x

ЕВРОАЗИ: Монгол Улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах судалгааг эхлүүлнэ

Евразийн эдийн засгийн комиссын Зөвлөлөөс Монгол Улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны Ажлын хэсгийг байгуулах шийдвэрийг гаргалаа. Монгол Улстай хөгжүүлж буй худалдаа, эдийн засгийн харилцаанд биеллээ олоогүй ихээхэн нөөц бололцоо байна гэж шинжээчид үзэж байна.

Монгол Улсын эдийн засаг хэмжээгээрээ харьцангуй жижиг ч Евразийн эдийн засгийн холбоотой түүхэн хэлхээ холбоотой улс. Газарзүйн байрлалаараа Евразийн эдийн засгийн холбоотой хөрш зэргэлдээ оршдог Монгол Улс нь тус Холбооны гишүүн орнуудтай хэд хэдэн томоохон хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлж байна. Одоогоор, Улаанбаатар төмөр замыг хөгжүүлэх, Монгол Улсад ачааны вагон нийлүүлэх төслүүд, мөн иргэний агаарын тээврийн барилга байгууламж, эрчим хүчний инженерчлэл, газрын хэвлий ашиглалт, төрийн удирдлагын автоматжуулалт болон зам барилгын чиглэлээр хамтран ажиллах төслүүдийг хэлэлцэж байна.

Хамтын ажиллагааны бусад чиглэлийн хувьд аж үйлдвэр, цэрэг-техник, цөмийн эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэлтийн талаар хамтран ажиллах боломжийг судалж байна. Өнгөрсөн онд Орос-Монголын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны сан байгуулах тухай хэлэлцээрийг байгуулсан. Мөн Казахстан Монгол Улстай хамтран 100 сая ам.долларын хөрөнгө оруулалттай шууд хөрөнгө оруулалтын санг байгуулаад байна.

Евразийн эдийн засгийн холбоо Монгол Улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан тохиолдолд худалдааны тааламжтай нөхцөлийг бүрдүүлэх ба техникийн зохицуулалт, гаалийн үйл ажиллагаа болон бусад салбар хүрээнд учрах саад бэрхшээлийг арилгахад энэ нь дөхөм болох юм.

Евразийн эдийн засгийн комиссоос гаргасан үнэлгээнээс үзэхэд, хоёр талын худалдааны нийт хэмжээ 250 сая ам.доллароор өсөх магадлалтай байна. Евразийн эдийн засгийн холбооноос Монгол Улсад аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг илүү их хэмжээгээр нийлүүлсэн тохиолдолд Монгол Улсаас худалдан авах байгаль орчинд ээлтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хэмжээ өсөх боломжтой гэж үзэж байна.

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top