x

Угаар мэдрэгчийг тогтмол шалгаж байхыг анхаарууллаа

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй болон холбогдох албаныхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй: “Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан сайжруулсан шахмал түлшийг нэвтрүүлэх, галлагааг зөв хийх, утаа мэдрэгчийг суурилуулах зэрэг хэрэглээний ажлуудыг хийж байгаа. “Тавантолгой түлш” компанийн “Хэрэглэгчдэд үйлчлэх алба”-ны хяналтын ажилтнууд айл бүрээр орж зөвөлгөө мэдээлэл өгч, өндөр настан, жирэмсэн эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн янданг хөөлөх, пийшин зуухыг засварлаж байна.

Иргэдийн аюулгүй байдлыг хангах, угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зорилгоор эдгээр ажлыг хийж байгаа. Тиймээс өрх бүр галлагааны аюулгүй байдлыг хангаж, яндангаа хөөлж, галлагааг зөв хийх, агааржуулалтын системээ сайжруулан утаа мэдрэгчийг байрлуулсан байх шаардлагатай. Угаар мэдрэгчийнхээ хэвийн ажиллагааг тогтмол шалгаж байх хэрэгтэй байна. Галлагааны улирал эхэлснээс тодорхой тооны хүмүүс хойш угаарын хийнд хордсон байдлаар эмнэлэгт хандаж, зөвлөмж зөвлөгөө авсан.Одоогоор угаарын хийнд хордож эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдол байхгүй байна. Угаарын хийн хордлогоос бүрэн сэргийлэх боломжтой. Гэр хорооллын өрхүүд угаарын хийн мэдрэгчээр одоогоор бүрэн хангагдсан" гэв.

Мөн галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор угаарын хийнд хордсон дуудлага нэмэгдэх хандлагатай байгааг анхааруулаад иргэдийн зүгээс худал дуудлага өгөх тохиолдол ч гарч байгааг мэдээллээ. 

Тухайлбал, архи согтууруулах ундаа хэтрүүлсэн үед нь бие нь муудах эсвэл даралт ихэссэн үедээ угаарын хийнд хордчихлоо гэсэн дуудлага өгсөн тохиолдол удаа дараа гарчээ. Иймд зарим иргэн хуурамч дуудлага өгч, төрийн байгууллагын ажилд хүндрэл учруулахгүй байхыг анхааруулсан юм.

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар сайжруулсан түлшний 250 гаруй борлуулалтын цэг ажиллаж байна. Борлуулалтын цэгүүдэд түлшний хомсдолд ороогүй хэвийн ажиллаж байгаа талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал мэдээллээ. Агаарын чанарын үзүүлэлт өмнөх оны мөн энэ үетэй харьцуулахад стандартын хэмжээнд байгаа аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ 8 цаг 5 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа 8 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 8 цаг 16 мин Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв 8 цаг 23 мин Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуудыг өвлөн авна 8 цаг 30 мин Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй 11 цаг 20 мин COP17: Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг дэвшүүлнэ 11 цаг 39 мин С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино 11 цаг 45 мин Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ 11 цаг 52 мин ОХУ-ын зарим бүсэд түлшний хангамж сайжирч эхэлжээ 11 цаг 59 мин Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хийн түлш үйлдвэрлэх татвар, эрх зүйн орчныг судалж байна 12 цаг 24 мин Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр УОК хуралдав 12 цаг 34 мин Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа 12 цаг 40 мин Хууль бусаар мод бэлтгэсэн этгээдэд мод тарих шийтгэл оногдуулжээ 12 цаг 49 мин Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түдгэлзүүлжээ 12 цаг 57 мин Хүнд жингийн медальтнууд өнөөдөр тодорно 13 цаг 28 мин COP17 Монголын хувьд онцгой ач холбогдолтой 14 цаг 3 мин Нийслэл, дүүргийн шуурхай штабууд бэлэн байдлыг ханган ажиллаж байна 15 цаг 7 мин БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо Уржигдар 20 цаг 17 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ Уржигдар 19 цаг 00 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд...
Top