x

Аравдугаар сард хийх тусгай үүргийн нислэгийн хуваарь

УОК-ын Шуурхай штаб, ЭМЯ болон Гадаад харилцааны яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Мөн ирэх аравдугаар сард хийх тусгай үүргийн нислэгийн урьдчилсан хуваарийг танилцууллаа.

Өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж хил хааснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 81 улсаас 22,191 Монгол Улсын иргэнийг эх оронд нь авч ирээд байна. Эдгээрийн 15,685 иргэн нь агаарын замаар, 6,496 нь авто замаар иржээ. 

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: "Аравдугаар сард хийх тусгай үүргийн нислэгийн хуваарийг Шадар сайд бөгөөд УОК-ын даргад танилцуулан батлуулсан. Урьдчилсан хуваарийг өнөөдөр танилцуулж байна. Энэ хуваарийг эх орондоо ирэхээр хүсэлт гаргасан иргэдийн тоонд тулгуурлан гаргасан.

Өнөөдрийн байдлаар гадаадад байгаа 10,600 орчим иргэн нутаг буцах хүсэлт гаргасан. Гэхдээ бид энэ мэдээллийг бүх ЭСЯ, Консулын газраараа дамжуулан нягталж байна. Зарим иргэд 11, 12 сард буцна гэж хүсэлтээ хойшлуулж, зарим нь буцахаа болилоо гэж байгаа учир 10,600 гэдэг тоо бодитой биш байна. Нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн 5200 гаруй нь БНСУ-аас буцах иргэд байгаа учир Сөүл хот руу 7 удаагийн нислэг хийхээр төлөвлөсөн" гэлээ. 

Аравдугаар сард хийх тусгай үүргийн нислэгийн урьдчилсан хуваарь:

  • Аравдугаар сарын 4-5-нд Нурсултан-Улаанбаатар;

  • Аравдугаар сарын 8, 12, 17, 18, 19, 20-ны өдөр Сөүл-Улаанбаатар;

  • Аравдугаар сарын 16-ны өдөр Сөүл-Улаанбаатар транзит;

  • Аравдугаар сарын 10-ны өдөр Токио-Улаанбаатар;

  • Аравдугаар сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар транзит;

Харин АНУ-ын Сиатл хот руу нэг нислэг төлөвлөж байгаа ч хугацаа нь батлагдаагүй байгаа гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top