НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголт өгөх гэж байгаа тул баримтаа аравдугаар сарын 8-наас өмнө бүртгүүлэхийг Татварын ерөнхий газраас зөвлөлөө.
Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 2020 оноос эхлэн улирал бүрд олгож байгаа.
Энэ дагуу гуравдугаар улирлын буцаан олголтыг өгөх гэж байгаа тул төлбөрийн баримтаа 2020 оны аравдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж ebarimt.mn сайтад бүртгүүлээрэй.
Өнгөрсөн хоёрдугаар улиралд 901,615 иргэнд 38.2 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.