Цар тахлын эрсдэлтэй энэ цаг үед БНХАУ-аас их хэмжээний Хятад иргэн ирж байна гэх шүүмжлэл сошиалд өрнөж байна. Тэгвэл Хятад иргэдийг ямар учраас Монгол Улсын хилээр нэвтрүүлж байгаа талаар Улсын онцгой комиссоос мэдээлэл өглөө.
Улаанбаатар хотод Худалдаа хөгжлийн банкны барилгад ажиллах "Чайна стейт констракшн монголиа" ХХК-ийн 28, Дундговь аймгийн Говь-Угтаал суманд Зүүн тойрмын уурхайн бүтээн байгуулалтад оролцох "Чинхаш" ХХК-ны 23, нийт БНХАУ-ын 51 инженер техникийн ажилтан иржээ.
Тэднийг авто замын боомтоор шалган нэвтрүүлж, СОК-т хүлээлгэн өгсөн байна. Мөн "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-ны 107 ажилтанг Замын-Үүдэд тусгаарлаж, тусгаарлалтын хугацаа нь дууссан тул гурван автобусаар татан авч, СОК-т хүлээлгэн өгсөн байна.