x

Д.Миняа: Шахмал түлш борлуулах 200 цэгийг нэмж ажиллуулна

“Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняагаас дараах зүйлсийг тодрууллаа.

-Шахмал түлшний нөөц хэр байгаа вэ?

-Шахмал түлшний тухайд өвлийн бэлтгэл бүрэн хангагдаж байна. Толгойт дахь баруун бүсийн үйлдвэрийн бүх шугамаа засварт оруулсан. Одоо бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ. Баруун бүс 4 үйлдвэр 12 шугамтай. Налайх, Багануур дүүргийн иргэдийг шахмал түлшээр хангахаар зүүн бүсэд Налайх, Төв аймгийн заагт үйлдвэр байгуулж, ашиглалтад оруулсан. Энэ 2 үйлдвэр 6 шугамтай. Нэг шугамыг ажиллуулан, зүүн бүсийн хэрэглэгчдийг шахмал түлшээр хангаж эхэлсэн. 11 сард бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ. Хүйтний эрч чангарах үед хэрэглэхээр 84.000 тн түлш нөөцлөөд байна. 10 дугаар сарын 15 хүртэл энэ нөөцөө нэмнэ. Ес эхлэхээр, өвлийн ид хүйтэнд үүнийг хэрэглэх юм.

-Шахмал түлшний нөөц хангалттай байгаа юм бол яагаад борлуулалтын цэгүүдэд түлш байхгүй байгаа юм бэ. Иргэдийг авъя гэсэн хэмжээгээр нь зарж болдоггүй юм уу?

-Борлуулалтын цэгүүдэд нийлүүлэх түлшний хэмжээнд хязгаар бий. Нэг цэг маш их хэмжээний түлш захиалах боломжгүй. Өмнөх жилийн мэдээлэлд үндэслээд, нэг цэгт өдөрт төдөн тонн түлш байхад хангалттай гэсэн хязгаар тогтоосон. Нэг цэгт түлш илүүдэж, нөгөө цэгт дутаахгүйн тулд ийм хязгаар тогтоосон юм.

-Одоо хэдэн цэгт шахмал түлш борлуулж байна вэ. Цэгийн тоо хангалттай юу?

-Борлуулалтын цэгийг хангалттай байгуулж амжаагүй, одоо 100 цэгээр шахмал түлш борлуулж байна. Шахмал түлш борлуулах цэгийн тоог шат дараатайгаар нэмж байгаа. 2 хоногийн дараа 200 цэг нэмж, ажиллуулна. Ингээд нийт 300 цэгээр түлш борлуулна. 10 дугаар сарын 1-нд дахиад цэгүүдийн тоог нэмнэ.

-9 дүгээр сарын 1 гэхэд түлш борлуулах бүх цэгээ байгуулаад, 10-наас бүгдийг нь ажиллуулж болоогүй юм уу?

-Манайх шахмал түлш борлуулах иргэд, аж ахуйн нэгжүүдээс 9 дүгээр сарын 1 хүртэл материалыг нь хүлээж авсан. Хүсэлт гаргаж, материалаа өгсөн иргэн, аж ахуйн нэгжийн газрыг шалгаж үзэхэд, газрын маргаантай, машин очих боломжгүй, уулын орой дээр, жалганд гэх зэргээр зарим байрлал нь тохироогүй. Шаардлагад тэнцсэн борлуулагч нар 9 дүгээр сарын 15-наас шахмал түлш борлуулж эхэлсэн. Үүнээс болоод шахмал түлш борлуулах цэг хүрэлцэхгүй байгаа юм.

-Түлш борлуулах цэг хүрэлцэхгүй байгаагаас болоод гэр хорооллын иргэд шахмал түлш хайн, ийш тийш давхихад хүрч байна гэж ойлгож болох уу. Өөр асуудал байна уу?

-Ноднин манайх шахмал түлш борлуулах цэг дээр борлуулагч авч ажиллуулсан. Борлуулагч нараас сар бүрийн сүүлчээр мөнгөө хурааж авдаг байсан юм. Тэгэхэд хоёр асуудал үүссэн. Нэгд, борлуулагч нар гар дээрээ их хэмжээний мөнгө байлгаж, өөрсдөө хэрэглээд, өрөнд орсон. Машин авсан тохиолдол ч гарсан. Хоёрт, зарим борлуулагч мөнгөө хугацаанд нь төлөхгүй болохоор бусад борлуулагчийн цалинг өгч чадахгүйд хүрч, манайх алдагдалд орсон. Өнгөрсөн жил цалингаа тавьж чадахгүйд хүрч байсан.

-Энэ асуудлаа өнөө жил яаж шийдэв?

-Урьдчилсан төлбөрт үйлчилгээний зарчимд шилжүүлсэн. Борлуулагч манайхаас түлш бөөнөөр худалдаж аваад, иргэдэд борлуулдаг болгосон.

-Шахмал түлш хомсдоод байгаа шалтгаан нь үүнтэй холбоотой байж болох уу? Борлуулагч бүр мөнгөндөө тааруулаад, багахан түлш худалдан авдаг, тэр нь дороо дуусчихдаг юм биш үү?

-Тийм асуудал гарч байна.

-Шахмал түлш борлуулагчдад танайх нэг тонн түлшээ хэдэн төгрөгөөр өгдөг юм бэ?

-Нэг тонн түлш 150.000 төгрөг. Борлуулагч бүр мөнгөө урьдчилан төлж, захиалгаа өгнө. Түүний дагуу түлшийг нь аваачиж өгдөг. Хүн бүрийн боломж өөр. Мөнгөндөө тааруулж түлш аваад, цааш зардаг. Тэр нь дороо дуусаж байгаа. Шахмал түлш борлуулах цэгийн тоог олон болгохоор түлш хомсдох асуудал гарахгүй. Уг нь борлуулагчдад манайх урьдчилсан төлбөрт болсон гэдгээ анхааруулсан. Нэгэнт бизнес хийе гэж байгаа бол тодорхой хэмжээний мөнгө гаргаад, түлшээ хангалттай худалдаж аваад, худалдан авагчдаа хангах хэрэгтэй.

-Хүмүүс түлш ирэхээр түрүүлж авахын тулд борлуулалтын цэгүүдэд карт, тэргээ үлдээж байна.

-Борлуулалтын цэгт картаа үлдээж буй нь буруу. Үлдээх хэрэггүй. Түлш авахдаа л картаа уншуулаад, авах ёстой. Иргэний үнэмлэхээ хамаагүй орхиж байгаатай л адил шүү.

-Нэг айлд 7 хоногт 6 шуудай түлш өгнө гэсэн хэмжээг ямар үндэслэлээр тогтоосон юм бэ? Том байшинтай айл хоёр хоног түлээд дуусчихаж байна.

-7 хоногт 6 шуудай гэдэг бол дийлэнх айлд хүрэлцээтэй. Том байшинтай, нам даралтын зуухтай айлд хэр хэмжээний түлш хэрэгтэйг судалж байна. Тэдгээр айлд хэрэгтэй хэмжээгээр нь түлш өгнө.

“Тавантолгой түлш” ХХК Хэрэглэгчид үйлчлэх алба байгуулсан. Энд хяналтын 1000-аад ажилтан ажилладаг. Нэг ажилтан 200 айл хариуцан, айл бүрээр орж, угаар мэдрэгч, пийшин, янданг нь шалган, зөвлөгөө өгч, судалгаа авч байна. Угаар мэдрэгчээ авсан, ажиллуулаагүй байвал ажиллуулна. Ханан пийшинг нь шалгана. 8 дугаар сарын сүүлч, 9 дүгээр сарын эхээр бороо их орсон тул чийг авсан байна. Тиймээс эхлээд модоор галлаж, пийшингээ хатаах зөвлөмж өгч байгаа. Пийшингээ хатаахгүйгээр шууд шахмал түлш түлвэл угаар их үүснэ. Яндангаа хөөлвөл агаар сайн татаж, гэрт орох угаар багасна. Зуухны битүүмжлэлийг бас шалгана. Энэ мэтчилэн тэр айлын бүх эрсдэлийг шалгаж, сануулж, зөвлөгөө өгч байна.

-Хүмүүс яагаад угаартаад байна вэ?

-Гал бүрэн унтраагүй байхад яндангаа сугалан авч, өрхөө бүтээсэн айлууд угаартаж байна. Гал түлж л байгаа бол угаартах эрсдэл бий. Ийм эрсдэл гаргахгүй байхад айл бүр, хүн бүр анхаарч, аюулыг ухамсарлах хэрэгтэй.

-Шахмал түлш үйлдвэрлэхэд хэрэглэдэг түүхий эд өнгөрсөн өвөл тасалдаж, түлш үйлдвэрлэхэд хүндрэл үүссэн. Энэ өвөл дахиад тийм хүндрэл гарахгүй биз дээ. Түүхий эдээ хангалттай нөөцөлсөн үү?

-Түүхий эдээ хуваарийн дагуу татдаг, хэдэн сарын нөөц бүрүүлсэн. Ковидоос болоод, тэр үед үүссэн бэрхшээлийг өнөө жил сайн тооцож, сэргийлсэн. Иргэдийн гадаадад зорчих хөдөлгөөнийг л хязгаарласан. Бараа бүтээгдэхүүнийг хилээр асуудалгүй тээвэрлэж байгаа. Хятад, Оросын үйлдвэрүүд бүгд ажиллаж байна.

-Энэ өвлөөс нийслэл даяар шахмал түлш түлж эхэллээ. Нийслэлийн гэр хорооллын бүх айлыг, аж ахуйн нэгжүүдийг шахмал түлшээр хангаж чадах уу?

-Агаарын чанарыг сайжруулах бүсийг тэлж, нийслэлийн алслагдсан 5 хороог энэ жилээс нэмсэн. Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14-р хороо болон цахилгаан, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжүүд өнөө жилээс шахмал түлш түлнэ. Тэгэхээр хотын төвийн 6 дүүргийн 99 хорооны 200.000 орчим айл, аж ахуйн нэгжийг Толгойт дахь үйлдвэр шахмал түлшээр хангана. Налайх, Багануурыг зүүн бүсийн үлйдвэрээс хангана. Үүний дунд хангамжийн 30 бааз ажиллаж, борлуулалтын цэгт түлшийг шуурхай хүргэнэ. Ингэхээр хүндрэл гарахгүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top