x

"Оюу Толгой" ХХК-ийн ТУЗ-д Монгол улсыг төлөөлөх гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулна

Засгийн газраас "Оюу Толгой" ХХК-ийн ТУЗ-д Монгол улсыг төлөөлөх гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулхаар болсон байна. Уг сонгон шалгаруулалтын зарыг бүрэн эхээр нь хүргэж байна.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛД ТӨРИЙН ӨМЧИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХОЁР ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

2013 оноос олборлолтын үйл ажиллагааг эхлүүлсэн Оюу Толгой зэс-алтны төсөл нь Монгол Улсад хэрэгжиж буй уул уурхайн томоохон төслүүдийн нэг юм. “Оюу Толгой” ХХК-ийн нийт гаргасан хувьцааны 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг бөгөөд төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох "Эрдэнэс Оюу Толгой" ХХК нь төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшиж, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлдэг. “Оюу Толгой” ХХК-ийн нийт гаргасан хувьцааны 66 хувийг Туркойз Хилл Ресурс шууд бусаар эзэмшдэг бөгөөд Рио Тинто тус компанийн гаргасан хувьцааны олонхыг эзэмшдэг. “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь есөн гишүүнээс бүрддэгээс гурван гишүүнийг Монгол Улсын Засгийн газар нэр дэвшүүлэн томилдог.  

Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний хуралдаанаас гарсан тэмдэглэлийг үндэслэн “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх гишүүн (цаашид “Гишүүн” гэх)-д нэр дэвших этгээдийн нээлттэй сонгон шалгаруулалтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас нийтэд зарлаж байна. Оюу Толгой төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг урт хугацаанд тогтвортойгоор өсөн нэмэгдүүлэх зорилгоор геологи, уул уурхайн болон санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн хоёр Гишүүнийг сонгон шалгаруулна. Гишүүнд тавигдах дараах нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан Монгол Улсын иргэдийг нээлттэй сонгон шалгаруултад оролцохыг урьж байна.

I.  ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА:

1.  Мэргэжлийн ёс зүйтэй, шударга ёсыг эрхэмлэдэг, бусдын нөлөөнөөс ангид, харьцуулсан дүн шинжилгээ хийж, бие даасан шийдвэр гаргах чадвартай;

2.  Шүүхээс ял шийтгэл авч байгаагүй;

3.  “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын баг, нэгдмэл сонирхолтой этгээдтэй төрөл садангийн холбоогүй;

4.  “Оюу Толгой” ХХК-тай нэгдмэл сонирхолтой болон үйл ажиллагаанд оролцогч талууд (хувьцаа эзэмшигчид, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагсад гэх мэт)-ын ашиг сонирхлыг төлөөлдөггүй, бизнесийн аливаа холбоогүй;

5.  Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй;

6.  Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэг, ур чадвартай.

II.  ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА:

Төрийн төлөөллийг хэрэгжүүлэх геологи, уул уурхайн чиглэлээр мэргэшсэн нэр дэвшигчид тавигдахшаардлага:

1.  Геологи, уул уурхайн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистрын зэрэг хамгаалсан;

2.  Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил тогтвортой ажилласан туршлагатай;

3.  Уул уурхайн томоохон төслүүдтэй холбогдуулж геологийн судалгааны ажлын тайлан, ашигт малтмалын ордыг ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж байсан туршлагатай;

4.  Зэс, алтны ордод ажилласан туршлагатай, уул уурхайн төслийн хөрөнгө оруулалт, зардлын хяналтыг хэрэгжүүлэх туршлагатай бол давуу тал болно;

5.  “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллах хугацаандаа өөр ажил, албан тушаал эрхлэхгүй.

Төрийн төлөөллийг хэрэгжүүлэх санхүүгийн чиглэлээр мэргэшсэн нэр дэвшигчид тавигдах шаардлага:

1.  Эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, болон санхүүгийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистрын зэрэг хамгаалсан;

2.  Төрийн өмчит болон хувийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн санхүүгийн албаны удирдах албан тушаалд ажиллаж байсан;

3.  Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй бол давуу тал болно;

4.  АССА (Association of Chartered Certified Accountants), CFA (Chartered Financial AnalystProgram), CPA (Certified Public Accountant) гэх мэт олон улсын мэргэжлийн эрх авсан бол давуу тал болно;

5.  “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллах хугацаандаа өөр ажил, албан тушаал эрхлэхгүй.

III.  БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1.  Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (үүнд Оюу Толгой төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг урт хугацаанд тогтвортой өсөн нэмэгдүүлэх талаарх өөрийн санал, Гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаж байгааг тодорхойлсон баталгааг тусгана);

2.  Анкет (төрийн албан хаагчийн анкет, 4х6 хэмжээтэй цээж зураг);

3.  Ажил байдлын тодорхойлолт (өмнө нь мэргэжлээрээ ажиллаж байсан газрын тодорхойлолт, өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх товч мэдээлэл);

4.  Иргэний үнэмлэхний хуулбар;

5.  Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;

6.  Ял шийтгэлгүйг баталгаажуулах цагдаагийн байгууллагын лавлагаа;

7.  Хугацаа хэтэрсэн өр төлбөргүйг баталгаажуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа.

IV.  МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Дээрх шаардлагыг хангасан, сонирхсон иргэд материалаа 2020 оны 09 дүгээр сарын 30-ны дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газар /М.Бадамлянхуа/-т ирүүлнэ үү.

Хаяг:   Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар

Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, 14201,

Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай

Төрийн Ордон

Утас: (976-51) 260817, 262408

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top