x

“Ногоон зээл”-ийн үйлчилгээг иргэдэд таниулах өдөрлөг боллоо

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хас банк хамтран “Ногоон зээл”-ийн үйлчилгээг иргэдэд таниулах өдөрлөгийг өнөөдөр Корпорейт конвеншин центрт зохион байгууллаа.

Өдөрлөгт нийслэлийн зургаан дүүргийн 600 гаруй хэсгийн ахлагчид, орон тооны бус ажилчид хамрагджээ.

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал: “Нийслэлийн зургаан дүүргийн хэсгийн ахлагч нар, орон тооны бус ажилтнууд өнөөдөр сургалт зөвлөгөөнд хамрагдлаа. 2019 оны 10 дугаар сард НҮБ-ын ассамблейгаас есдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн “Цэвэр агаартай цэлмэг тэнгэр” өдрийг тэмдэглэхээр болсон. Энэ олон улсын өдөрт манай улс нэгдсэн. Есдүгээр сарын 7-оос эхлээд бүх нийтлэг үйлчилгээний төвүүд болон мэдээлэл инновацийн төв нийт 11 газарт ногоон зээлийн үйлчилгээ, бүтээгдэхүүн халаалт, дулаалгын хэрэгслүүдийг сурталчлах ажлыг иргэдэд зориулан зохион байгуулж байна. Өнөөдрийн өдөрлөгөөр ногоон зээлийн бүтээгдэхүүнийг ямар шалгуур нөхцөлөөр, иргэдэд ямар бүтээгдэхүүнийг нийлүүлж болохоор байгаа тухайг хэсгийн ахлагч, орон тооны бус ажилтнуудад мэдлэг олгохыг зорьсон. Ингэснээр иргэн, банк хоорондын уялдаа холбоо сайжирч, бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой болно. Агаарын бохирдол гэдэгт зөвхөн утааны асуудлыг ярихгүй, нөхцөлдүүлж буй хөрсний бохирдол, ногоон байгууламжийг цогцоор нь ярих шаардлагатай. 10 дугаар сарын 7-ыг хүртэл иргэд нийтлэг үйлчилгээний төвүүд, мэдээлэл инновацийн зургаан төвд очоод ямар банкны хөнгөлөлттэй “Ногоон зээл”-ийн бүтээгдэхүүнүүдийг хараад маш бага хөнгөлөлтийн шалгуураар 20 гаруй компаниудын бүтээгдэхүүнээс авч болно” хэмээлээ.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Алтанзул “Агаарын бохирдлын өнөөгийн төлөв байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ”, Хас банкны Эко банкны хэлтсийн дарга Г.Туул “Ногоон зээлийн хэрэгцээ, шаардлага” сэдвүүдээр илтгэл тавьсан бол ШУТИС-ын Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвийн захирал Б.Мөнхбаяр “Цахилгаан халаагуурын шийдлүүдийн танилцуулга” сэдэвт сургалтыг орсон юм. Мөн Дулаан шийдэл төслийн санхүүгийн зуучлалын зохицуулагч Т.Уламбаяр “Амины орон сууцны дулаалга, ач холбогдол”, Хас банкны Эко банкны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Батсанаа “Хас банкны Эко хэрэглээний зээлийн шалгуур” сэдвүүдээр танилцуулга мэдээлэл хүргэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top