x

ДЦС-4-ийн урд талын авто зам ашиглалтад орлоо

“Эрчим хүчний гудамж” буюу сонсголонгийн замыг ажилчдын гудамжтай холбож байгаа ДЦС-4-ийн урд талын 6 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг өнөөдөр шалгалаа. Авто замын засвар шинэчлэлийн ажлыг хугацаанаас нь өмнө хийж дуусган, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээжээ.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра “Уг замын засвар шинэчлэлийн ажил өнгөрсөн долоодугаар сараас эхэлсэн. Гэрээт хугацаа нь арваннэгдүгээр сарын 1-ний өдөр дуусаж, хүлээлгэн өгөх ёстой байсан. Гэхдээ замын ажлыг түргэсгэх талаар иргэд, аж ахуйн нэгжүүдээс өргөдөл, санал ирсний хүрээнд хүн, хүч техникийг нэмэгдүүлэн, ажлыг шахаж өчигдөр орой 07:00 цагт зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ. Одоо явган хүний зам, гэрэлтүүлэг зэрэг тохижилтын ажлууд хийгдэнэ. Энэ ажлуудыг гэрээний хугацаандаа хийж дуусгана” гэв.

Мөн нэг хүндрэлтэй байгаа асуудал нь ТЭЦ-4-ийн урд болон хойд хэсгээр маш олон үйлдвэрүүд ажилладаг. Тэдгээр үйлдвэрийн гадна огт тохижилт хийгдээгүй учир үйлдвэр рүү орж, гарч буй хүнд даацын автомашинуудын дугуйнд шороо, шавар наалдан асфальтад замд гарч, замыг эвдэх магадлал өндөр байна. Тиймээс нэгдсэн журмаар үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг гадна талбайгаа засаж сайжруулах шаардлага хүргүүлэх хэрэгтэй. Түүнчлэн үйлдвэрийн машинууд даац хэтрүүлсэн тээвэрлэлт хийж байна гэдгийг Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд уламжилсан юм.

Ж.Батбаясгалан “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар замын ажлыг хариуцаж гүйцэтгэсэн. 6 км авто замын засвар шинэчлэлтийн ажил 7,6 тэрбум төгрөгийн өртөгтэй. Арваннэгдүгээр сард гэрээ нь дуусаж, замын ажлыг хүлээлгэж өгөх байсан ч хугацаанаасаа өмнө ажлаа хийж дуусгасан байна. Одоо явган хүний зам, гэрэлтүүлгийн ажил үлдсэн. Нээгээд нэг хонож байхад замын зорчих хэсэг шороо, чулуутай болсон нь харагдаж байна. Өндөр өртөгтэй авто зам барьж байхад арчлалтаа сайжруулахгүй бол болохгүй. Иргэд өөрсдийнхөө татварын хөрөнгөөр барьж буй замыг хайрлах хэрэгтэй” гэв.

Мөн өнөөдрөөс эхлэн нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Замын цагдаагийн газруудад авто замын арчлалт, хамгаалалт болон иргэд, аж ахуйн нэгжүүдэд тавих хяналтаа чангатгаж ажиллахыг үүрэг болголоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top