x

“Үндэсний ном, бичиг соёлын өдөр”-ийг намрын чуулганаар хэлэлцэн батлана

УИХ-ын дарга Г.Занданшатар 28 дахь удаагийн “Үндэсний номын баяр”-т оролцлоо. Номын баяр энэ сарын 18-наас 10 дугаар сарын 04-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд жил бүрийн хавар, намар зохион байгуулдаг уламжлал тогтоод хэдийнэ 14 жил болжээ.

Энэ удаагийн номын баяраар бүх нийтийн ном уншлагыг идэвхжүүлэх зорилгоор “Ном бид-2” сэдэвт нийтийн хөдөлгөөнийг өрнүүлж, “Уншигчдын сэтгэгдэл”, “Гэр бүл-ном”, “Багшийн эрдэм шавьд”, “Зохиогчийн хүүрнэл” зэрэг төрлөөр цахим уралдааныг зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна.

Мөн Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас гаргасан коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх шийдвэр, зөвлөмжийн дагуу нэг дор иргэдийн төвлөрлийг үүсгэхгүй байх, иргэдэд ном, хэвлэлийн худалдаа үйлчилгээг ойртуулах зорилгоор нийслэлийн есөн дүүрэгт номын үзэсгэлэн, худалдааг “Танай дүүрэгт-Таны дэргэд” уриан дор тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулж байгаа аж.

УИХ-ын дарга Г.Занданшатар баярыг нээж хэлсэн үгэндээ, ““Ном бол ертөнцийг харах цонх мөн” гэдэг. Тэгэхээр шинэ ном бүхэн шинэ цонх гэсэн үг юм.  Жил бүр дэлхий даяар хоёр сая гаруй шинэ “цонх” нээгддэг гэсэн баримт бий. Тэр олон “цонх”-ны дотор Монголын бичгийн мэргэдийн нээсэн “цонх”, шинэ номууд ч багтаж байгаа. Тиймээс эрдэм соёл, танин мэдэхүй, утга, уран зохиолын шинэ шинэ “цонхууд”-ыг нээж байгаа буянтай үйлсийн эзэд зохиолч уран бүтээлчдэдээ, түүнийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд зүтгэж буй номын садан, номын зүтгэлтнүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монголчуудын бичиг соёлын түүх нэн эртний уламжлалтай. Түүхэн сурвалж бичгээс үзвэл нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү гүрний эзэн хаан хөрш улсын хаадтай захидал бичиг илгээн харилцаж байсан нь түүхэнд үлдсэн байдаг. Хүннүгийн үеийн булшнаас олдсон бийр янтай зэрэг нь хүннү нарыг бичиг үсэгтэй байсныг гэрчлэх бөгөөд энэ үеэс өнөөг хүртэл монгол угсаатан өөрийн бичиг үсгийг зохион, түүх шашдираа туурвин үлдээсээр иржээ.

Энэ гайхамшигт өв соёлыг тээн хадгалах, уламжлан хөгжүүлэх нь бидний болон ирээдүй үеийнхний эрхэм хүндэт үүрэг юм. Чухам тийм ч учраас өчигдөрхөн УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нар Үндэсний ном, бичиг соёлын баярыг жил бүрийн 5 болон 9 дүгээр сард тэмдэглэж байхаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. УИХ энэ төслийг намрын ээлжит чуулганаар хэлэлцэн батлах болно.

Ингэснээр “Үндэсний ном, бичиг соёлын өдөр” албан ёсоор хуульчлагдаж, номын соёл дэлгэрэх, хүүхэд залуусаа номд дуртай болгох, зохиолч, бүтээл туурвигчдын оюуны хөдөлмөрийг зохистой үнэлэх, хэвлэлийн үйлдвэр, номын сан, ном сонирхогчдын клуб, төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжрах, номын үйлчилгээ, хүртээмж нэмэгдэх чухал ач холбогдолтой юм.

Монгол уран бичлэгээ Та бид дэлхийн биет бус соёлын өвийн жагсаалтад оруулж чадсан. Одоо бид монгол ном, монгол уран зохиолоо дэлхий даяар түгээх хэрэгтэй байна. Энэ зорилгод орчин үеийн технологийн дэвшлийг ашиглах нь чухал юм. Тухайлбал, “e-book” буюу цахим ном, цахим номын сан, цахим номын дэлгүүр, ном солилцооны бүлэг, аудио номын сан, сонсдог ном, тоон номыг Монгол номын соёлын хүрээнд идэвхтэй нэвтрүүлэх нь нэн чухал болохыг тэмдэглэж хэлье” гээд сүүлийн 10 гаруй жил Номын баярын арга хэмжээг зохион байгуулж, Улаанбаатар хотоо Дэлхийн номын нийслэл болгох эрхэм зорилгын төлөө зүтгэж яваа “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын гишүүдэд талархал илэрхийлэв.

Эрдэнийн чулуун суурин дээр ном уншиж буй мазаалайн дүрсийг суурилуулсан “Мэргэн ном” цомыг УИХ-ын дарга Г.Занданшатар санаачлан бүтээлгэсэн бөгөөд “Онцлох ном”, “Шилдэг уншигч”, “Номын ертөнцийн гавьяатан”-г тодруулж, гардуулан өгдөг уламжлалтай.

“Үндэсний номын баяр-2020”-ийн “Онцлох ном”-оор уран хайчилбарын нэрт мастер, зураач С.Төрбурамын “Бодлын цөл” шүлэг-бодрол-эргэцүүлэл-хайчилбарын шинэлэг, бүтээлч ном шалгарлаа. Харин “Номын ертөнцийн гавьяатан”-аар “Тагтаа паблишинг” хэвлэлийн газрыг үүсгэн байгуулагч, орчуулагч, яруу найрагч Б.Баясгалан, “Мэргэн уншигч”-аар номын зүтгэлтэн Н.Энэрэл нар тодорч, “Мэргэн ном” цомын эзэд боллоо. Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар ахмад зохиолчдод хүндэтгэл үзүүлсэн юм.

“Үндэсний номын баяр-2020” арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, аймаг нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Нийслэлийн соёл, урлагийн газар болон Монгол Улсын Үндэсний болон Хотын төв номын сан, “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллага, Монголын зохиолчдын эвлэл, Хүүхдийн төв номын сан, боловсрол, соёл, урлагийн байгууллагууд, хэвлэлийн компаниуд хамтран ажиллаж байна.

Номын баярт жил бүр 30-40 мянган уншигч, 100 гаруй хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч оролцдог. УИХ-ын дарга номын асраар явж эрдэмтэд, зохиолчид, хэвлэлийн компаниудын төлөөлөл, уншигчидтай уулзлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг 15 цаг 5 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ 15 цаг 9 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ Уржигдар 10 цаг 14 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Уржигдар 09 цаг 57 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Уржигдар 09 цаг 41 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ Уржигдар 09 цаг 13 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон Уржигдар 08 цаг 54 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ Уржигдар 08 цаг 36 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Уржигдар 08 цаг 18 мин Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв 2024-04-22 Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна 2024-04-22 Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа 2024-04-22 Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно 2024-04-22 Он гарсаар залилах, хулгайлах төрлийн гэмт хэрэг хамгийн их гарчээ 2024-04-22 Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана 2024-04-22 Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаан толгойн баяр хийжээ 2024-04-22 М.Эрдэнэбат: МҮОНРТ-ийн үйл ажиллагаа, удирдлагын тогтворгүй байдлыг үүсгэдэг санхүүгийн гинжин хэлхээг таслах, өөрчлөх хэрэгтэй 2024-04-22 Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхитай байна 2024-04-22 Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! 2024-04-21 Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 компани нийлүүлж байна 2024-04-21
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрч... Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа т... Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Намууд ба хамууд Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан
Top