x

С.Амарсайхан: Хүчирхийлэл үйлдэж буй этгээдүүдийн эцэг эх байх эрхийг хасдаг хууль боловсруулна

УИХ-ын гишүүн С.Амарсайхан нийгэмд болоод буй хүүхдийн харгис хүчирхийллийн талаар өөрийн байр сууриа илэрхийлж "Хүчирхийлэл үйлдэж буй этгээдүүдийн эцэг эх байх эрхийг хасдаг хууль боловсруулж УИХ-аар батлуулна. Хойшлуулах эрх бидэнд алга" хэмээн цахим хуудаснаа нийтэлжээ.

Тэрээр "Хүүхэд өсгөн хүмүүжүүлэх чадваргүй, ухамсар дорой, харгис хэрцгий эцэг эхийгээ царайчлан бүлтэгнэж амьдарсаар байгаа балчир хүүхдүүдээ яах вэ? Хүчирхийлэл үйлдэж байгаа аав ээжийг нь шоронд хийлээ гэж бодоход энэ бүрэн төгс шийдэл биш. Бяцхан хүүхдүүдийг асрамжийн газарт өглөө гэхэд одоогийн байгаа нөхцөл байдалд дахиад өөр нэгэн хүчирхийлэгчийн дарамтанд орохгүй гэх баталгаа алга.

Аль нэг хуулийн зүйл заалт өөрчлөнгүүт эцэслэгдэж зохицуулагдах асуудал бас л биш...

Тэгэхээр амьд явах эрх нь зөрчигдөж буй бяцхан иргэнийхээ амь нас, эрүүл мэндийг энэ тохиолдолд төр, Монголчууд бид яаж хамгаалах вэ?

Хүчирхийлэл үйлдэж буй этгээдүүдийн эцэг эх байх эрхийг хасдаг хууль боловсруулж УИХ-аар батлуулан, төр засаг хүчирхийлэлд өртөж буй хүүхдүүдээ хамгаалалтанд авч, бодлогоор тултал дэмжиж, асрах газруудын ачааллаас үүрэлцэн, үүрэг хүлээх ёстой. Гадаадын ижил төст байгууллагуудтай хамтарч ажиллах, хүүхдийн наад захын эрх зөрчигдөхөөргүй зүй зохистой орчин нөхцөлд өсгөн хүмүүжүүлэх боломжийг бүрдүүлж хамгаалалтандаа авах хэрэгтэй байна.

Магадгүй хүүхдээ 18 нас хүрэхэд нь эргээд эцэг эх байх асуудлыг хүүхдийн саналаар сэргээх эсэхийг ярьдаг байх Төрийн бодлого зохицуулалт энэхүү хөшигний ар дахь хүчирхийлэл дээр гарцаагүй үгүйлэгдэж байна.

Хойшлуулах эрх бидэнд алга" гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ 8 цаг 58 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа 9 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 9 цаг 9 мин Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв 9 цаг 16 мин Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуудыг өвлөн авна 9 цаг 23 мин Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй 12 цаг 13 мин COP17: Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг дэвшүүлнэ 12 цаг 32 мин С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино 12 цаг 38 мин Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ 12 цаг 45 мин ОХУ-ын зарим бүсэд түлшний хангамж сайжирч эхэлжээ 12 цаг 52 мин Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хийн түлш үйлдвэрлэх татвар, эрх зүйн орчныг судалж байна 13 цаг 17 мин Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр УОК хуралдав 13 цаг 27 мин Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа 13 цаг 33 мин Хууль бусаар мод бэлтгэсэн этгээдэд мод тарих шийтгэл оногдуулжээ 13 цаг 43 мин Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түдгэлзүүлжээ 13 цаг 50 мин Хүнд жингийн медальтнууд өнөөдөр тодорно 14 цаг 21 мин COP17 Монголын хувьд онцгой ач холбогдолтой 14 цаг 56 мин Нийслэл, дүүргийн шуурхай штабууд бэлэн байдлыг ханган ажиллаж байна 16 цаг 0 мин БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо Уржигдар 20 цаг 17 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ Уржигдар 19 цаг 00 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино
Top