x

Баянхонгор аймгийн 338 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

Ерөнхийлөгч Х.Баттулга Баянхонгор аймагт ажиллаж, тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа.

Баянхонгор аймгаас энэ жил 338 ээж, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 15, Хоёрдугаар зэргийн одонг 323 ээж хүртлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга: 

“Эрхэм хүндэт ээжүүд ээ,

Ачлалт эхчүүд ээ,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, үндэстний ирээдүй, аз жаргал, гэрэл гэгээ болсон энхрий үрсээ хайр халамжиндаа өлгийдөн авч, өсгөн бойжуулж байгаад тань халуун талархал илэрхийлье.

Дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас энэ жил “Эхийн алдар” одонг Хүүхдийн баяраар гардуулж чадаагүй ч нэг сарын өмнөөс засаг захиргааны түвшинд үе шаттайгаар гардуулж эхлээд байна.

Өнөөдөр миний бие Баянхонгор аймгийн 338 ээжид “Эхийн алдар” одонг нь өөрийн биеэр гардуулсандаа туйлын баяртай байна. Баянхонгор аймгаас “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг хүртсэн 15, Хоёрдугаар зэргийн одонг хүртсэн 323 ээжид чин сэтгэлийн баяр хүргэе. Өнөөдөр бол Та бүхний баярын өдөр шүү!

ЭЭЖ хүн бол энэ хорвоо дээр бидний хамгийн дотнын хүн, ЭЭЖ ЭЭ гэж дуудах үртэй байна гэдэг юугаар ч зүйрлэшгүй эрхэм хүндэтгэл билээ. Ийм л нандин сэтгэл, ачлалын эзэн болсон ээжүүддээ монголын төр жил бүр талархал илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” одон хүртээж, хүндэтгэл үзүүлдэг юм.

Энэ сайхан уламжлалыг үргэлжлэхийн хамт монголын төр үүнээс ч илүүг хийх ёстой. Өөрөөр хэлбэл Монгол Улсын ирээдүйн хөгжил дэвшлийн хөдөлгөх хүч болох залуу үе, хүүхдүүдийг эерэг сэтгэлгээтэй, зөв хандлагатай, бүтээлч монгол хүн болгон хүмүүжүүлэх хүндтэй үүрэг хүлээж, оюун ухаан хүч хөдөлмөрөө зориулж  байгаа эхчүүдийн нийгмийн хамгааллын асуудлыг төр үргэлж анхааралдаа байлгаж, байгаа бүх боломжтоороо тэднийг дэмжих учиртай.

Цаашлаад төр засаг хүүхэд хамгааллын бодлогодоо тэргүүн зэргийн ач холбогдол өгч, хүүхдүүд эрүүл, аюулгүй, таатай орчинд сурч хүмүүжих нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө идэвх санаачилгатай, сэтгэлтэй ажиллах ёстой. Эхчүүдийг дэмжинэ, хүүхдийг хамгаална гэдэг бол монголын ирээдүй болсон хойч үеэ хамгаалж буй хэрэг юм.

Ялангуяа хүн ам цөөтэй Монгол Улсын хувьд энэ нь тулгамдсан асуудал болоод байна. Энэ чиглэлд миний бие тодорхой ажлуудыг санаачилж хэрэгжүүлсэн, цаашид ч Улсын Их Хурал, Засгийн газрыг шахаж шаардаж ажиллах болно.

Өнөөдөр одонгоо гардан авсан сарангуа ээж нартаа болон хонгор нутгийнхаа нийт эхчүүд, охид эмэгтэйчүүддээ монгол төрийн нэрийн өмнөөс болон хувиасаа дахин халуун талархал илэрхийлж, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголын үрс маш олон болтугай” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ 9 цаг 1 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа 9 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 9 цаг 12 мин Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв 9 цаг 18 мин Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуудыг өвлөн авна 9 цаг 26 мин Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй 12 цаг 16 мин COP17: Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг дэвшүүлнэ 12 цаг 35 мин С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино 12 цаг 41 мин Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ 12 цаг 48 мин ОХУ-ын зарим бүсэд түлшний хангамж сайжирч эхэлжээ 12 цаг 55 мин Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хийн түлш үйлдвэрлэх татвар, эрх зүйн орчныг судалж байна 13 цаг 20 мин Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр УОК хуралдав 13 цаг 29 мин Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа 13 цаг 36 мин Хууль бусаар мод бэлтгэсэн этгээдэд мод тарих шийтгэл оногдуулжээ 13 цаг 45 мин Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түдгэлзүүлжээ 13 цаг 53 мин Хүнд жингийн медальтнууд өнөөдөр тодорно 14 цаг 24 мин COP17 Монголын хувьд онцгой ач холбогдолтой 14 цаг 59 мин Нийслэл, дүүргийн шуурхай штабууд бэлэн байдлыг ханган ажиллаж байна 16 цаг 3 мин БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо Уржигдар 20 цаг 17 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ Уржигдар 19 цаг 00 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино
Top