x

Дэд төвүүдэд тулгуурлан гарааны бизнесийг хөгжүүлнэ

“Гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх боломж, гарц шийдэл-хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд зохион байгуулагдлаа.

Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, БШУ-ны яамны Инновац, технологийн газрын дарга Д.Одгэрэл, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил, гарааны бизнес эрхэлж буй компани болон хамтын оффисын /share office/ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн удирдлагууд оролцлоо.

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд менежментийг хэрхэн зохион байгуулж, ажлын байрыг нэмэгдүүлэх вэ, дэд төвүүдэд тулгуурлан хувийн хэвшлийг хэрхэн дэмжих талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Нийслэлийн хэмжээнд зургаан дэд төвтэй байхаар төлөвлөн ажиллаж байгаа.

Эхний ээлжинд Баянхошуу дэд төв ашиглалтад орж, Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний нэгдсэн төв, Иргэдийн мэдээллийн төв, Номын сан, Азийн сан-Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв, инкубаторын өрөө, дундын оффис зэрэг иргэдэд зориулсан үйлчилгээг хүргэж байна.

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал “Гарааны компаниуд оюуны өмчийн эрхийн хамгаалалтаа хийлгэсэн байгууллагууд байдаг. Тиймээс гарааны бизнес эрхэлдэг компаниудыг тустай статустайгаар бүртгэхгүй бол ХХК гээд адилхан бүртгэдэг. Гарааны компаниудыг тустай статустайгаар бүртгэж чадвал эдгээр компаниудыг татвараас чөлөөлөх боломжтой болно. Монгол Улс гарааны бизнесийг дэмжсэн эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах шаардлагатай. Үүнийг УИХ-ын гишүүд санаачлан хууль өргөн барихаар ажиллаж байна. 2019 онд баталсан Инновацын хуульд мэдээллийн технологийн компаниудын татварын дэмжлэг, төрөөс бодлогоор дэмжих, гарааны компаниудын хувьцаа арилжих боломжийг нээх, хамтын оффисыг анх удаа бүртгэлжүүлэх, хуульд гарааны компаниудыг тодорхойлж өгсөн зэргийг тусгасан. Одоо хэрэгжилтийг хангаж ажиллахад нийслэлд байгуулагдаж буй дэд төвүүд хамгийн их оролцоотой юм” гэв. 

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил “Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2018 онд гарааны бизнес эрхэлж буй компаниудыг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, гарааны бизнесийн эко системийг бий болгох зорилгоор Улаанбаатар инновацын төвийг байгуулсан. Гарааны бизнесийг бойжуулах ажлын хүрээнд зөвлөхийн үйлчилгээ, интернэт, лаборатори, сургалтын танхим, уулзалтын өрөөг ашиглах зэрэг боломжийг бүрдүүлэн 43 гарааны компанийг бойжуулж 100 гаруй ажлын байрыг шинээр бий болгосон. Түүнээс гадна Баянхошуу дэд төвөөр 17 компани бойжиж, 40 орчим ажлын байрыг бий болгоод байна. Дэд төвд нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийг байгуулж, төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулсан. Иргэд 365 төрлийн төрийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой болж байгаа юм. Удахгүй Сэлбэ дэд төв ашиглалтад орно. Гарааны бизнес эрхэлж буй иргэд дэд төвүүдэд хүрэлцэн ирж, дундын оффисоор үйлчлүүлэх бүрэн боломжтой юм” хэмээлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top