x

С.Амарсайхан: НОК-ын гишүүд ч ялгаагүй ардаа амьдралтай, гэр бүлтэй хүмүүс

Хотын дарга асан С.Амарсайханы захирамжаар нэр бүхий 21 албан тушаалтныг тус бүр нэг сая төгрөгөөр шагнах шийдвэрийг гаргаж, тус шагналыг Улсын Онцгой комиссын данснаас гаргахыг даалгасан талаарх баримт дэлгэгдээд байгаа.

Энэ талаар хотын ерөнхий менежер Т.Гантөмөрөөс тодруулахад “Миний дансанд мөнгө орсныг мэдээгүй. Хэрэв хандивын мөнгөнөөс урамшуулал өгсөн бол буцаагаад өгнө” гэж тайлбарласан.

Харин Нийслэлийн онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Д.Оюунбат "УИХ-ын гишүүн С.Амарсайхан нийслэлийн Засаг дарга байхдаа албан хаагчдаа урамшуулах чиглэл гаргаж 43 байгууллагын 2,090 алба хаагчийг 855 орчим сая төгрөгөөр урамшуулсан. Нийслэлийн 21 албан тушаалтанд мөнгөн урамшуулал олгосон нь холбогдох журмын дагуу явагдсан ажил" хэмээн хэлсэн билээ. 

Тэгвэл хотын дарга асан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан цахим хуудсандаа болоод буй асуудлын талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. 

Тэрээр "Энэ хүмүүс өөрсдийгөө шагнаагүй, харин тэдний цуцашгүй сэтгэл, зүтгэлийг бид урамшуулсан юм!

Аливаа зүйлийн үнэн мөн, учир шалтгааныг мэдэж, мэдэрч байж асуудалд хандах нь аль ч салбарт хамаатай зарчим байдаг.

Иргэн бүрийн эрүүл, аюулгүй гэж өөрийгөө төдийгүй ар гэрээ хэдэн сарын турш гаргуунд нь хаяж, удирдлагынхаа өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэх гэж минут секундтэй өрсөн нүдээ гархилтал ажиллаж байсан алба хаагчдаа, аав, ээжээ үгүйлэн араас нь утас цохих алаг үрсийнх нь уйлахыг сонсоод зүрх сэтгэл шимширч, хамтдаа шүд зуун зүтгэж байсан өдрүүд бидэнд цөөнгүй байсан юм.

Үнэндээ Улаанбаатар хотын утааг бууруулахаар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан 2019 оны 10 сарын 01-ээс эхлээд 2020 оны 03 сарын 01 хүртэлх 6 сарын хугацаатай давхцаад Covid19 цар тахлын халдвараас урьдчилсан сэргийлэх нөр их ажлын ард нийслэлийн харьяа байгууллагын олон зуун ажилтан албан хаагчид нэр төртэйгөөр гарсан билээ. Нийслэлийг тогтоон барина гэдэг нь Монгол Улсыг халдвараас хамгаалж байгаа хэрэг юм.

Иргэд олон нийтийг аливаа эрсдэлд оруулахгүйн төлөө нийслэлийн төр захиргааны болон нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид 6-9 сарын турш илүү цагаар, өдөр шөнөгүй жижүүрлэн ажилласан. Үүнийг нийслэлчүүдийнхээ өмнө би нүүр бардам хэлнэ. Тиймээс эдгээр албан хаагчдаа нийслэлээс дэмжиж, хотын төсвийн хэмнэсэн зардлаас тодорхой хөрөнгө мөнгө гаргаж шагнаж урамшуулсан.

Өнөөдрийг хүртэл Монгол Улс цар тахлыг дотооддоо тархаалгүй, тогтоон барьж байгаа нь онцгой нөхцөлд ажиллаж буй мянга мянган төрийн албан хаагчид, тэднийг мэргэжил арга зүйгээр удирдан зохион байгуулж ажилласан дарга удирдлагуудын, мөн урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг дагаж мөрдсөөр ирсэн ард иргэд гээд хүн бүрийн гавьяа зүтгэл гэж ойлгодог. Тийм ч учраас “галын шугаманд” онцгой нөхцөлд ажилласан нийслэлийн 2090 төрийн албан хаагчдад 855,9 сая төгрөгийн цалин хөлсний нэмэгдэл, урамшууллыг өнгөрөгч 4-р сард Нийслэлийн Засаг даргын хувиар захирамж гарган олгосон. Энд өвлийн тэсгим хүйтэнд үдэш оройг ажралгүй айл айлын гэрээр орж, янданг нь хөөлж, пийшин зуухыг нь шалгаж, шахмал түлшний үйлдвэрийг хянаж шалгаж явсан алба хаагчид, хөхөө өвлөөр бээртлээ гадаа зогсож шалган нэвтрүүлэх товчоод дээр асуумж бөглүүлээд явж байсан бүх ажилтнууд хамрагдсан.

Харин цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг удирдан зохион байгуулж оройлон оролцсон НОК-ийн гишүүд илүү цагийн цалин, бусад урамшуулалд хамруулалгүй явж ирсэн учраас өнгөрсөн 5-р сард урамшуулал болгож тус бүр нэг сая төгрөг олгосон нь Монгол Улсын Шадар сайдын баталсан “Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах журам”, Шадар сайдын тушаал, НОК-ийн шийдвэрийг үндэслэн, хууль журамд нийцүүлэн НОБГ-т төвлөрсөн нийт хандивын 5.1 хувийг тус газрын саналыг үндэслэн хэрэгжүүлсэн арга хэмжээ болсон.

Нийслэлийн Онцгой Комиссын гишүүд ч ялгаагүй, ардаа амьдралтай, гэр бүлтэй хүмүүс. Тэд төр түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байж, өдөр шөнийг ялгалгүй цаг наргүй, 6 сарын турш 24 цагаар жижүүрлэн ажилласан хүмүүсээ дарга, түшмэл гэж ялгалгүй хууль журмын хүрээнд нийцүүлэн нэг удаагийн урамшуулал олгох шийдвэрийг гаргасан.

Хотын даргаар ажиллаж байсан хүний хувьд миний бие Нийслэлчүүдийн эрүүл, аюулгүй байдлын төлөө цуцалтгүй ажиллаж, хүн амаа хамгаалах хүндхэн бөгөөд түүхэн цаг үеийг хамтдаа даван туулсан мянга мянган төрийн албан хаагчид, нийслэлийн онцгой комиссын гишүүддээ талархаж явдагаа илэрхийлье!

#Үгүйсгэж_болохгүй_зүтгэл гэж байдаг" гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 7 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 19 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 19 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 20 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 25 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 29 мин Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг 1 цаг 32 мин Хаданд хавчуулсан халиуны зулзага 1 цаг 54 мин ЕХ Украинд амласан 90 тэрбум еврогоо ямар ч үнээр хамаагүй олгоно 2 цаг 25 мин “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ 2 цаг 29 мин Харү башё: Монгол бөхчүүд таван зиндаанд түрүүлэх боломжтой байна 2 цаг 31 мин “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян эхэллээ 2 цаг 32 мин Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох хэлэлцүүлэг боллоо 2 цаг 37 мин Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар Дээд шүүхэд ханджээ 2 цаг 37 мин Макро эдийн засгийн өсөлтийг хадгалж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх албан даалгавар гарлаа 4 цаг 2 мин Тбилисийн жүдогийн "Их дуулга" тэмцээн өнөөдөр эхэлнэ 4 цаг 3 мин Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ 4 цаг 23 мин Монгол Улс де-факто удирдлагагүй болжээ 4 цаг 42 мин Беларусь улс АНУ-ын хоригийг зөөлрүүлсний хариуд 250 улс төрийн хоригдлыг суллалаа 4 цаг 44 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 4 цаг 44 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top