x

Л.Элдэв-Очир гишүүний элдэв зураг

Би боддог юм. Хамгийн наад, хамаг сайн талаас нь бодоход шүү дээ. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир энэ өвөл Баянхонгорт очоод тойргийнх нь сонгогч болох малчин айлд зочилсон байх. Нөгөөх нь таван хүүхэдтэй айл байх. Тэгээд “Амьдрал ямархуу байна, хэн гуай” гээд Л.Элдэв-Очир гишүүнийг асуухтай зэрэг “Яах вэ, болоод л байна. Таван хүүхдийнхээ 20 мянгыг хурааж байгаад сардаа хэрэглэх гурил будаагаа авчихна. Хавар ноолуур гарахаар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлчихнө. Мал дагавал ам тосдоно гэдэг хойно доо. Малчин бид ч яах вэ,  хоёр идэхгүй хоосон хонохгүй болоод л байна. Харин цаана чинь хотоор дүүрэн ажилгүйчүүд. Арга ч үгүй дээ, төр засгаас идэх уухыг нь хүртэл бэлдэж өгөөд байхаар яаж ч ажил хийх вэ дээ. Хөдөө гараад мал маллавал аштай юу” гэж ярьсан байх. Тэгээд мань хүн манай малчны хэлсэн үгийг “ба бэ”-гүй цээжилж ирээд, цэцэрхэх санаатай чуулган дээр ямар ч шүүлтүүргүйгээр бурсан нь тэр байх.

Харин амьдрал өөр л дөө. Ямар ч ядуу зүдүү, залхуу зайдан хүн 100 мянган төгрөгний төлөө ажил хийхээс татгалзана гэж байхгүй. Хэрвээ ажил хийхгүй байвал тэр нь өөр шалтгаантай байж таарна. Нэг бол өөр орлогын эх үүсвэртэй (худлаа хэлэх, хулгай хийх, аль эсвэл ах дүү, аав ээжээрээ тэжээлгэх гээд өөр юу ч байж болно л доо) байж болно. Эсвэл өвчин зовлонтой, мэргэжил боловсролгүй ч байж болно. Яагаад гэвэл ямар ч хүн сарын 20 мянган төгрөгөөр амьдарч чадахгүй. Тэр тусдаа таван хүүхэдтэй айлын долоон ам бүл сарын 100.000 төгрөгөөр амьдрахгүй. Үүнийг нотлох гэж тооны машинд хийх ч шаардлагагүй. Л.Элдэв-Очир гэдэг хүн энэ үнэнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тэр зүгээр л даажигнаж байгаа юм. Яахав дээ, манай улстөрчдийн мораль нэг иймэрхүү түвшинд унаж л гэж ойлго.

Л.Элдэв-Очир гэдэг хүн энэ танхимд суугаа бусад 75 гишүүнээс юугаараа ч дээрдэхгүй, бас дордохгүй. Яг сайхан алтан дундаж нь. Аягүй бол тойрогтоо баахан мөнгө төгрөг, гурил будаа тараагаад тэрүүхэн тэндээ тахигдчихсан, дархлагдсан амьтан байгаа. Харин үнэн хэрэгтээ хүүхдийнхээ 20 мянгыг авах гээд банкинд дугаарлаж байгаа ээж нар түүний нүдэнд өөрийнх нь хөлс, цусыг сорж байгаа хувалз шиг л харагддаг байх (Яагаад гэвэл тэр чинь капиталист шүү дээ) Тийм болохоор чуулган дээр биеэ барьж чадаагүй хэрэг.

Засгийн газар ядуу зүдүү хэсэгтээ халамж анхаарал тавьж болно. Тавихгүй байсан ч бас болно. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт өгч болно. Өгөхгүй байсан ч бас чадна. Яагаад гэвэл энэ нь тэдний эрх. Төр өөрийн зүгээс иргэдэд үзүүлж буй халамж, тусламжаа дуртай үедээ зогсоож, дуртай үедээ сэргээж болно. Энэ бол хууль. Үүнийгээ зөвтгөх шалтгааныг хэдэн зуугаар хэлж чадна. Жишээлбэл, төсөв хүндрэлтэй, эдийн засаг хямралтай байна. Хүмүүс ажил эрхлэхгүй байна, ажлын байр хүрэлцэхгүй байна гэх мэтчилэн. Эсвэл зүгээр л “Анхнаасаа хүүхдийн мөнгийг санаачилсан нь буруу, АН-ын мөрийн хөтөлбөрийг МАН хэрэгжүүлэх ёсгүй” гээд зогсоосон ч болно. Хүсвэл “Хүүхэд бүрт” гэдгээ болиод “Зөвхөн ядууст” гэдэг хөтөлбөр гаргасан ч болно. Соц үед “Бүхнийг пролетариудад” гэдэг уриатай байсан даа.

Харин нэг л зүйлийг хийж болохгүй. Төр энэ эрх мэдлээрээ далимдуулаад иргэдээ тохуурхаж, доромжилж болохгүй. Худлаа хэлж, хуурч мэхэлж болохгүй. Иргэд ядуу байгаа нь тэдэнтэй хүссэнээрээ харьцаж болно гэсэн үг биш. Ялангуяа улстөрч хүн. Энд хүүхдийн мөнгө, өгнө өгөхгүйн тухай асуудал чухал биш. Л.Элдэв-Очир гэдэг хүн MCS  компанийн захирлаараа үлдсэн бол хүссэнээрээ цуурч, хүссэнээрээ амьдарч болно. Ч.Ганхуяг шиг, Ө.Энхтүвшин шиг (харамсалтай нь мань хүн ч гэсэн тэр үед УИХ-ын гишүүн байлаа л даа) “Талх 300, мах 1200” гээд л явж байхгүй юу. Харин нэгэнт ард түмнийг төлөөлөхөөр тангараг өргөсөн УИХ-ын гишүүн юм бол тэр хүрээндээ л багтаж амьдрах ёстой. Амнаасаа гарч байгаа үг бүрийг бодож хэлдэг, хэлсэн хойноо түүндээ хүрдэг, хэрэгтэй бол уучлал гуйж ч чаддаг байх хэрэгтэй. Хамгийн гол нь мэдэхгүй юмаа ярьдаггүй л байх хэрэгтэй. Энэ ч гэсэн улстөрчдөд байх ёстой чанар. Бүр хамгийн их хэрэгтэй чанар.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 9 цаг 33 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 9 цаг 42 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 9 цаг 47 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 9 цаг 50 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 10 цаг 24 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 11 цаг 59 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ...
Top