x

Баруун таван аймгаас Говь-Алтайд өвөлжилт хүндрэх эрсдэл өндөр байна

Шадар сайд Я.Содбаатар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Ховд аймагт баруун бүсийн аймгуудын Засаг дарга нартай уулзалт, зөвлөгөөн хийж байна.

2019-2020 оны өвөл ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байсан ч цас ихтэй байснаас найман аймгийн 36 суманд "цагаан зуд”-ын, 16 аймгийн 58 суманд “цагаан зудархуу” нөхцөл байдалтай байсан.

Баруун аймгуудын нутгаар есдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Говь-Алтай аймгийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Ховд аймгийн өмнөд хэсгээр зуншлага муу, бусад нутгаар хэвийн байна.

Цаг агаарын мэдээгээр нутгийн өмнөд хэсгээр буюу зуншлага тааруу байгаа нутгуудаар хур тунадас багатай олон жилийн дунджаас дулаан байгаа тул зуншлага сайжрахгүй байсаар сэрүүний улиралтай золгож байна. Иймд өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангахын тулд Шадар сайд Я.Содбаатар дараах үүрэг, чиглэлийг өгөв.

Үүнд: 

  • Өвс тэжээл бэлтгэх;

  • Мал мах бэлтгэх;

  • Отор, нүүдлийн;

  • Өвлийн дулаан хангамж;

  • Салбар хоорондын үйл ажиллагааг сайжруулах болон Онцгой байдлын анги салбар, бүлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж, дэмжлэг үзүүлж ажиллахыг үүрэг болголоо.

Баруун аймгуудын хувьд ялангуяа Баян-Өлгий, Завхан, Увс, аймгийн нутгаар эрт цасан бүрхүүл тогтож, өвлийн улирал үргэлжлэх хугацаа урт байдаг онцлогтой тул өвөлжилтийн бэлтгэл ажилд эртнээс онцгой анхаарах шаардлагатай байна.

Засгийн газар, Улсын онцгой комиссоос өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбогдуулан нөөц боломжоо дайчлан, төсөв, санхүү хүнд байгаа хэдий ч анхаарч ажиллана.

Баруун таван аймгаас Говь-Алтай аймагт өвөлжилт хүндрэх эрсдэл өндөр байна. Баян-Өлгий, Ховд аймгийн урд талын зарим сумдад өвөлжилт хүндэрч болзошгүй гэдгийг аймаг орон нутгийн удирдлагууд хэлж байв гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ 11 цаг 5 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа 11 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 11 цаг 16 мин Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв 11 цаг 23 мин Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуудыг өвлөн авна 11 цаг 30 мин Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй 14 цаг 20 мин COP17: Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг дэвшүүлнэ 14 цаг 39 мин С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино 14 цаг 46 мин Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ 14 цаг 52 мин ОХУ-ын зарим бүсэд түлшний хангамж сайжирч эхэлжээ 14 цаг 59 мин Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хийн түлш үйлдвэрлэх татвар, эрх зүйн орчныг судалж байна 15 цаг 24 мин Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр УОК хуралдав 15 цаг 34 мин Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа 15 цаг 41 мин Хууль бусаар мод бэлтгэсэн этгээдэд мод тарих шийтгэл оногдуулжээ 15 цаг 50 мин Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түдгэлзүүлжээ 15 цаг 58 мин Хүнд жингийн медальтнууд өнөөдөр тодорно 16 цаг 28 мин COP17 Монголын хувьд онцгой ач холбогдолтой 17 цаг 3 мин Нийслэл, дүүргийн шуурхай штабууд бэлэн байдлыг ханган ажиллаж байна 18 цаг 7 мин БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо Уржигдар 20 цаг 17 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ Уржигдар 19 цаг 00 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл...
Top