x

ЖАЙКА: Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн өргөтгөл, 279 дүгээр цэцэрлэгийг ашиглалтад орлоо

Өчигдөр Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн өргөтгөлийн шинэ барилга болон 279 дүгээр цэцэрлэгийн нээлт боллоо. 

Налайх дүүргийн 109 дүгээр сургуульд өмнө нь 1-5 дугаар ангийн 300 гаруй хүүхэд суралцдаг байсан бол одоо өргөтгөлийн шинэ барилгатай болсноор 1-12 дугаар ангийн нийт 900 гаруй хүүхэд бүрэн дунд боловсролыг эзэмших боломж бүрдэж байна.

Жайка олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар 109 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгыг барьж, ашиглалтад оруулж байгаа юм.

Нээлтэд УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир, БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нарын холбогдох албаныхан оролцлоо.

Д.Цэрэндолгор: Өргөтгөл ашиглалтад орсноос нэг ангид 38 хүүхэд суралцана

Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн захирал Д.Цэрэндолгор “Сургуулийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулснаар 1-12 дугаар ангид суралцагчдыг авахаас гадна 40 гаруй шинэ боловсон хүчин ажлын байраар хангагдаж байна. Нэг анги дүүргэлт 38 хүүхэдтэй байх юм.

Жайка олон улсын байгууллага сургуулийн барилгаас гадна тоног төхөөрөмж, анги танхимын сургалтын орчныг иж бүрнээр нь хангаж байгаад баярлаж байна” хэмээв.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан “Үнэхээр их баяртай байна. Энэ сургуулийг бий болгох, сайхан орчныг бүрдүүлэх бүхий л үйлсэд зүтгэсэн, дэмжиж ажилласан Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяаши Хироюки, Жайка олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико болон гар бие оролцсон бүх хүнд эцэг, эхчүүд болон хүүхдүүдийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Миний хувьд энэ хороонд төрж, өссөн. Бага насандаа шороон шуурга, салхи, бороо, цастайд ч хичээл рүүгээ 2, 3 км газар алхаж явдаг байлаа. Ингэж явна гэдэг хүүхдүүдийн хувьд хүндрэлтэй байдаг байсан. Энэ бүгдийг мэддэгийн хувьд хороондоо бүрэн дунд сургуультай болж, гэртээ ойр, тэр дундаа дэлхийн стандартад нийцсэн сайхан орчинд сурч боловсрох боломж бүрдэж байгаад баяртай байна” гэв.

"2016 оноос нийт 100 орчим сургууль, 37 цэцэрлэг ашиглалтад орж байна"

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар таван үе шаттай боловсролын салбарын барилга тоног төхөөрөмжийг сайжруулах хөтөлбөр хэрэгжсэн. Үүний үр дүнд нийслэлийн хэмжээнд 45 сургууль ашиглалтад орсон.

Тавдугаар үе шатны хүрээнд дөрвөн сургууль энэ онд ашиглалтад орж байна. Нийслэлийн удирдлагууд боловсролын салбарын сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талд анхаарч ажиллаж байгаа.

2016 оноос өнөөг хүртэл Монгол Улсын боловсролыг салбар дахь хөрөнгө оруулалтууд маш эрчимтэй хийгдэж байна. Энэ хугацаанд 100 орчим сургууль, 37 цэцэрлэг ашиглалтад орлоо. Энэ хэмжээгээрээ сургууль, цэцэрлэгийн хүртээмж сайжирч байгаа юм” гэв.

"Налайх дүүргийн хувьд цэцэрлэгийн хамрагдалт 85 хувьтай байна"

Налайх дүүрэгт 279 дүгээр цэцэрлэгийн барилга ашиглалтад орж, үүдээ нээв. 130 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай энэхүү цэцэрлэг нь хоёр бэлтгэл, нэг ахлах, нэг дунд бүлэгтэй, 22 багш, ажилтнуудтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

279 дүгээр цэцэрлэг нь нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн А/1024 тоот захирамжаар байгуулагдсан юм. Нээлтийн үйл ажиллагааны үеэр УИХ-ын гишүүн С.Амарсайхан “Налайх дүүргийн хувьд цэцэрлэгийн хамрагдалт 85 хувьтай байна.

Цаашлаад 1, 3, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй сургууль, цэцэрлэг ашиглалтад орохоор дүүргийн хүүхэд багачууд 100 хувь хамрагдах боломж бүрдэнэ. Налайх дүүрэгт сүүлийн хоёр гаруй жил бүх салбарт хөрөнгө оруулалт хийж байгаа иргэд мэдэж байгаа. Орчны нөхцөлийг сайжруулахаас гадна одоо чанартай боловсрол эзэмшүүлэх, сургалтын чанарыг сайжруулахад анхаарч ажиллаж байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top