x

"Монголчууд өөрсдөө усан цахилгаан станц барьж, ашиглах хэмжээний туршлага хуримтлуулсан"

Ерөнхийлөгч Х.Баттулга Говь-Алтай аймагт ажиллаж, аймгийн иргэдтэй уулзаж саналыг нь сонслоо.

Мөн Улаанбаатар хотоос 1,100 км зайд Завхан голыг түшиглэн байгуулсан Тайшир УЦС-ын барилга угсралтын ажил хоёр жил үргэлжилж 2007 онд дууссан.

Ийнхүү 2008 онд үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 233 сая кВт.цаг цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж, хоёр аймгийн 29 сум суурингийн 120 мянган ард иргэд, 1,000 орчим аж ахуйн нэгж, байгууллагыг эрчим хүчээр хангасан байна. Энэ нь дизель станцын үйлдвэрлэлтийн өртгөөр тооцвол 1 кВт.цаг тутамд улсын төсвөөс 140 орчим тэрбум төгрөгийг хэмнэсэн гэдгийг Ерөнхийлөгчид танилцууллаа.

Тайшир УЦС-ын үндсэн үзүүлэлтүүд:

  • Суурилагдсан хүчин чадал: 11 МВт
  • Жилд үйлвэрлэх эрчим хүч: 37.0 сая кВтц
  • Усан сангийн нийт эзлэхүүн: 1,030 сая м3
  • Усан толион талбай: 52.0 км2
  • Далангийн өндөр: 50 метр
  • Далангийн урт: 190 метр

Тайшир УЦС-ийн удирдлага тус станц ажиллагаатай болсноос хойших 12 жилийн хугацаанд монголчууд өөрсдөө усан цахилгаан станц барьж, ашиглах хэмжээний туршлага хуримтлуулсан гэж үзэж байгаа илэрхийллээ.

Жишээ нь, далангийн өнгөлгөөний хэсгийг европын технологиор хийснээс Монгол Улсын уур амьсгалаас шалтгаалан ажиллагааны явцад хүндрэл үүсчээ. Ингээд монгол инженерүүд хамтран хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх механизмыг зохион бүтээж, асуудлыг шийдвэрлэж чадсан байна.

Иймд, дотоодын урсацтай долоон голыг түшиглэн 10 өөр байрлалд Тайшир УЦС шиг цахилгаан станцыг байгуулах боломжтой талаарх судалгааг мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулсан юм.

Тодруулбал, баруун, төв, зүүн бүсийн аймгуудын нутаг дэвсгэр дэх томоохон гол, мөрнүүдийг түшиглэн гадаргын усны хуримтлал үүсгэх сангуудыг байгуулах талаарх судалгааг мэргэжлийн байгууллагууд хийжээ.

Дээрх төслүүдийг хэрэгжүүлэх нь төвийн бүсийн нэгдсэн системийн горим тохируулгад чухал бөгөөд эрчим хүчний хараат бус байдал, ялангуяа баруун бүсэд эрчим хүчний хараат бус байдлыг хангахад маш өндөр үүрэг гүйцэтгэнэ гэдгийг мөн албаныхан хэлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top