x

Х.Баттулга: 21 дүгээр зуунд дэд бүтэцгүй эмнэлэг, сургууль, байшин барихаа больё

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Баянхонгор аймгийн иргэдтэй уулзлаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга Баянхонгор аймгийн хөгжилд төмөр замын гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаар ярьж, орон нутгийн хөгжилтэй холбогдуулан иргэдийн тавьсан асуултад хариулсан юм. Тэрээр энэ үеэрээ “…Хээр газар сургууль, эмнэлэг барьчихсан байна. Зам, ус, цахилгаан байхгүй. Ийм бүтээн байгуулалт бүх аймаг сумдад байна. Одоо 21 дүгээр зуунд дэд бүтэцгүй эмнэлэг, сургууль, байшин барихаа больё. Суманд халуун устай болъё гэж үзээд Баянлиг, Бууцагаан сумдыг шинэчлэн барьж байсан.

Мэргэжлийн хяналтын газрын дарга нь байна уу? Яахаараа дэд бүтэцгүй газар 6-7 тэрбумаар барилга барьчихдаг юм бэ? Одоо дулаан очихгүй учраас энэ өвөл тас хөлдөнө. Гэр барьж байгаа биш дээ? Дэлхий даяар дэд бүтцээ барьж байгаад дараа нь байшингаа барьдаг юм. Одоо энэ хохирлыг хэн барагдуулах юм? Энэ чинь татвар төлөгчдийн л мөнгө шүү дээ” гэжээ.

Ерөнхийлөгчийн уулзалтын үеэр иргэдийн хэлсэн саналыг тоймлон хүргэж байна.

Баянхонгор аймгийн иргэн Готов: “…Би малын эмч мэргэжилтэй хүн. Хөдөө аж ахуйн боловсон хүчин, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа сэхээтний хүрэлцээ, хангамж туйлын хангалтгүй байгаа. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа хамгийн залуу хүн гэхэд л миний насны хүн болж байна. Залуу боловсон хүчнийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дээр хэрхэн ажиллуулах вэ гэдэгт төр засгийн бодлогын түвшинд анхаарал хандуулах хэрэгтэй байна. Хөдөө аж ахуйн чиглэлээр ажиллах сэхээтнийг бэлтгэх сургуулиудын төлбөрийг төрөөс дааж, амжилттай сайн суралцаад үйлдвэрлэл дээр ажилласан тохиолдолд нэмэгдэл урамшуулал олгож, орон сууцаар хангах зэргээр нийгмийнх нь асуудлыг бүрэн шийдвэрлэсэн, залуучуудын урам зоригийг сэргээсэн ийм хөдөө аж ахуйн бодлого хэрэгжүүлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дээр ажиллах боловсон хүчнийг нэмэгдүүлэх шаардлага байна гэсэн саналтай байна.

Баянхонгор аймгийн иргэн Эрдэнэбаяр: “…Говь нутагт ган гачиг, цөлжилт болж, үнэхээр хэцүү байна. Малчдын амьдрал бүрхэг болж байна. Баацагаан сумын залуучууд “Говьд нэг сая мод” гэдэг төслийг санаачилж,  “Эх нутгаа цөлжилтөөс хамгаалъя” гэсэн уриан дор төслөө эхлүүлэн ажиллаж байна. Энэ төслийг анхааралдаа авах хэрэгтэй. Энэхүү төслийг иргэд биш Байгаль орчны яам түрүүлж хийх ёстой ажил нь гэж залуучууд бид харж байна. Энэ төслийг Байгаль орчны яаманд дамжуулж, говийн бүсийг цөлжилтөөс хамгаалах талаарх саналыг би гэлтгүй, говийн бүх малчин дэмжиж байгааг уламжилмаар байна.

Баянхонгор аймгийн иргэн Батбаяр: “…Сүүлийн үед улсын төсвийн хөрөнгө оруулалтаар маш их бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. Бүтээн байгуулж байгаа нь сайн зүйл боловч улсын төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулах, ашиглалтын зардал ихсэх гэх мэт асуудлууд байгаад байна. Жишээ нь, Жинст суманд гэхэд сургуулийн дотуур байранд 41 хүүхэд амьдарч байна. Гэтэл тэнд 150 хүүхдийн дотуур байр барьчихсан. Шинэ суурьшлын бүсэд гэхэд нэг айл байхгүй, дэд бүтэц байхгүй атал өрхийн эмнэлэг ашиглалтад ороод жил гаруйн хугацаа өнгөрлөө. Төсөвт өртөг нь 1.5 тэрбум төгрөг байсан ч нэмж 2.4 тэрбум төгрөг болсон. Баянхонгор аймгийн хэмжээнд 8.7 тэрбум төгрөгийг тендер зарлагдсан төсөвт өртөг дээр нь нэмээд явж байгаа байдалтай. Би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр, хөрөнгө оруулалтын сахилга хариуцлагын тал дээр онцгой анхаарахгүй бол нэг ч айл байхгүй хээр талд сургууль барьж, эмнэлэг барьсаар байх уу” гэлээ.

Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийн асуултад хариулт өгч, танилцуулга мэдээлэл хийв. Тэрээр хэлэхдээ, “Өнөөдөр манай оронд малын тоо толгой 80-90 саяд хүрлээ. Хүн ам нь гуравхан сая. Төрийн бодлогод юу дутагдаж байна вэ гэхээр арьс шир, мах, ноос үйлдвэр. Ноолуурын салбар харьцангуй болж байгаа. Хөдөө аж ахуйн сайд байхаасаа эхлээд арьс шир боловсруулах үйлдвэрийн төсөл боловсруулсан. Төрийн бодлогод оруулах гэж нэлээд зүтгэсний эцэст одоогоор Дархан хотод 10 сая ширхэг арьс, шир боловсруулах үйлдвэрийн ажлыг эхлүүлчихээд явж байна. Үүнийг төр бодлогодоо оруулж шийдэх ёстой. Хувийн хэвшил, төртэйгөө нийлж ажиллах ёстой. Малчид эндээс хувьцаа авах ёстой. Малчид хувьцаа авснаар хоёр удаа ашиг олно гэсэн үг. Нэгдүгээрт, арьс ширээ тушаагаад ашгаа авчихна, хоёрдугаарт, үйлдвэр ашигтай ажилласнаар ногдол ашгаа авна.

Үүний өмнө яригдаж байгаа нэг асуудал нь олон жил яригдсан төмөр замын ажил говийн бүсэд эхэлсэн. Нэгхэн жилийн дотор 700 км төмөр зам барьж байна. Монголчууд хийж чадаж байна уу? Чадаж байна” гэв.

Ерөнхийлөгчийн хэлсэн саналтай холбогдуулан Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан хариулахдаа,

“…Үнэхээр энд буруу төлөвлөлт хийснээ хүлээн зөвшөөрч байна. Бид засаж залруулах бүх ажлыг маш яаралтай, цаг хугацаа алдалгүй, улсыг хохиролгүй байлгахаар зохион байгуулж, танд хариу мэдэгдэнэ” гэснээр уулзалт өндөрлөв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Баянхонгор аймагт ажиллаж бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж, иргэдтэй хийсэн уулзалтын дараа Өвөрхангай аймагт ажиллаж байна хэмээлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ 8 цаг 58 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа 9 цаг 5 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 9 цаг 9 мин Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв 9 цаг 16 мин Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуудыг өвлөн авна 9 цаг 23 мин Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй 12 цаг 13 мин COP17: Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг дэвшүүлнэ 12 цаг 32 мин С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино 12 цаг 39 мин Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ 12 цаг 45 мин ОХУ-ын зарим бүсэд түлшний хангамж сайжирч эхэлжээ 12 цаг 52 мин Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хийн түлш үйлдвэрлэх татвар, эрх зүйн орчныг судалж байна 13 цаг 17 мин Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр УОК хуралдав 13 цаг 27 мин Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа 13 цаг 34 мин Хууль бусаар мод бэлтгэсэн этгээдэд мод тарих шийтгэл оногдуулжээ 13 цаг 43 мин Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түдгэлзүүлжээ 13 цаг 50 мин Хүнд жингийн медальтнууд өнөөдөр тодорно 14 цаг 21 мин COP17 Монголын хувьд онцгой ач холбогдолтой 14 цаг 56 мин Нийслэл, дүүргийн шуурхай штабууд бэлэн байдлыг ханган ажиллаж байна 16 цаг 0 мин БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо Уржигдар 20 цаг 17 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ Уржигдар 19 цаг 00 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино
Top