x

E-Mongolia системээр төрийн 181 үйлчилгээг авах боломжтой боллоо

Төрийн 181 үйлчилгээг цахимаар хүргэх E-Mongolia системийг нэвтрүүлсэн талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас өнөөдөр мэдээллээ. Тус системийг цахим сайт болон гар утасны аппликейшн хэлбэрээр ашиглах боломжтой юм.

Энэхүү системд цаашид төрийн бүх үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн ажиллуулахаар төлөвлөж байгаа аж. Уг системд E-barimt, E-halamj зэрэг төрийн цахим систем болон зарим үүрэн холбооны оператор нэгдэж буйгаа зарлалаа. Тодруулбал, үүрэн холбооны операторууд уг системийг ашиглах үед задгай дата төлбөр авахгүй байхаар зохицуулах юм. 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: "Алсын хараа-2050" урт хугацааны бодлогын хүрээнд e-Mongolia цахим системийг нэвтрүүлж буйг онцлоод, ингэснээр, төрийн албаны хүнд суртал арилж иргэдийн цагийг хэмнэх боломж бүрдүүлнэ. Мөн цаашид энэ системд төрийн 492 үйлчилгээг шилжүүлэхээр мэргэжлийн байгууллагууд зорьж байна. Манай улс дижитал руу бүрэн шилжихэд, 5-7 жилийн хугацаа шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Төрийн 492 үйлчилгээг энэ системд нэвтрүүлэхэд нэг жилийн хугацаа шаардлагатай" гэлээ.

Иргэд төрийн үйлчилгээ авахад дунджаар 30 минутын хугацаа зарцуулдаг байсан бол гар утас, компьютер, таблет зэргээс ердөө тавхан минутыг зарцуулах боломжтой болж буйг тэрээр онцолсон юм.

E-Mongolia системийн нээлтийн үеэр Мобиком корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада: "Үүрэн холбооны оператор компаниудын зүгээс ухаалаг гар утсаа ашиглан E-Mongolia-гаас үйлчилгээ авахад дата унахгүй байх зохицуулалтыг хийж байна. Тухайлбал, Мобиком, Юнител, Скайтел компани E-Mongolia апп ашиглан төрийн үйлчилгээ авч буй иргэдэд зориулан 2020 он дуустал датагаа О төгрөг болгож байна" гэлээ. 

Мөн УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос цахимд шилжих багц хуулийн төсөл боловсруулж намрын чуулганаар хэлэлцүүлэхээр болсон байна. Тухайлбал, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах тухай, Өгөгдөл хамгаалах тухай, Төрийн цахим хэрэглээний тухай хуулийн төсөл боловсруулж байгаа аж. 

Төрийн үйлчилгээг цахимд шилжүүлснээр жилд бичиг хэрэг, шуудангийн зардлаас багадаа 10 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэнэ. 

Уг системийг нэвтрүүлснээр, өчигдрийн байдлаар, 4322 иргэн төрийн үйлчилгээг авчээ. Тухайлбал, иргэний үнэмлэхний лавлагаа, нийгмийн даатгалын лавлагаа, авто тээврийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэлийн лавлагаа зэргийг авсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top