x

“Боловсролын салбарын хөрөнгө оруулалт” иргэдэд зориулсан эмхэтгэлийг гаргажээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалтын мэдээллийг иргэдэд ил тод нээлттэй, ойлгомжтой байдлаар боловсруулсан “Нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалт 2016-2019” гарын авлагыг танилцуулах арга хэмжээ өнөөдөр боллоо.

Уг арга хэмжээний нээлтэнд нийслэлийн Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан болон Швейцарын Хөгжлийн агентлагийн захирал, Ерөнхий консул Стефани Бурри нар оролцов.

“Нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалт 2016-2019” эмхэтгэлийг боловсруулахад БСШСУЯ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, нийслэлийн Боловсролын газар, Барилгын хөгжил төв хамтран ажиллаж, Германы Олон Улсын Хамтын ажиллагшааны нийгэмлэг (GIZ) техникийн туслалцаа үзүүлжээ.

Ж.Батбаясгалан “Энэхүү эмхэтгэлд нийтдээ 3 жилийн хугацаанд боловсролын салбарын хийж хэрэгжүүлсэн 2231 төслийн мэдээллийг багтаасан байгаа. Нийтдээ 33 сургууль, 77 цэцэрлэг 2016-2019 оны хооронд ашиглалтанд орсон. Энэ онд 60 цэцэрлэг, 35 сургуулийг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Одоогийн байдлаар 27 сургууль цэцэрлэгийг хүлээн авч, 112 сургууль, 162 цэцэрлэгт засвар тохижилтын ажлын хийж хэрэгжүүлсэн. Энэ хөрөнгө оруулалтуудын үр дүнд цэцэрлэг, сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 82 хувьд хүрсэн байгаа. Ингээд өнгөрсөн 3 жилийн хугацаанд нийтдээ 636 аж ахуйн нэгж хөрөнгө оруулалтын ажилд оролцож нийт 7600 гаруй ажлийн байр нэмэгдсэн, Үүнээс шинээр 2800 гаруй ажлын байр нэмэгдсэн үр дүнтэй хөрөнгө оруулалт болсон.Татвар төлөгчдийн хөрөнгийг үр ашигтай хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад зарцуулах, хуваарилах ажлыг нийслэлийн зүгээс тодорхой судалгаа, эрэмбэ шалгууртайгаар хэрэгжүүлэх бодлого баримтална” хэмээв.

Тус эмхэтгэл нь боловсролын салбарын хөрөнгө оруулалтын мэдээллийг анх удаа иргэдэд ойлгомжтой ил тод байдлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын үр ашгийг үнэлэх, судалгааны мэдээллийн баазыг бий болгож буйгаараа онцлог болж байгааг албаны хүмүүс хэлж байна.

“Нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалт 2016-2019” эмхэтгэл нь нийслэлийн боловсролын салбарт хийгдэж бүрэн дууссан нийт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын мэдээллийг иргэд олон нийтэд хүргэж, хөрөнгө оруулалтын үр ашгийг үнэлэх, судалгааны мэдээллийн баазыг бий болгох зорилготой аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top