x

“Үндэсний шинэ давлагаа-Инженер залуу үе” хөтөлбөрийн сургалт ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ явагдана

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Монголын залуу инженерүүдийн холбоо” ТББ, “Цахим оюуны эерэг давлагаа” ТББ-ууд хамтран “Үндэсний шинэ давлагаа-Инженер залуу үе” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны Санамж бичгийг байгуулж өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэхүү хөтөлбөр нь хүүхэд, залуучуудыг хувь хүний хөгжил, англи, солонгос хэл, компьютерийн хосолсон урт хугацааны, системтэй мэдлэг олгох цогц сургалтад хамруулах зорилготой юм. Улаанбаатар хотын Баянгол, Багануур, Налайх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүд болон зургаан аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, оюутан залуучуудыг хамруулна.

Хөтөлбөрийн хүрээнд явагдах сургалт, үйл ажиллагаанууд үнэ төлбөргүй байх юм.

Энэ үеэр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга Т.Чинзориг “Нийслэлийн залуучуудыг дэмжих 10 төв үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү төвд КОЙКА-гийн төслөөр 15 төрлийн сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж, 1237 залуус амжилттай төгссөн. Үүнээс 42 залуу КОЙКА-гийн дэмжлэгээр тэтгэлэг авсан байгаа. Хөтөлбөрийн үргэлжлэл болж “Үндэсний шинэ давлагаа-инженер залуу үе” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Уг хөтөлбөрт хувь хүний хөгжлийг дэмжих, компьютерийн хэрэглээний программ, хэлний сургалт орно” гэсэн юм.

“Үндэсний шинэ давлагаа-инженер залуу үе” хөтөлбөр үнэ төлбөргүй бөгөөд хамрагдах хүсэлтэй залууст нээлттэй аж. Сургалт ирэх сарын 1-нээс эхэлнэ. Харин өнөөдрөөс бүртгэлийн үйл ажиллагаа эхэлж байгаа юм. “Цахим оюуны  эерэг давалгаа” ТББ, Монголын Залуу инженерүүдийн холбооны дэргэдэх “Инженер” академид бүртгэл явагдана. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт сургалтыг зохион байгуулах юм байна.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга Т.Чинзориг, “Цахим оюуны  эерэг давалгаа” ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Анхбаяр, Монголын Залуу инженерүүдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сүх-Эрдэнэ нар мэдээлэл өгөв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top