Хөвсгөл аймгийн Жаргалант суманд энэ сарын 9-ний өдөр хоёр хүнийг буудаж амь насын хороон, хэргийн газраас зугтсан хэрэг гарсан билээ.
Тодруулбал, тус сумын хоёрдугаар багийн нутагт гэр бүлийн хоёр хүн буудуулж нас барсан байдалтай олдсон. Хэргийг шалгах явцад урьдчилсан байдлаар Хөвсгөл аймгийн харьяат, 23 настай Б гэгч нь бэлчээрийн маргаанаас үүдэн 51 настай эрэгтэй Б, 51 настай эмэгтэй М нартай маргалдаж, улмаар буудаж, амь насыг нь хохироосон болох нь тогтоогдсон байна.
Сэжигтэн этгээд хэргийн газраас зугтсан бөгөөд түүнийг эрэн сурвалжилж байсан юм.
Өчигдөр Жаргалант сумаас 40 км-ийн зайд Асгат гэх газраас сэжигтэн этгээдийн унаж явсан мотоциклыг олж, орой 19:00 цагийн үед өөрийгөө буудаж, амиа хорлосон байдалтай олджээ.