x

Зорчигчийн зөрчил өмнөх сараас 47 хувиар буурчээ

Нийслэл хотын хэмжээнд 98 чиглэлд 900 гаруй автобус нийтийн тээвэр үйлчилгээнд гарч байгаа боловч өглөө, орой ажил эхлэх, тарах цагт нийтийн тээврийн ачаалал, хүртээмж хангалтгүй байгаа талаар иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Энэ хүрээнд нийтийн тээвэр үйлчилгээний нөхцөл байдал, үйл ажиллагааны талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Нийслэлийн хэмжээнд нийт улсын болон хувийн 20 орчим аж ахуйн нэгж байгууллагын 900 гаруй автобус, 98 чиглэлд иргэдэд үйлчилгээ үзүүлдэг гэх тоон мэдээлэл байна. Гэсэн хэдий ч бүх автобус 100 хувь өдөр бүр үйлчилгээнд гарах боломжгүй талаар албаныхан мэдээлж байв. Тухайлбал, өнөөдөр буюу 2020 оны есдүгээр сарын 29-ны өглөөний эх авалтаар нийт 712 үйлчилгээнд гарсан ба үүн дээр дундын эх авалтын /богино цагаар/ 20-30 автобус өдөртөө нэмэлтээр явах боломжтой. Манай нийтийн тээвэр үйлчилгээнд явж буй автобуснуудын дийлэнх хувь нь он хуучирсан, насжилт өндөр, техникийн бүрэн бүтэн байдал хангалтгүй байгаа учир ойр ойрхон эвдрэл гэмтэл үүсэж, засвар үйлчилгээ хийх шаардлагатай болдог байна.

Нийслэлийн тээвэр үйлчилгээний газраас 2020 оны есдүгээр сарын 21-28 өдрүүдэд “Зорчигчийн ачаалал”-ын судалгааг өглөөний 06:40-08:30, оройны 18:00-19:30 цагийн хооронд явуулжээ. Судалгааны үр дүнд зорчигчийн урсгал өмнөх наймдугаар сартай харьцуулахад 25 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 35 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Энэхүү өсөлтөд Улаанбаатар хотын хүн амын өсөлт коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан улсын хилийг хааж, хүн амын нягтрал ихэссэн нь голлох нөлөө үзүүлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр ирэх сарын 1-нээс эхлэн уг судалгааны үр дүнд үндэслэн зарим ачаалал ихтэй чиглэл, автобус зогсоолуудад автобусны тоог нэмэгдүүлэх, цагийн хуваарьт өөрчлөлт оруулах зэрэг шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.

Нийслэлийн Тээврийн үйлчилгээний газрын улсын байцаагч, Сити Баз Консалтинг ХХК-ийн нийтийн тээврийн хяналтын ажилтан, шалгагч нарын хамтарсан “Зорчигч тээвэр”-ийн шалгалт хуваарийн дагуу тогтмол явагдаж байгаа бөгөөд Сити Баз Консалтинг ХХК-ийн компаний наймдугаар сарын тайлан мэдээнд дурьдсанаар нийт 3432 нийтийн тээврийн хэрэгсэл, 50 автобус зогсоолд хяналт, шалгалт хийж ажилласнаас 56,704 зорчигчийн зөрчил бүртггэгдсэн нь өмнөх сартай харьцуулахад 47 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Зорчигчийн зөрчлийн 60 орчим хувийг бэлэн мөнгөөр үйлчлүүлсэн зөрчил байжээ. 2020 оны есдүгээр сарын байдлаар УБ смарт Карт ХХК-иас мэдээлсний дагуу нийт 954 карт цэнэглэх цэг ажиллаж үүнээс 415 нь пос машинаар цэнэглэх боломжтой аж. Хяналт шалгалтын үед зөрчил гаргасан зорчигч, жолооч нарт хууль, дүрэм журамын талаар тайлбар, мэдээлэл өгөх, сануулах, эцсийн дүнд торгох арга хэмжээ авч байгаа ба картгүй иргэдийг картжуулах, явуулын цэнэглэлт хийх зэрэг цогц арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа болно. 

Нийслэлийн тээвэр үйлчилгээний газрын “70044040” дуудлагын утсанд ирсэн иргэдийн санал гомдлын нилээдгүй хувь нь нийтийн тээврийн жолооч, хяналтын ажилтан, шалгагчийн үйл ажиллагаатай холбоотой зөрчлийн мэдээ байна.

Тиймээс Нийтийн тээврийн үйлчилгээний газраас санаачлан нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй хяналтын ажилтан, шалгагч нарын мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, мэргэшүүлэх, харилцааны ур чадвар эзэмшүүлэх сургалтыг “УБ смарт карт ХХК”, “Сити Баз Консалтинг” ХХК нартай хамтран амжилттай зохион байгуулсан ба уг сургалтын үйл ажиллагааг нийтийн тээвэр үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагууд дээр зохион байгуулах болохоор төлөвлөөд байгаа аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top