x

У.Хүрэлсүх: Иргэний нийгмийн хамтын ажиллагааг ахмадуудынхаа идэвх оролцоонд түшиглэн хэрэгжүүлнэ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Олон улсын ахмадын 30 дахь өдрөөр Монголын нийт ахмадууддаа мэндчилгээ дэвшүүллээ. Түүний мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна. 


Тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа эрхэмлэн хамгаалж, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын их үйлсэд идэр залуу нас, мэдлэг боловсрол, хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан ахмад настан азай буурлууд Та бүхэндээ Олон улсын ахмадын өдрийн мэндчилгээг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа дэвшүүлж, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас 2016-2020 оны бүрэн эрхийн хугацаандаа дэвшүүлсэн зорилтуудаа хангалттай хэрэгжүүлж, ахмад настнуудын эрхийг баталгаажуулж, хөгжлийг дэмжсэн эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн бодлогын олон арга хэмжээ хэрэгжүүлснийг та бүхэн мэдэх билээ.

Тухайлбал, Ахмад настны тухай хууль, Алдар цолтой ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай зэрэг ахмад настны холбогдолтой олон хууль тогтоомжийн шинэчилсэн найруулга, нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар батлуулж хэрэгжүүллээ.

Түүнчлэн ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, орлогын баталгааг хангах зорилгоор тэтгэврийг 2016 оноос хойш 3 жил дараалан нэмэгдүүлж, бүрэн тэтгэврийн хэмжээг 39.4 хувиар, хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээ 38.9 хувиар, дундаж тэтгэвэр 33 хувиар тус тус нэмэгдсэн байна. Ийнхүү бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300 мянган төгрөгт хүрлээ.

“Насны хишиг”-ийг 2017 оноос эхлэн жилд 2 удаа олгож, “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль”-ийг 2020 онд баталж, тэтгэвэр барьцаалсан зээлтэй 228.6 мянган тэтгэвэр авагчийн 6 хүртэлх сая төгрөгийн зээлийг бүрэн тэглэж, зээлгүй тэтгэвэр авагчдад 1 сая төгрөгийн үнэт цаас эзэмшүүлсэн зэрэг олон арга хэмжээ амжилттай хэрэгжүүлэн ажилласныг тэмдэглэхэд таатай байна.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд шинэчлэн байгуулагдсан Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэн бүрд суурь тэтгэвэр олгох, хувийн даатгалын үйлчилгээнд хамрагдах боломж бүхий олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжих, нэрийн дансны үлдэгдлийн тодорхой хэсгийг гэр бүлд нь өвлүүлэх, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх, иргэдийн эрхийг дээдэлсэн, нийгмийн бүх бүлгийн оролцоог хангасан хүний хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлэх зэрэг ахмад настнуудад чиглэсэн зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжүүлж эхлээд байна.

Манай Засгийн газраас хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгох зорилтыг дэвшүүлж, эхний ээлжид нийгмийн халамжийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, төрд байгаа иргэний мэдээллийг тухайн иргэнээс шаардахгүйгээр төрөөс үзүүлж буй халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг чирэгдэлгүй, шуурхай хүргэх зорилгоор “Нийгмийн халамжийн нэгдсэн систем”-ийг хөгжүүлэн нэвтрүүллээ.

Тус систем нэвтэрснээр иргэн нийгмийн халамжид хамрагдах хүсэлтээ ehalamj.mn, "ТҮЦ машин", ebarimt аппликейшныг ашиглан гаргах, олон байгууллагаар явж цаасаар бүрдүүлдэг баримт бичгийг багасах, өргөдөл, хүсэлтийнхээ шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, арилжааны банкин дахь өөрийн харилцах дансаараа дамжуулан халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн мөнгөө авах зэрэг иргэнд ээлтэй олон давуу талууд бий болно.

Эдгээр зорилтуудыг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон хүн амыг эрүүл, чанартай насжилтад бэлтгэх, насжилтаас үүдэн гарах сорилтуудыг даван туулахад чиглэсэн бодлого үйл ажиллагаатай уялдуулан урт хугацаанд тусламж үйлчилгээг цогц байдлаар хүргэх тогтолцоог бүрдүүлэх, хөгжлийн төвүүдийг байгуулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн зорилтуудыг хэрэгжүүлж ажиллана.

Цаашид бид ахмад настны хөгжил, нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагаагаа төр, иргэний нийгмийн хамтын ажиллагаа, ахмадууд та бүхний идэвх оролцоонд түшиглэн хэрэгжүүлж, өтгөс буурлуудынхаа үйл хэргийг өвлөн залгамжлах залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэхэд улам бүр анхаарч ахмадуудынхаа сургаал, зөвлөмжийг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх болно.

Та бүхнийхээ амьдрал үйлс өөдлөн дэлгэрч, эрүүл энх, урт наслахын ерөөл дэвшүүлье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top