x

Ц.Алдармаа: Алдаа хийсэн хүн бүр үхэх ёстой гэж үү

Жүжигчин Ц.Алдармаагийн өөрийн амьдралаас сэдэвлэсэн “Эхиймаа” кино есдүгээр сарын 11-ний өдрөөс бүх кино театруудад гарч эхлээд буй. Харин кино сурталчилгаа гарч эхэлснээс хойш түүнийг тойрох сайн, муу шуугиан тасарсангүй. 

Олны зүгээс ирж буй шүүмж болон буруутгал түүнийг тайван байлгахгүй байгаа бололтой. Жүжигчин бүсгүй өөрийн цахим хуудаснаа "Би өөрийн хүсэл мөрөөдлөө жигүүрлэн "ЭХИЙМАА" киногоо нээлээ. Кино уран бүтээлдээ бүхий л хүч, нөөц бололцоо, эд эс, хүслээ шингээж хийсэн. Надтай хамт кино багт 100 гаруй залуу бүтэн жил хүчин зүтгэсэн билээ. Би энэ цаг үeд муу нэрээ дахин олон нийтэд дэлгэн байж нэр төрөө, хайртай гэр бүлээ дахин нэг удаа хэмлэн хичээж байна. Эхиймаа кино нээлтээ хийхээс өмнө олон хүн намайг үгийн муугаар харааж байгааг сонсож сэтгэл эмтэрч, гомдож, уучилж суулаа.

Кино минь нээснээс хойш зарим нэг хүмүүс хүлээн зөвшөөрөхгүй ална тална үх гэсэн элдэвийн юм ирж өнөөдөр би утсаа асаахаас ч айж байгаад харамсаж итгэл урам хугарч байна. Одоо надад цаашид амьдрах итгэл алга. Арай өөр хүлээлт надад байв. Алдсан бүрээ дахин давтахгүйн тулд ухаарч яваа намайг юунд ингэж унагах гэж оролдоно вэ. Хүн бүрт алдсанаа ухаарч босох боломж, сэтгэлийн тэнхээ байдаг гэж үү. Би хүүдээ сайн яваагаа харуулахыг хүссэн. Хожим ээжээрээ бахархах үйл хэрэг үлдээхийг хүссэн юм шүү. Би ийм кино хийхдээ уураа нэг л мин тэвчээд гараасай Аливааг харах өнцөгөө өөрчилж уучилдаг бгаасай гэж хийсэн юм шүү хэн нэгнийг бууртгах гэж өөрийгөө өмгөөлөх гэж хийсэнгүй ээ. Алдаа хийсэн хүн бүр үхэх ёстой гэж үү. Энэ бүхнийг инээгээд туулах амаргүй байна. Итгэл, урам хаашаа ч юм бүү мэд нисэн одлоо. Намайг уучлаарай" хэмээн бичжээ. 

Харин  “Эхиймаа” кино нээлтээ хийгээд удаагүй байхад тус кинонд дүр бүтээсэн ахмад жүжигчин А.Цэгмэд кино бүтээлд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлж "Ц.Алдармаа бид хоёрын анхны яриа, санаанууд илт гуйвсан" хэмээн өөрийн цахим хуудаснаа сэтгэгдэл бичсэн байсан юм. 

Ахмад жүжигчин А.Цэгмэд "Өглөө эртийн мэнд ээ. "Эхиймаа" уран сайхны киноны нээлтээс хойш бодон бодон энэ постыг оруулъя гэж шийдэв. Залууст буурал миний үг хэрэг болж юу магад вэ гэж.

Миний ажилласан санхүүгийн хилс хэргээр шоронд орсон Насанжаргал эмгэн өөрөө хууль судалж, хэргээ задлаад, бие нь муудан, маргааш нь суллагдаж гарахын өмнө нас бардаг /Нэг камерынхны дурсамж яриагаар/. Харанхуй газарт цэцэг тарьдаг хүмүүст тусалдаг, хайр хүрэм эмгэн гэж зохиолд шигтгэж, 44 сцен буюу 44 удаа дурангийн өмнө хоног тоолон хөдөлмөрлөөд, киноны нээлтээ сэтгэл хөдлөн үзсэн ч маш сэтгэл гонсгор, дутуу гарснаа нууж чадсангүй ээ!

Өршөө! Уг нь гол дүр шахуу юм байлаа. Сцений тооны хувьд гэтэл ороод л гардаг дүрүүдээс ч дорд дүрс нь постерын зурганд ч алга болон арчигджээ. Мөнгө гэж хүчтэй, утга агуулга энэ нийгэмд тод зодсоор л, хаана ч хэзээ ч  шударга бус! Хэрэв кинонд 29 сцений хөдөлмөр орох байсан бол яах гэж хогийн тантан руу уран бүтээлчдийн хүч цаг, сэтгэл шингэсэн агшин, нус нулимс, баярыг булшилсан юм бэ? Үүнд хэний, юуны хандлага шийдэл ордог юм? Үр ашиггүй энэ мэт зардал, цаг зав үрсэнд, хайнга хандах утга авцалдаагүй эвлүүлэг монтажаас болж ганц энэ бүтээлд ч, бас олон олон кинонд давтагдаж, киноны чанарт нөлөөлж байсныг буурал би ахмадын хувьд дуугарах цаг нь болжээ гэж үзээд үүнийг үзгэлмой!

"Эхиймаа" уран сайханы кино богино хэмжээний бүтээл мэт болжээ гэсэн зарим үзэгчийн саналтай би санал нэг байна. Хойшид залуус минь амьдралын буруу дадал, замбараагүй байдлаа уран бүтээл дээр цухуйлгаж болохгүй шүү. Надад өгсөн дүрийг гол дүрийн жүжигчин Алдармаа анх хэлэхдээ "Энэ бол надад тусалсан бодит эмгэний дүр юм шүү" гэж хэлж байсныг би тодоор зүрхэндээ хийж, ажилласан тул дүрдээ хайртай байж, хайраар хандсан бөлгөө.

Алдармаа бид хоёрын анхны яриа санаанууд илт гуйван алга болжээ! Ер нь кинонд хоёрын хооронд, дур зоргоороо, хүслээрээ орж гарсан эрх мэдэлтэй, мөнгөтэй нөхөд од болж, олны танил болох донд хөтлөгдөж, киноны чиг хандлага утганд хойшид хүчтэй нөлөөлж, уран бүтээлийн чанарыг сулруулдаг жудаггүй, түрэмгий, санаатай санамсаргүй үйлдүүдээ болих хэрэгтэй шүү, залуус аа..." гэсэн байсан юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • hgbfd pok (105.112.124.248)
    МИНИЙ ОЙЛГОЛТЫГ УНШААРАЙ Намайг Номинчулууны Сэндэнсүрэн Резиденс гэдэг Миний хаяг khovd Аймаг Монгол 7-3 ХОВД АЙМАГ 03 84155 Монгол Би онлайнаар явж байгаад JOSE Luis-ийн зээл дээр хэвлэгдсэн бөгөөд зээлийн компани нь олон нийтэд маш бага хүүтэй зээл өгдөг гэж бичсэн байсан. Тиймээс би компанитай түүний имэйлээр холбогдсон: joseluisloans@gmail.com Би 25000 долларын зээл авахаар 2 жилийн хугацаатай өргөдөл гаргасан. Компани надад хариу бичээд компанийнхаа уншсан бүх нөхцлийг надад илгээсэн бөгөөд би тэдэнтэй тохиролцсон. Миний зээлийн өргөдлийг хүлээн авсны дараа би банкнаасаа 25000 доллар рупи руу хөрвүүлэгч болсон тухай мэдэгдэл хүлээн авснаар би 12-р сарын 18-нд титмийн дэгдэлт эхлэхээс өмнө зээлээ төлж дууссан. Тиймээс энэ завшааныг ашиглан интернетээс найдвартай хувийн зээлдүүлэгч хайж байгаа бүх хүмүүст и-мэйлээр jose luis зээлд хамрагдахыг хүссэн мессежийг илгээнэ үү. (Joseluisloans@gmail.com)
    2020 оны 11 сарын 06 | Хариулах
  • hgbfd pok (105.112.124.248)
    МИНИЙ ОЙЛГОЛТЫГ УНШААРАЙ Намайг Номинчулууны Сэндэнсүрэн Резиденс гэдэг Миний хаяг khovd Аймаг Монгол 7-3 ХОВД АЙМАГ 03 84155 Монгол Би онлайнаар явж байгаад JOSE Luis-ийн зээл дээр хэвлэгдсэн бөгөөд зээлийн компани нь олон нийтэд маш бага хүүтэй зээл өгдөг гэж бичсэн байсан. Тиймээс би компанитай түүний имэйлээр холбогдсон: joseluisloans@gmail.com Би 25000 долларын зээл авахаар 2 жилийн хугацаатай өргөдөл гаргасан. Компани надад хариу бичээд компанийнхаа уншсан бүх нөхцлийг надад илгээсэн бөгөөд би тэдэнтэй тохиролцсон. Миний зээлийн өргөдлийг хүлээн авсны дараа би банкнаасаа 25000 доллар рупи руу хөрвүүлэгч болсон тухай мэдэгдэл хүлээн авснаар би 12-р сарын 18-нд титмийн дэгдэлт эхлэхээс өмнө зээлээ төлж дууссан. Тиймээс энэ завшааныг ашиглан интернетээс найдвартай хувийн зээлдүүлэгч хайж байгаа бүх хүмүүст и-мэйлээр jose luis зээлд хамрагдахыг хүссэн мессежийг илгээнэ үү. (Joseluisloans@gmail.com)
    2020 оны 11 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 8 цаг 57 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 9 цаг 6 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 9 цаг 11 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 9 цаг 14 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 9 цаг 48 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 11 цаг 23 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ
Top