x

ФАТФ-ын шалгалтыг амжилттай хамгаалбал "Саарал жагсаалт"-аас хамгийн хурдан гарсан улс болно

Монгол Улсын Терроризмтой тэмцэх зөвлөлийн 2020 оны гуравдугаар улирлын ээлжит хуралдаан есдүгээр сарын 24-ний өдөр Тагнуулын ерөнхий газрын төв байранд зохион байгуулагдав.

Терроризмтой тэмцэх зөвлөлөөс улирал тутам зохион байгуулдаг хуралдаан нь болзошгүй эрсдэлээс иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй бөгөөд зөвлөлийн бүрэлдэхүүнд үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн 22 байгууллага багтдаг. Энэ удаагийн хуралдаан шинэчлэгдсэн бүрэлдэхүүнээр анх удаа хуралдаж буйгаар онцлог байв.

Тус хуралдаанаар Терроризмтой тэмцэх зөвлөлийн Ажлын албанаас өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг танилцуулснаас гадна олон улсын терроризмын нөхцөл байдалд "Ковид-19" цар тахлын үзүүлж буй нөлөө, зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмыг санхүүжүүлэх Монгол Улсын 2020 оны эрсдлийн үнэлгээ, Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны дүрэм зэрэг асуудлаар тус тус мэдээлэл хийсэн байна.

Мөн хуралдаанд 2018 оноос эхлэн жил бүр зохион байгуулж буй террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны команд штабын "Хаан шонхор" нэгдсэн дадлага сургуулийг зохион байгуулах асуудлыг хэлэлцүүлж, 2021 оны 3-4 дүгээр сард зохион байгуулахаар тогтжээ.

Түүнчлэн хуралдаанаар Олон улсын санхүүгийн хориг арга арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын хяналтын жагсаалтаас гарах ажлын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товч мэдээлэл сонсгов.

Хуралдааны үеэр Терроризмтой тэмцэх зөвлөлийн дарга, хурандаа П.Одонбаатар “Аравдугаар сарын 1-2-ны өдрүүдэд зохион байгуулагдах ФАТФ-ын газар дээрх шалгалтыг амжилттай хамгаалсан тохиолдолд "саарал жагсаалт"-аас хамгийн хурдан хугацаанд гарсан улс болох төдийгүй Европын холбооны хар жагсаалтаас гарах нөхцөл бүрдэж буй тул асуудал хариуцан ажиллаж буй Зөвлөлийн бүрэлдэхүүн байгууллага бүр идэвхтэй хамтран ажиллах ёстой” хэмээн тодотголоо.

Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд танилцуулав 5 цаг 59 мин “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг маргааш нээнэ 6 цаг 4 мин Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ 6 цаг 8 мин Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав 6 цаг 11 мин Орон нутагт жил бүр 500-700 толгой тарвагыг сэлгэн нутагшуулж байна 6 цаг 15 мин Боловсролын салбарын хөгжлийг дэмжих олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов 6 цаг 19 мин Наймдугаар сард Сүхбаатар боомтоор 10,017 тонн Аи-92 автобензин импортолжээ 6 цаг 29 мин Худалдагч Н.Амарзаяа: 32 хуудастай өрийн дэвтэр долоо хоногт л дүүрдэг 6 цаг 38 мин АНУ-д Фулбрайтын хөтөлбөрөөр 150 гаруй монгол залуус магистрын зэрэг хамгаалаад байна 10 цаг 8 мин Месси 80 мянган евро хандивлажээ 10 цаг 39 мин Татварын өртэй шатахуун импортлогч ААН-үүдийн дансыг битүүмжлэхгүй 10 цаг 49 мин Европт аагим халуун өдрүүд үргэлжилсээр байна 10 цаг 49 мин Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна 10 цаг 54 мин Дайн өөрчлөгдсөөр байна 11 цаг 9 мин Энэ сарын 15-наас улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно 11 цаг 15 мин Нэгдүгээр хорооллын арын замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана 12 цаг 3 мин Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Өчигдөр 15 цаг 58 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа Өчигдөр 15 цаг 50 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна Өчигдөр 15 цаг 45 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 40 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ... Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ Мароккогийн хилийн хамгаалалтад илүү их дэмжлэг үзүүлнэ гэв
Top