x

У.Хүрэлсүх: Цэргийн алба бол эр хүнийг, өрхийн тэргүүнийг бэлтгэдэг сайхан алба

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Батлан хамгаалах яаманд ажиллалаа. Тэрээр Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтад оролцож, нийт бие бүрэлдэхүүнд хандан амжилт хүсэж, үг хэлсэн юм.

Ерөнхий сайд хэлэхдээ “Миний ажил, амьдралын гараа энэ салбараас эхтэй гэдгийг Та бүхэн мэдэж байгаа. Монгол Улсын Зэвсэгт хүчин цаг ямагт эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа нь болж, Монгол төрийн бат түшиг тулгуур нь байдаг учраас би энэ салбартаа хайртай байдаг юм. Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүн, Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд шинэ Засгийн газар эмхлэн байгуулагдаад удаагүй байна. Ерөнхий сайд Засгийн газартаа, өөрийн кабинетдаа тухайн салбартаа бүх шатны албан тушаал хашсан дадлага, туршлагатай, салбараа сайн мэддэг, салбартаа нэр хүндтэй тийм л хүмүүсийг сайдаар томилон ажиллуулж байгаа. Түүний нэг тод жишээ бол Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр юм. 

Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө тодорхойлон, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар батлуулаад байна. Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хөгжлийг хангахад манай Засгийн газар анхаарч ажиллана.

Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар Зэвсэгт хүчний бүтцэд Тусгай хүчний цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар, Кибер аюулгүй байдлын цэргийн командлалыг байгуулах түүхэн шийдвэрийг гаргасан. Ингэснээр Монгол Улсын аюулгүй байдлын гадаад, дотоод орчны өөрчлөлт, геополитикийн онцлог, дэлхийн цэргийн урлагт гарч байгаа шинэчлэл, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, цахим технологийн хөгжлийн хурдад нийцсэн шинэ  үүрэг, зориулалттай Зэвсэгт хүчний төрлийн цэргүүд үйл ажиллагаагаа явуулах үндэс суурь тавигдаж байгаа юм. 

Сарын өмнөхөн Ерөнхий сайдын хувьд Зэвсэгт хүчний дайчилгаатай тактикийн хээрийн сургуулийн явцтай танилцаж, цэргийн нэгтгэл, ангиуд үүргээ амжилттай биелүүлж байгааг өөрийн биеэр мэдэрснээ дурдах нь зүйтэй. Цаашид дайчилгаатай тактикийн хээрийн сургуулийг жил бүр явуулах тал дээр дэмжиж, эх орноо хамгаалах бэлтгэлтэй иргэдийн тоо, чанарыг нэмэгдүүлэхэд анхаарах болно. Мөн улс орныг хөгжүүлэх стратегийн бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг та бүхэн чин сэтгэлээсээ, хичээнгүй хөдөлмөрөөрөө нугалж байгаа нь Засгийн газрын дэвшүүлсэн зорилтыг хангахад оруулж байгаа том хувь нэмэр юм шүү.      

Даян дэлхийд энх тайвныг тогтоох үйл хэрэгт Монгол цэрэг мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужил, сахилга, зохион байгуулалт, үүрэг гүйцэтгэлтээр бусад орны цэргийн алба хаагчдыг үлгэрлэн манлайлж байдгийг НҮБ-ын хариуцлагатай албан тушаалтнуудтай уулзах үеэр надад мэдэгдэж байсан. Үүнийг Ерөнхий сайдын хувиар 2019 онд Өмнөд Судан Улсад ажлын айлчлал хийх үеэр тус улсад явагдаж буй НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа Зэвсэгт хүчний цэргийн багийн үйл ажиллагаатай танилцаж явахдаа илүүтэй мэдэрсэн. 

Цэргийн алба бол эр хүнийг, өрхийн тэргүүнийг бэлтгэдэг сайхан алба. Та бүхэн маань хүүхэд, залуучуудыг төлөвшүүлэх, эх оронч үзэлтэй иргэн болгон хүмүүжүүлэх тал дээр анхаарч ажиллаарай. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Ерөнхий сайдын хувьд Би батлан хамгаалах салбараа үргэлж дэмжиж ажиллахаа илэрхийлье” гэлээ. 

Зэвсэгт хүчний 2019-2020 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтыг 2020 оны 9 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ удаагийн цугларалт "Зэвсэгт хүчний стратегийн зорилт ба цэргийн сургалт бэлтгэл" сэдвийн хүрээнд явагдаж буй юм. 

Эх сурвалж: Батлан хамгаалах яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top