x

Испанийн компанид 600 мянган бог малын боловсруулсан арьс, шир нийлүүлэх туршилтын гэрээ байгуулжээ

Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны есдүгээр сарын 29-нд Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Хонгор сумын нутагт баригдаж буй Дархан арьс ширний цогцолборын төслийн ажлын явцтай танилцжээ.

Жилд 10 сая тонн арьс, шир, 11 мянган тонн ноос, нэг мянган тонн ноолуур боловсруулах үндэсний хэмжээний үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулснаар дэлхийн стандартад нийцсэн нэмүү өртөг шингээсэн арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсын зах зээлд нийлүүлэх боломж бүрдэх юм.

Төслийн ерөнхий төлөвлөгөөг Испани улсын “ИПАП инженеринг” компани хийж, төслийн инженер геологийн судалгаа, арьс ширний үйлдвэр, дэд бүтцийн байгууламжийн ажлын зургууд хийгдсэн байна.

Улмаар өнөөдрийн байдлаар төслийн хүрээнд арьс, шир боловсруулах үйлдвэрүүдээс гадна бохир ус цэвэрлэх байгууламж, цахилгаан түгээх, хангах дэд станц, инженерийн шугам сүлжээ, уурын станцын дэд бүтцийн ажлууд хийгдэж байна.

Цогцолборын бохир ус цэвэрлэх байгууламжийг барихдаа европын шалгарсан технологийг нэвтрүүлж, ажлыг монгол инженерүүд гардан хийж байгаа тухай төслийн баг онцолж байв. Улмаар тус байгууламжаас гарсан усыг Дархан хотод үйл ажиллагаа явуулж байгаа төмрийн болон бусад үйлдвэрт дахин ашиглах боломжтой учраас эдийн засаг болон экологийн өндөр үр өгөөжтэй гэлээ.

Төслийн хүрээнд цахилгаан, дулааны дэд бүтцийн асуудлууд шийдэгдэж буй учраас Дархан хотын орхигдоод байсан үйлдвэрийн объектуудыг сэргээх, мөн аж үйлдвэрийн бүс өргөжин тэлэх боломж нээгдэж байна.

Мөн нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, ажилчдын орон сууцны төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаас эхний ээлжинд 918 айлын орон сууц барих 7 га газрын зөвшөөрлийг авсан байна.

Улмаар Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн сургалтын хөтөлбөрт хөдөө аж ахуйн ангийг нэмэх чиглэлд холбогдох байгууллагууд ажиллаж байгаа юм.

Төслийн баг нь цогцолборын борлуулалтыг гадаадын зах зээлд хүргэхээр ажиллаж байгаа бөгөөд Испани улсын урт хугацааны хамтрагч компанид эхний ээлжинд 600 мянган ширхэг бог малын боловсруулсан арьс, шир нийлүүлэх туршилтын гэрээ хийжээ.

Дархан арьс ширний цогцолбор төслийн хүрээнд дотоодын арьс, ширний компаниудыг Испани болон бусад орнуудын арьс ширний компаниудтай хамтарсан олон улсын аж үйлдвэрийн парк болгон хөгжүүлэхээр зорин ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top