x

ФОТО: Ховд аймгийн 377 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Ховд аймагт ажиллах үеэрээ тус амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа.

80 гаруй мянган хүн амтай Ховд аймгаас энэ жил 377 ээж, тодруулбал “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 39, Хоёрдугаар зэргийн одонг 338 ээжид тус тус хүртэж байна.

Үүнээс Булган, Үенч, Алтай сумдын ээжүүдийн “Эхийн алдар” одонг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр үдээс хойш Булган суманд ажиллах үеэрээ гардуулан өгнө.

Ерөнхийлөгч Х.Баттулга одон гардуулсныхаа дараа ээжүүдэд хандан үг хэлж, баяр хүргэлээ.

Тэрээр “Монголын сарангоо ээжүүд ээ,

Элбэрэлт эхчүүд ээ,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, монголын шинэ үеийн иргэдийг цовоо цолгин, аз жаргал дүүрэн өсгөн бойжуулж байгаад тань халуун талархал илэрхийлье.

Дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас энэ жил “Эхийн алдар” одонг Хүүхдийн баяраар гардуулж чадаагүй ч нэг сарын өмнөөс засаг захиргааны түвшинд үе шаттайгаар гардуулж эхлээд байна.

Өнөөдөр миний бие Ховд аймагт ажиллаж, “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одонг 377 ээжид хүртээлээ. “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг хүртсэн 39, Хоёрдугаар зэргийн одон хүртсэн 338 ээжид халуун баяр хүргэж, энхрий үрсэд нь гэрэлт ирээдүйг хүсэн ерөөе!

Хүүхэд бол бидний залгамж ирээдүй, Монгол Улсын хамгийн үнэт баялаг, өрх бүрийн гэрэл гэгээ, аз жаргал болсон эрхэм нандин эрдэнэ билээ. Хүүхдээ эрүүл саруул өсгөн бойжуулж, зөв монгол хүн болгон хүмүүжүүлнэ гэдэг бол улсынхаа хөгжилд оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт юм.

Ийм учраас эхчүүдийн нөр их хөдөлмөрийг төр өндрөөр үнэлж, жилдээ нэг удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” одонг хүртээж, хүндэтгэл үзүүлж ирсэн.

Ээж хүний үрдээ гаргасан хэмжээлшгүй их хайр, олон шөнө нойроо хугаслан байж өсгөсөн чин сэтгэл, нөр их хөдөлмөрийг “Эхийн алдар” одонгоор хариулж чадахгүй ч үр хүүхдүүдийн чинь хүндэтгэл, бахархлын өчүүхэн ч болтугай илэрхийлэл болж чадах байх аа.

Эхчүүдийн хөдөлмөрийг бодитоор үнэлэх, хүүхдээ эрүүл, аюулгүй орчинд өсгөн бойжуулахад нь эхчүүдэд туслах, нийгмийн эрдэнэт баялаг болсон хүүхдүүдийг хамгаалахад чиглэсэн бодлогыг төр үргэлж анхааралдаа байлгаж, хэрэгжилтийг хангах учиртай.

Ийм нөхцөлийг бүрдүүлэх, төрийн бодлогыг хүртээмжтэй байлгахын төлөө миний бие тодорхой ажлуудыг санаачилсан, цаашид ч санаачилж, бодлого боловсруулагчдад шаардлага тавьж ажиллах болно.

Өнөөдөр одонгоо гардан авсан Та бүхэнд болон олон ястны өлгий нутаг Ховд аймгийн нийт эмэгтэйчүүд, ээжүүдэд халуун баяр хүргэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголын үрс маш олон болтугай” гэлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга мөн өнөөдөр Зэвсэгт хүчний 123 дугаар ангид ажиллаж, тус ангийн удирдлагатай уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг тус ангид хүрэлцэн ирэхэд хүндэт харуул жагсан угтав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Хаярат Савитай (202.126.90.57)
    Булган сум эхийн одон гардуулсан зураг бна уу
    2020 оны 09 сарын 22 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top