x

Ц.Сугаррагчаа: Зуны амралтаараа цагийн ажил хийгээд олсон мөнгөөрөө анхныхаа хадгаламжийг нээгээд азтан боллоо

Голомт банк иргэдийг хуримтлалтай болгох, санхүүгийн дархлааг нь дэмжих зорилгоор “Витамин ₮” урамшуулалт аяныг зарлаад байгаа билээ. Аяны дөрөв дэх удаагийн тохирлыг өнгөрөгч Баасан гарагт Ikon News сайт болон Голомт банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулснаар ээлжит азтанууд тодорч, ухаалаг утас, цахилгаан скүтер, худалдан авалтын эрхийн бичгийн эзэд болсон юм. Азтануудын нэг болсон 3 дугаар курсийн оюутан Ц.Сугаррагчаатай цөөн хором хуучилсныг хүргэж байна.

-Юуны өмнө танд иргэдийн хуримтлалыг дэмжих “Витамин ₮” урамшуулалт аяны азтан болсонд баяр хүргэе.

-Маш их баярлалаа. Эхлээд итгэж чадахгүй байлаа. Миний хувьд анх удаа азтан болж үзэж байна. Сэтгэгдэл үнэхээр өндөр байна.

-Та Голомт банкаар үйлчлүүлээд хэр удаж байгаа вэ?

-Би Голомт банкаар үйлчлүүлээд гурван жил болж байна. Харин хадгаламж нээгээд ердөө ганцхан сар болж байгаа. Миний хувьд анхныхаа хадгаламжийг Голомт банкийг сонгож нээгээд хадгаламждаа орлого хийснээр азтан боллоо.

-Оюутан хүний хувьд тууштай хуримтлуулах боломж хэр байдаг вэ? Тэр бүр тогтмол орлоготой бус байдгийн хувьд оюутнууд хадгаламжтай байх хэр боломжтой зүйл гэж боддог вэ?

-Оюутнууд хадгаламжтай байх боломжтой гэж би хэлнэ. Их, бага нь чухал биш. Ямар нэг байдлаар орлого, мөнгө орж ирж байгаа л бол тодорхой хэсгийг нь бага гэлтгүй хадгалж болно шүү дээ. Хадгаламжтай байх нь мөнгөний хэмжээнээс биш, тухайн хувь хүнээс өөрөөс нь л шалтгаалдаг гэж боддог. Миний хувьд зуны амралтаараа цагийн ажил хийгээд олсон мөнгөөрөө хадгаламжаа нээсэн. Үүнийгээ бага багаар арвижуулан тууштай хуримтлуулаад ирээдүйд машин авах зорилго тавьсан. 

-Хадгаламжтай байхын ач холбогдлыг юу гэж боддог вэ? 

-Мөнгөтэй болчихлоо гээд тухайн үедээ сэтгэл хөдлөлөөр үрснийхээ дараа яг шаардлагатай үе тулгарахад тэр мөнгөө хадгалчихсан байсан бол гэх харамсах үеүд их тохиолдож байсан. Эсрэгээрээ мөнгөө хадгалж байсан минь чухал үед “аминд” орж, өөртөө баярлаж байсан удаа ч цөөнгүй бий. Тэр үеүдэд хүнд хэзээ ч юу ч тохиолдож, ямар ч хэрэгцээ шаардлага тулгарч болдгийг ойлгосон. Тиймээс хадгаламж хүн бүрт заавал байх ёстой зүйл. Ялангуяа залуучууд үүний ач холбогдлыг ойлгодог байгаасай. Мөнгөө өнөөдөртөө биш, маргаашаа харж зарцуулдаг, тодорхой хэсгийг нь хадгалж сураасай гэж хүсдэг.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье!

-Баярлалаа.

“Витамин ₮” урамшуулалт аян 2020.07.20-оос 2020.12.20 хүртэл явагдах ба энэ хугацаанд харилцагчид шинээр нээсэн болон хадгаламждаа орлого нэмсэн 100,000₮ тутамд 1ш сугалаа, хадгаламжаа сунгасан мөнгөн дүнгийн 200,000₮ тутамд 1ш сугалаа олгох юм.  

Сугалааны супер хонжворын азтан Nissan Leaf цахилгаан автомашины эзэн болох бөгөөд эхний супер азтан тун удахгүй буюу 2020.10.10-нд болох тохирлын үеэр тодроход хэдхэн хоног үлдээд байна.

 

Бусад хонжворыг Голомт банкны Фэйсбүүк хуудсаар live хийж тодруулах бөгөөд live бүрт Mi Electric цахилгаан скүтер M365, Huawei P30 ухаалаг гар утас, Amazfit Stratos 3 ухаалаг цаг, худалдан авалтын 10 ш эрхийн бичгийн эздийг шалгаруулах ба аяны туршид 122 азтан тодорно.

Сугалаа шалгах, аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах сувгууд:

  • https://loyalty.golomtbank.com/mn/ вэб хуудасны “Урамшуулалт аян - Хадгаламж” цэс дээр регистрийн дугаар, банканд бүртгэлтэй утасны дугаарт ирсэн баталгаажуулах кодыг оруулан урамшуулалт аяны дэлгэрэнгүй мэдээлэл, өөрийн сугалааны тоо, дугаар, идэвхтэй эсэх мэдээллийг авах боломжтой. Сугалааны дугаарын мэдээлэл 2 өдрийн давтамжтай вэб сайтад байршина. Өөрөөр хэлбэл та өнөөдөр хадгаламждаа орлого хийсэн бол сугалааныхаа дугаарыг нөгөөдөр харах боломжтой гэсэн үг юм.

  • Голомт банкны албан ёсны Фэйсбүүк хуудас болон 1800-1646 харилцагчийн үйлчилгээний төвтэй холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцаарай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top