй "Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын хэрэгжилтийг хангаагүй тул төсөл хэрэгжүүлэх эрхийг Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/442 дугаар захирамжаар цуцалсан байна.

Төсөл хэрэгжүүлэх эрх цуцлагдсантай холбоотой “Их өргөө” ХХК-тай гурван талт гэрээ байгуулан газар чөлөөлсөн 85 айл өрхийн эрх ашиг хөндөгдсөн учир иргэдийг нийслэлийн өмчийн түр орон сууцанд дараагийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах хүртэл хугацаанд суурьшуулж байгаа юм.

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхоны иргэн Б.Магван “85 өрхийн 500 гаруй оршин суугчид өөрийн гэсэн орох оронгүй нийслэлийн өмчийн түр орон сууцанд амьдарч байна. “Их өргөө” компани биднийг олон жил хохироолоо. Нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Бид нийслэл рүү хандахаас өөр аргагүй болсон. Бидний асуудлыг та бүхэн хэлэлцэж зөвөөр шийдэж өгнө гэдэгт итгэж байна” гэв.

Нийслэлийн Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллана. Гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангахгүй барилга гэсэн хоёр холилдсон асуудлыг холбогдох мэргэжлийн байгууллагууд зохих хууль, журмын дагуу зохицуулалтын хийж ажилла. Иргэдийг олон жил ингэж хохироож болохгүй. Төслийг яаж цааш нь амжилттай хэрэгжүүлэх саналыг яаралтай гаргаж танилцуул” гэсэн үүргийг холбогдох албаныханд өглөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top