Турк-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр буюу есдүгээр сарын 19-ний 04:20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор 253 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд үүнээс
-
49 нь бага насны хүүхэдтэй гэр бүл
-
8 нь жирэмсэн
-
8 нь өндөр настан асран хамгаалагчтай
-
17 нь эрүүл мэндийн шалтгаантай
-
54 нь оюутан
-
117 нь бусад шалтгаантай иргэд байна.
Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Орентал”, “Алтай”, “Боржигон”, “Мөнххустай”, “Налгар” зочид буудал, амралтын газруудад тусгаарласан байна.
Ес дүгээр сарын тусгай нислэгийн хуваарь:
-
9 сарын 21-нд Сөүл-Улаанбаатар
-
9 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар
-
9 сарын 24-нд Сөүл-Улаанбаатар
-
9 сарын 25-нд Сидней-Улаанбаатар
-
9 сарын 28-нд Сиэтл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ.